Төрийн одонгоор шагнуулав

Боловсрол Соёл Эрх Зүйн Дээд Сургуулийн хамт олны хөдөлмөр, ур чадварыг он солигдох торгон мөчийн өмнөхөн төрөөс өндрөөр үнэлж одон, тэмдгээр шагнасан байна. Боловсрол Соёл Эрх Зүйн Дээд Сургуулийн санхүүгийн албаны дарга С.Оюунцэцэгт Алтан гадас одон, Боловсролын тэнхимийн эрхлэгч Л.Мядагт Алтан гадас одон, Архивын албаны дарга Ш.Эрдэнэчимэгт Боловсролын тэргүүний ажилтан тэмдгийг 12-р сарын 22 өдөр тус тус гардуулсанд сургуулийн нийт хамт олон болон оюутан залуусын нэрийн өмнөөс  баяр хүргэж цаашдын эрдмийн цагаанд зам нь дардан байхыг хүсэн ерөөж байна.

Цахим шалгалтын хуваарь, заавар

Магистрын төгсөлтийн цахим шалгалт 3-р сарын 4 нд 9-15 цагийн хооронд ecl.mn сайтаар авна. Шалгалт нь 50 асуулт 100 оноотой байна. Оюутан эхний 5 хувийн мэдээллийн асуултад үнэн зөвөөр бичиж хариулна. Шалгалтын 50 асуултад зөв гэж үзэж байгаа нэг хариултыг сонгоно. Бүх асуултад хариулсныхаа дараагаар шалгалтын материалыг илгээсний дараагаар хэдэн оноо авснаа харж болно. Та дараах зааврын дагуу шалгалтад орно уу. Анхаар: оюутан зөвхөн нэг удаа шалгалтад оролцох эрхтэй.

1. Доор байрлах “Шалгалтад оролцох” товч дээр дарах

2. Асуулт бүрт үнэн зөвөөр хариулах

3. SUBMIT /ИЛГЭЭХ/ товч дээр дарах

4. View score /оноог харах/ товч дээр дарж авсан оноог харна

5. Total points хэсгээс авсан оноог харна.

Цахим сургалтын хуваарь, заавар

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаар Монгол улсын бүх их дээд сургуулийн үйл ажиллагаа цахим хэлбэрээр үргэлжилж байгаа билээ. Үүнтэй уялдуулан доорх цахим хичээлийн хуваарийн дагуу Боловсрол Соёл Эрх Зүйн дээд сургуулийн хичээл цахим хэлбэрээр явагдах болно. Цахим сургалт нь moodle.ecl.mn болон zoom платформын тусламжтайгаар явагдана. Цахим сургалтын системийн дэлгэрэнгүй зааварыг болон цахим сургалтын хуваарийг уг нийтлэлийн доороос үзэж эсвэл татан авч болно. Мөн цахим сургалтын системийн ажилтантай холбогдож тусламж авах бол энд дарна уу. Цахим сургалтад оролцохын тулд оюутан танд дараах зүйлс нэн тэргүүнд байвал зохино.

  • Интернетийн сүлжээнд холбогдсон суурин болон зөөврийн компьютер, гар утас
  • Суурин компьютертой бол webcamer
  • Цахим сургалтын moodle.ecl.mn системд бүртгүүлсэн хаяг /Бүртгэлийн өөрийн харьяаллын тэнхимд мэдээллийг өгснөөр хийгдэнэ/
  • zoom платформыг өөрийн компьютер болон гар утас дээрээ суулгасан байх

Танд интернетийн холболт болон тоног төхөөрөмжийн хүндрэлтэй зүйлс байгаа бол манай оюутны интернет хэрэглээний судалгаанд энд дарж оролцоно уу.

Цахим сургалтад хамрагдах заавар

Алхам1: Цахим сургалтын moodle.ecl.mn системд хандах.  Нээгдсэн хуудасны “системийг ашиглах видео хичээлтэй танилцах” зураг дээр дарж системийг хэрхэн ашиглах тухай зааврыг авна уу 

Алхам2:Цахим сургалтын moodle.ecl.mn системд өөрийн эрхээр нэвтрэх.

  • Баруун дээд буланд байх login улаан товч дээр дарах

  • Өөрийн email хаяаг болон системд нэвтрэх нууц үгийг /таны регистрийн дугаарын 8 оронтой тоо/бичсэний дараагаар саарал login товч дээр дарна. Ямарваа нэгэн алдаа гарвал дахин moodle.ecl.mn сайт руу орж “системийн ажилтантай холбоо барих” хэсгээс ажлын цагаар тусламж авна.

Алхам3: My Cources  цэснээс хичээлийн индекс дээр дарж хичээлийн үндсэн хуудас руу орно

  • Хамгийн эхэнд байх Цахим семинар холбоос дээр дарна. Ихэвчлэн Цахим семинарт орох холбоос нь дараах бичигтэй байна “Цахим семинар 11.19 10цагт пүрэв гариг бүрийн 10цагаас” гэх мэт.

Алхам4: Тухайн долоо хоногийн цахим семинарын хуудсанд нэвтэрсний дараагаар zoom id болон password харагдах болно. Үүний тусламжтайгаар та цахим семинарт хамрагдах боломжтой.

  • Zoom платформыг хэрхэн ашиглах тухай зааврыг доорх бичлэгээс үзнэ үү.

Цахим сургалтын moodle.ecl.mn системийн дэлгэрэнгүй заавар

Оюутны интернет хэрэглээний судалгаа

Хүндэт Боловсрол Соёл Эрх Зүйн дээд сургуулийн оюутан танд энэ өдрийн мэндийг хүргэе

Судалгааны зорилго: Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хичээлийг цахим хэлбэрт шилжүүлээд байгаа билээ. Цахим хичээлийг хэрхэн зөв зохион байгуулах оюутан болон болон багшид хүрэх өгөөжийг тодорхойлох мэдээллийг авахад уг судалгааны зорилго оршино.

КОВИД-19 НБҮ-1 АСУУЛГА

АСУУЛГЫН ХУУДАС: Их, дээд сургуульд суралцагч нараас асууна. БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ албан хэрэгцээнд.

Энэ асуулга 15 минут орчим үргэлжилнэ. Таны өгсөн мэдээллийн нууцыг Монгол Улсын “Хувь хүний тухай” хуулийн 5-р зүйлийн 4 дэх хэсэг болон “Статистикийн тухай” хуулийн 22-р зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу чандлан хадгална. Энэхүү мэдээллийг зөвхөн судалгааны үр дүнг тооцоход ашиглах юм.

Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе

Боловсрол Соёл эрх зүйн дээд сургуулийн хичээлийн жилийн нээлт цахим хэлбэрээр эхэллээ. Манай сургууль өнөө жил 21 дэх удаагийн хичээлийн шинэ жилийг оюутан залуус, эрдэмтэн багш нартайгаа тэмдэглэж байгаадаа туйлын баяртай байна.

Цахим шалгалт

Цахим шалгалт доорх заагдсан огноо болон цагийн дагуу явах болно. Шалгалтад оролцохын тулд та өөрийн ангийн шалгалтын хуваарийн ард байрлах Оролцох холбоос дээр дарж шалгалтын материалын хуудас уруу орох болно. Шалгалтын хугацаа дуусахаас өмнө та шалгалтын материалаа илгээх, эсвэл submit товчийг дарж илгээнэ. Цаг дууссаны дараа илгээсэн материалыг хүлээн авахгүй 0 оноогоор тооцох болно. Танд амжилт хүсье.

АНХААР

Шалгалтад  зөвхөн суурин болон зөөврийн компьютерын тусламжтай орно. Олон тооны асуулт ачаалахад гар утас гацах аюултай тул гар утас хэрэглэхийг хориглож байна. Яаралтай үед холбогдох утас:88907445

Боловсролын удирдлагын магистр
/138, 44-р сургууль/

Шалгалт Огноо Эхлэх цаг Дуусах цаг Хэлбэр Оролцох
Англи хэл
2020-11-05
10:00
17:00
Цахим тест
Боловсролын удирдлагын онол
2020-11-06
10:00
17:00
Цахим тест
Байгууллагын менежмент, Стратегийн менежмент
2020-11-09
10:00
17:00
Цахим тест
Манлайлал Боловсролын соёл, ёс зүй
2020-11-10
10:00
17:00
Цахим тест
Боловсрол судлалын үндсэн асуудал Багшийн хөгжил
2020-11-11
10:00
17:00
Цахим тест
Боловсролын социологи Судалгааны арга зүй
2020-11-12
10:00
17:00
Цахим тест

ZOOM платформыг ашиглах заавар

Уг зааврын тусламжтайгаар хэрэглэгч нь цахим хурал, хичээл, вебинар хөтлөн явуулах болон үзэгчээр оролцох боломжтой zoom платформыг ашиглах чадвартай болно. Хэрэглэгч нь уг платформыг ашиглахын тулд юун түрүүнд суурин болон зөөврийн компьютер, гар утас /ios, android/, таблет /ios, android/ зэрэг интернетийн сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдийг ашиглана. Зөөврийн компьютер /notebook/, гэр утас, таблет зэрэг нь өөрийн камер болон микрофонтой учир zoom платформыг ашиглахад шууд хэрэглэж болох ч суурын компьютер өөрийн камер болон микрофонгүй учир сайн чанарын usb web camer ашиглахыг зөвлөж байна. Суурын болон зөөврийн компьютерын тусламжтайгаар цахим хурал, хичээл, вебинарыг хөтлөн явуулах боломжтой бөгөөд гар утас таблетаар зөвхөн  цахим хурал, хичээл, вебинар-т үзэгч хэлбэрээр оролцож өөрийн асуултыг тавих, бусад хэрэглэгчидтэй болон хурлыг хөтлөгч, багш нартай видео болон аудио хэлбэрээр чөлөөтэй харилцах боломжтой. Zoom платформыг өөрийн компьютер, гэр утаснаас хэрхэн ашиглах доорх зааврыг үзнэ үү.

ТОП МСҮТ Төгсөлтийн баяр

Олон улсын бизнес технологийн Зохиомж дээд сургуулийн дэргэдэх ТОП мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн ээлжит төгсөлт 2020 оны 1-р сарын 20 өдөр Зохиомж дээд сургуулийн байранд амжилттай боллоо. Уг арга хэмжээний үеэр төгсөгчдөд мэргэжлийн болон ерөнхий боловсролын гэрчилгээг гардуулахаас гадна Зохиомж дээд сургуулийн дэргэдэх Монголын үндэсний кино урлагийн академийн хийж буй Богд хаан II уран сайхны киноны уран бүтээлчидтэй ажилсан ТОП МСҮТ-н сурагчдад дурсгалын бэлэг гардуулсан байна.