Уг зааврын тусламжтайгаар хэрэглэгч нь цахим хурал, хичээл, вебинар хөтлөн явуулах болон үзэгчээр оролцох боломжтой zoom платформыг ашиглах чадвартай болно. Хэрэглэгч нь уг платформыг ашиглахын тулд юун түрүүнд суурин болон зөөврийн компьютер, гар утас /ios, android/, таблет /ios, android/ зэрэг интернетийн сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдийг ашиглана. Зөөврийн компьютер /notebook/, гэр утас, таблет зэрэг нь өөрийн камер болон микрофонтой учир zoom платформыг ашиглахад шууд хэрэглэж болох ч суурын компьютер өөрийн камер болон микрофонгүй учир сайн чанарын usb web camer ашиглахыг зөвлөж байна. Суурын болон зөөврийн компьютерын тусламжтайгаар цахим хурал, хичээл, вебинарыг хөтлөн явуулах боломжтой бөгөөд гар утас таблетаар зөвхөн  цахим хурал, хичээл, вебинар-т үзэгч хэлбэрээр оролцож өөрийн асуултыг тавих, бусад хэрэглэгчидтэй болон хурлыг хөтлөгч, багш нартай видео болон аудио хэлбэрээр чөлөөтэй харилцах боломжтой. Zoom платформыг өөрийн компьютер, гэр утаснаас хэрхэн ашиглах доорх зааврыг үзнэ үү.

Close Menu