БАГА АНГИЙН БАГШ

Боловсролын сургууль

Элсэгчийн боловсролын түвшин:

Бүрэн дунд /ЭЕШ монгол хэл, математик 450≤ /

Суралцах хэлбэр 1: 

Бакалавр /өдөр 4жил/

Суралцах хэлбэр 2: 

Бакалавр /Хөрвөх 2,5 жил/

Утас: 99036396

Email: educationschool@zum.mn

Хөтөлбөрийн зорилго

Хүнлэг энэрэнгүй, хүүхдэд ээлтэй, суралцагч бүрийн хөгжлийг дэмждэг, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх эрмэлзэлтэй, чадварлаг, ёс суртахуунтай багшийг бэлтгэнэ.

Хөтөлбөрийн Боловсролын Зорилтууд (PEOs)
  1. Боловсролын хөгжлийн чиг хандлагын мэдлэг, нийгэм соёл, боловсролын олон талт үйл ажиллагаанд онолын мэдлэгээ ур чадвар болгон хэрэглээ болгох.
  2.  Сургалтын үйл ажиллагааг төлөвлөх, тэгш хүртээмжтэй зохион байгуулах, үнэлэх, үнэлгээний үр дүнд тулгуурлан суралцахуй, багшлахуйг хүүхэд бүрийн авъяас сонирхол, хувийн онцлогийг харгалзан суралцахуйг дэмжин хөгжүүлэх.
  3. Сургалтын үйл ажиллагаанд үр нөлөөтэй харилцааг бий болгох, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, салбар болон салбар хоорондын хамтын ажиллагааг зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх.
  4. Багшийн үнэт зүйл, ёс зүй, үүрэг хариуцлагаа ухамсарласан, бие даан тасралтгүй суралцах хүсэл эрхэмзлэлтэй зөв ёс суртахуунтай, эерэг харилцаа хандлагыг хэрэглээ болгох.
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд (PLOs)
  • Мэргэшиж буй шинжлэх ухааны суурь мэдлэг, чадварыг бүрэн эзэмших, хэрэгжүүлэх.
  • Боловсролын хөгжил, орчин үеийн хөгжлийн чиг хандлагад дүн шинжилгээ хийх, тайлбарлах, түгээн дэлгэрүүлэх.
  • Суралцагчдын нас сэтгэхүйн онцлог, авъяас чадварыг тодорхойлох, үнэлэх, тэдгээрийг сургалтын үйл ажиллагаанд харгалзах.
  • Сургалтын орчин үеийн онол, үзэл баримтлалд нийцүүлэн суралцагчдыг бүх талаар хөгжүүлэх, чадвар, дадал төлөвшүүлэх зүй тогтолыг ойлгож, арга, хэрэглүүрийг сонгон хэрэгжүүлэх.
  • Эх хэл, түүх соёлоороо бахархах, уламжлалаа дээдлэх.
  • Багшийн ёс зүй, боловсролын болон төрийн хууль, дүрэм, журам сахих, мөрдөх.
  • Тасралтгүй суралцах, мэргэжлийнхээ өсөлт хөгжилтөнд хариуцлагатай байж, хувь хүний чадвар хандлагыг үлгэрлэн харуулах.
Гүнзгийрүүлэн суралцах чиглэл
  •  Бага боловсролын сургалтын арга зүй
  • Хүүхдийн хөгжил, сэтгэл судлал
  • Сургуулийн сэтгэл зүйн алба
  • Унших, бичих, тооцоолох чадвар хөгжүүлэх арга зүй
  • Сургалтын хөтөлбөр боловсруулах, үнэлгээ хийх арга зүй
  • Анги удирдах болон эцэг эхтэй хамтран ажиллах арга зүй
  • Боловсролын инновац, бүтээлч сургалтын арга
  • Мэргэжлийн Англи хэл болон Хятад хэлний суурь мэдлэг
  • Хятад хэлний HSK түвшний шалгалт өгөх
Онцлог, Давуу тал

Давуу тал:

  • Хүүхдийн ирээдүйн суурь боловсролыг олгох хариуцлагатай, нэр хүндтэй мэргэжил.
  • Улсын болон хувийн сургууль, олон улсын сургуульд ажиллах өргөн боломжтой.
  • Олон улсын болон үндэсний түвшинд өрсөлдөх чадвартай багш бэлтгэнэ.
  • Чөлөөт сэтгэлгээ, бүтээлч арга барилыг хөгжүүлнэ.
  • Хүүхэд бүрийн онцлогт тохирсон сургалт зохион байгуулах чадвар эзэмшинэ.

Онцлог тал:

  • Орчин үеийн боловсролын чиг хандлагад нийцсэн хөтөлбөр
  •  Практикт суурилсан сургалт, туршлагатай багш нараас суралцах боломж.
  •  Оюутнуудын хувь хүний хөгжил, харилцаа, манлайллын ур чадварыг хөгжүүлнэ.
  • Хос хөтөлбөр болон оюутан солилцооны боломжтой.
  • Дижитал боловсрол, цахим сургалтын арга зүйд суралцах боломжтой.
Хамтарсан хөтөлбөр
  • БНХАУ-ын Чиндао хотын Багшийн сургуультай хамтарсан хөтөлбөр
  • БНСУ-ын FAR EAST их сургуультай хамтарсан хөтөлбөрт суралцах боломж
Ажлын байр

Ерөнхий боловсролын сургууль

  • Улсын ерөнхий боловсролын сургууль
  • Хувийн болон олон улсын сургууль
  • Гүнзгийрүүлсэн болон тусгай хөтөлбөртэй сургууль

Сургалтын болон хөгжлийн байгууллага

  •  Сургалтын төв
  • Хүүхдийн хөгжлийн төв
  • Номын сан, соёл боловсролын байгууллага
  • Сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллага
Цаашдын карьерын боломж
  • Сургалтын менежер
  • Сургалтын арга зүйч
  • Зөвлөн туслах ажилтан
  • Магистр, докторын түвшинд суралцан их, дээд сургуульд багшлах

БАГШ, СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ

Боловсролын сургууль

Элсэгчийн боловсролын түвшин:

Бүрэн дунд /ЭЕШ монгол хэл, нийгэм 440≤ /

Суралцах хэлбэр 1: 

Бакалавр /өдөр 4жил/

Суралцах хэлбэр 2: 

Бакалавр /Хөрвөх 2,5 жил/

Утас: 99036396

Email: educationschool@zum.mn

Хөтөлбөрийн зорилго

Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийг шинжлэх ухааны үндэстэйгээр төлөвлөж, хэрэгжүүлэх онол-арга зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадвар эзэмшсэн; хүүхэд бүрийг бие бялдар, оюун ухаан, сэтгэл зүйн хувьд эрүүл, зөв төлөвшилтэй болгон хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй; боловсролын салбарт ажиллахад шаардлагатай ёс зүй, харилцаа, судалгааны болон мэргэжлийн суурь чадамжийг эзэмшсэн чадварлаг багшийг бэлтгэнэ.

Хөтөлбөрийн Боловсролын Зорилтууд (PEOs)

  1. Боловсролын хөгжлийн чиг хандлагын мэдлэг, нийгэм соёл, боловсролын олон талт үйл ажиллагаанд онолын мэдлэгээ ур чадвар болгон хэрэглээ болгох.
  2. Сургалтын үйл ажиллагааг төлөвлөх, тэгш хүртээмжтэй зохион байгуулах, үнэлэх, үнэлгээний үр дүнд тулгуурлан суралцахуй, багшлахуйг хүүхэд бүрийн авъяас сонирхол, хувийн онцлогийг харгалзан суралцахуйг дэмжин хөгжүүлэх.
  3. Сургалтын үйл ажиллагаанд үр нөлөөтэй харилцааг бий болгох, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, салбар болон салбар хоорондын хамтын ажиллагааг зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх.
  4. Багшийн үнэт зүйл, ёс зүй, үүрэг хариуцлагаа ухамсарласан, бие даан тасралтгүй суралцах хүсэл эрхэмзлэлтэй зөв ёс суртахуунтай, эерэг харилцаа хандлагыг хэрэглээ болгох.
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд (PLOs)
  • Сургуулийн өмнөх боловсролын онол, арга зүйн суурь мэдлэгийг эзэмшиж, сургалт-хүмүүжлийн үйл ажиллагаанд бүтээлчээр хэрэгжүүлэх.
  • Бага насны хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй, хэл яриа, нийгэм-сэтгэл зүйн хөгжлийн онцлогт дүн шинжилгээ хийх, үнэлэх.
  • Хүүхэд бүрийн нас, сэтгэхүйн онцлог, авьяас чадварыг тодорхойлон хөгжүүлэх сургалтын орчин бүрдүүлэх.
  • СӨБ-ын сургалтын хөтөлбөрийг төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх арга зүйг эзэмших.
  • Хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хамгааллыг ханган ажиллах мэдлэг чадвартай байх.
  • Эх хэл, үндэсний уламжлал, соёлын үнэт зүйлийг бага наснаас нь төлөвшүүлэх.
  • Багшийн ёс зүйг чанд сахиж, боловсролын хууль тогтоомж, дүрэм журмыг мөрдөх.
  • Тасралтгүй хөгжиж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэн, үлгэрлэн манлайлах.
Гүнзгийрүүлэн суралцах чиглэл
  • Бага насны хүүхдийн хөгжил, сэтгэл судлал
  • Сургуулийн өмнөх боловсролын сургалтын арга зүй
  • Тоглоомоор дамжуулан хөгжүүлэх арга зүй
  • Хэл яриа, танин мэдэхүй, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх арга
  • Хүүхдийн үнэлгээ, ажиглалт хийх арга зүй
  • Эцэг эхтэй хамтран ажиллах арга зүй
  • Хүүхэд хамгаалал, аюулгүй орчин бүрдүүлэх арга зүй
  • Мэргэжлийн Англи хэл болон Хятад хэлний суурь мэдлэг
  • Хятад хэлний HSK түвшний шалгалт өгөх боломж
Онцлог, Давуу тал

Давуу тал:

Хүүхдийн суурь хөгжил, төлөвшилд шууд нөлөөлөх хариуцлагатай, үнэ цэнтэй мэргэжил

  • Улсын болон хувийн цэцэрлэг, олон улсын байгууллагад ажиллах өргөн боломж
  • Олон улсын болон үндэсний түвшинд өрсөлдөх чадвартай багш бэлтгэнэ.
  • Хүүхэд бүрийн онцлогт тохирсон хөгжлийн үйл ажиллагаа зохион байгуулах
    чадвар эзэмшинэ.
  • Бүтээлч, эерэг, халамжит хандлагыг төлөвшүүлнэ.

Онцлог тал:

Орчин үеийн боловсролын чиг хандлагад нийцсэн хөтөлбөр

  • Практикт суурилсан сургалт, түшиц цэцэрлэг дэх дадлагын өргөн боломж
  • Хүүхдийн хөгжилд чиглэсэн орчин үеийн арга технологид суралцах
  • Оюутнуудын харилцаа, манлайлал, багаар ажиллах ур чадварыг хөгжүүлнэ.
  • Хос хөтөлбөр болон оюутан солилцооны боломж
  • Дижитал боловсрол, цахим сургалтын арга зүйд суралцах боломжтой.
Хамтарсан хөтөлбөр
  • БНХАУ-ын Чиндао хотын Багшийн сургуультай хамтарсан хөтөлбөр
  • БНСУ-ын FAR EAST их сургуультай хамтарсан хөтөлбөрт суралцах боломж
Ажлын байр

Ерөнхий боловсролын сургууль

  • Улсын ерөнхий боловсролын сургууль
  • Хувийн болон олон улсын сургууль
  • Гүнзгийрүүлсэн болон тусгай хөтөлбөртэй сургууль

Сургалтын болон хөгжлийн байгууллага

  •  Сургалтын төв
  • Хүүхдийн хөгжлийн төв
  • Номын сан, соёл боловсролын байгууллага
  • Сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллага
Цаашдын карьерын боломж
  • Сургалтын менежер
  • Сургалтын арга зүйч
  • Зөвлөн туслах ажилтан
  • Магистр, докторын түвшинд суралцан их, дээд сургуульд багшлах

СЭТГЭЛ СУДЛАЛ

Боловсролын сургууль

Элсэгчийн боловсролын түвшин:

Бүрэн дунд /ЭЕШ монгол хэл, нийгэм 490≤ /

Суралцах хэлбэр 1: 

Бакалавр /өдөр 4жил/

Суралцах хэлбэр 2: 

Бакалавр /Хөрвөх 2,5 жил/

Утас: 99036396

Email: educationschool@zum.mn

Хөтөлбөрийн зорилго

Сэтгэл судлалын шинжлэх ухааны онол, арга зүйд тулгуурлан хүний зан үйл, сэтгэцийн үйл явц, хөгжлийн онцлогийг судлан шинжлэх, үнэлэх, зөвлөгөө өгөх мэргэжлийн мэдлэг, ур чадвар эзэмшсэн; хувь хүн, гэр бүл, хамт олон, байгууллагын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжин хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй; судалгаа, оношилгоо, зөвлөгөө, сэтгэл заслын анхан шатны үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай ёс зүй, харилцаа, мэргэжлийн суурь чадамжийг эзэмшсэн чадварлаг сэтгэл судлаачийг бэлтгэнэ.

Хөтөлбөрийн Боловсролын Зорилтууд (PEOs)
  1. Сэтгэл судлалын шинжлэх ухааны суурь онол, орчин үеийн чиг хандлагын мэдлэгийг нийгэм, боловсрол, эрүүл мэнд, байгууллагын орчинд хэрэглээ болгох.
  2. Сэтгэл зүйн үнэлгээ, оношилгоо хийх, зөвлөгөө өгөх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, үр дүнг үнэлэх.
  3. Судалгааны арга зүйг эзэмшиж, тоон болон чанарын судалгаа боловсруулах, дүн шинжилгээ хийх, тайлагнах чадвартай байх.
  4. Мэргэжлийн ёс зүй, хүний эрх, нууцлалын зарчмыг чанд баримтлах, тасралтгүй хөгжих, бие даан суралцах хандлагыг төлөвшүүлэх.
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд (PLOs)
  • Сэтгэл судлалын үндсэн онол, ухагдахууныг эзэмшиж, практикт бүтээлчээр хэрэгжүүлэх.
  • Хүний зан үйл, танин мэдэхүй, сэтгэл хөдлөл, хувь хүний онцлогт дүн шинжилгээ хийх.
  • Сэтгэл зүйн тест, оношилгооны арга хэрэгслийг ашиглан үнэлгээ хийх.
  • Хүүхэд, өсвөр үе, насанд хүрэгчдэд зөвлөгөө өгөх анхан шатны ур чадвар эзэмших.
  • Судалгааны төсөл боловсруулах, өгөгдөл боловсруулах, SPSS зэрэг програм
    ашиглах.
  • Сэтгэл зүйн эрсдэл, хямралын үед дэмжлэг үзүүлэх суурь чадвартай байх.
  • Мэргэжлийн ёс зүйг баримтлан ажиллах.
  • Тасралтгүй хөгжиж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх.
Гүнзгийрүүлэн суралцах чиглэл
  • Хөгжлийн сэтгэл судлал
  • Клиник сэтгэл судлалын үндэс
  • Боловсролын сэтгэл судлал
  • Байгууллагын болон хөдөлмөрийн сэтгэл судлал
  • Зөвлөгөө өгөх сэтгэл судлал
  • Судалгааны арга зүй, статистик боловсруулалт
  • Сэтгэл зүйн тест, оношилгоо
  • Гэр бүл, хүүхдийн зөвлөгөө
  • Мэргэжлийн Англи хэл болон Хятад хэлний суурь мэдлэг
  • Хятад хэлний HSK түвшний шалгалт өгөх боломж
Онцлог, Давуу тал

Давуу тал:

Хүний сэтгэл зүйн эрүүл мэндэд шууд нөлөөлөх үнэ цэнтэй мэргэжил

  • Хүний сэтгэл зүйн эрүүл мэндэд шууд нөлөөлөх үнэ цэнтэй мэргэжил
  • Сургууль, эрүүл мэндийн байгууллага, олон улсын байгууллагад ажиллах өргөн боломж
  • Судалгаа, зөвлөгөө, хүний нөөцийн чиглэлээр ажиллах боломж
  • Хувийн сэтгэл заслын төв байгуулах суурь мэдлэг олгоно.
  • Хувь хүний өөрийн хөгжил, харилцааны ур чадвар сайжирна.

Онцлог тал:

Орчин үеийн сэтгэл судлалын чиг хандлагад нийцсэн хөтөлбөр

  • Практикт суурилсан сургалт, түшиц цэцэрлэг дэх дадлагын өргөн боломж
  • Хүүхдийн хөгжилд чиглэсэн орчин үеийн арга технологид суралцах
  • Оюутнуудын харилцаа, манлайлал, багаар ажиллах ур чадварыг хөгжүүлнэ.
  • Хос хөтөлбөр болон оюутан солилцооны боломж
  • Дижитал орчинд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх арга зүйд суралцах боломж
Хамтарсан хөтөлбөр
  • БНХАУ-ын Чиндао хотын Багшийн сургуультай хамтарсан хөтөлбөр
  • БНСУ-ын FAR EAST их сургуультай хамтарсан хөтөлбөрт суралцах боломж
Ажлын байр

Эрүүл мэндийн байгууллага

  • Улсын болон хувийн эмнэлэг
  • Сэтгэцийн эрүүл мэндийн төв
  • Сэтгэл заслын болон зөвлөгөөний төв
  • Сэргээн засах, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх байгууллага

Боловсролын байгууллага

  • Ерөнхий боловсролын сургууль (сургуулийн сэтгэл зүйч)
  • Их, дээд сургууль
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага
  • Тусгай хэрэгцээт боловсролын байгууллага
  • Хүүхдийн хөгжлийн төв
  • Хүүхэд хамгааллын байгууллага
  • Гэр бүл, хүүхэд, залуучууд хөгжлийн төв
Цаашдын карьерын боломж
  • Клиник сэтгэл зүйч
  • Сэтгэл заслын эмч (цааш мэргэшсэн тохиолдолд)
  • Байгууллагын сэтгэл зүйч
  • Судлаач
  • Их, дээд сургуулийн багш
  • Зөвлөн туслах ажилтан
  • Магистр, докторын түвшинд суралцан их, дээд сургуульд багшлах

Эрх зүй

ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ

Элсэгчийн боловсролын түвшин:

Бүрэн дунд /ЭЕШ монгол хэл, нийгэм 490≤ /

Суралцах хэлбэр 1: 

Бакалавр /өдөр 4жил/

Суралцах хэлбэр 2: 

Бакалавр /Хөрвөх 2,5 жил/

Утас: 99779277

Email: lawschool@zum.mn

Хөтөлбөрийн танилцуулга

   Манай Зохиомж их сургуулийн “Эрх зүйч” мэргэжлийн хөтөлбөр нь төрөөс боловсролын талаар баримтлах бодлогод тулгуурлан боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн иргэнд “Эрх зүйч” мэргэжил олгоход оршино. 2017 оноос эрх зүйн бакалаврын, 2020 оноос магистрын сургалт явуулах болсон.
   Сургуулийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Эрх зүйн тэнхим 2019 онд байгуулагдаж улмаар 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн Зохиомж их сургуулийн Хууль зүйн сургууль болон өргөжин хөгжиж эрх зүйн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх сургалтыг тасралтгүй явуулж байна. Түүхэн хугацаанд “өдөр”, “орой”, “эчнээ” сургалтын хэлбэрээр Эрх зүйн хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн билээ.
   Эрх зүйн хөтөлбөр нь өнөөгийн залуусын хүсэл тэмүүлэл, зорилгодоо хүрэхэд нь дэм болохуйц орчин үеийн, шинэлэг, энэ цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чадамжийг олгож, шинжлэх ухаанч арга барилд суралцуулж, ажил олгогчдод шаардлагатай байгаа мэдлэг, чадвар, манлайлал, өөрийгөө удирдах ур чадварыг оюутнууддаа олгохыг зорьж туршлага, үр дүнд суурилсан клиник сургалт явуулах түшиц бааз бүхий хууль зүйн их, дээд сургуулиудад жишиг загвар болсон Хууль Зүйн клиник сургалтын төвийн үйл ажиллагаагаар хуульчийн ур чадвар, мэргэшүүлэх сургалт, хөтөлбөрт оюутан бүр хамрагдах боломж бүрдсэн.
   Фемида мэтгэлцээний клуб нь  багш, оюутны санаачлага дээр тулгуурлсан сургалтын нэгжийн чадваржуулах сургалтын хөтөлбөрт хамрагдаж мэтгэлцээний ерөнхий онол, арга зүй, бодлогын болон шүүхийн мэтгэлцээний ур чадварт суралцаж өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой.
   Мөн орчин үеийн дэвшилтэт мэдээлэл технологийн программ ашиглах, хэрэглэх арга зүйд суралцуулж аливаа асуудлыг мэргэжлийн үүднээс оновчтой шийдвэрлэх, гадаад хэлний мэдлэг чадвараа ашиглан кейс судалгаан дээр ажиллах, мэдээлэлд суурилсан дүн шинжилгээ хийх, тайлбарлах, задлан шинжлэх, дүгнэлт хийх арга аргачлалыг олгоно.
   Та Эрх зүйн хөтөлбөрөөр суралцсанаар хөрвөх чадвар бүхий үндэсний болон олон улсын түлшинд өрсөлдөхүйц, орчин үеийн мэдээллийн технологит суралцсан мэргэжилтэн болж төгсөнө.

Хөтөлбөрийн зорилго

Эрх зүйн хөтөлбөрийн зорилго нь нийтийн ашиг сонирхол, нийгмийн шударга ёсыг эрхэмлэн манлайлагч, эрх зүйн соёлыг түгээгч, мэргэжлийн ёс зүй төлөвшсөн мэргэжилтэнг бэлтгэхэд оршино.

Хөтөлбөрийн Боловсролын Зорилтууд (PEOs)

Зорилт 1. /Мэдлэг/: Эрх зүйн шинжлэх ухааны онол болон мэдээлэл технологи, бусад шинжлэх ухааны арга зүйг ашиглан нийгмийн харилцаа, үйл явцыг задлан шинжлэх, тайлбарлах, шийдвэрлэх мэдлэг чадвар эзэмшсэн байна.
Зорилт 2. /Хандлага/: Хүний эрхийн мэдрэмжтэй, мэргэжлийн ёс зүйн дүрэм, нууцлал, ёс зүйн шийдвэр гаргах, бусдын бодлыг хүндэтгэн зөвшилцөх, өөртөө болон бусдын өмнө хариулцага хүлээх, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх хандлага эзэмшсэн байна.
Зорилт 3. /Ур чадвар/: Бие даан болон багаар ажиллах, аман болон бичгийн хэлний өндөр ур чадвартай, гадаад хэлний мэдлэгтэй, аливаа шинэ орчинд дасан зохицох, асуудлыг эрэмбэлэх, зөрчилдөөнийг шийдвэрлэх арга зүйн ур чадварыг эзэмшүүлсэн байна.
Зорилт 4. /Үнэт зүйл/: Хүний эрх, шударга ёс, тэгш байдлыг эрхэмлэгч байна.

Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд (PLOs)
  • Эрх зүйн суурь хэм хэмжээ, онол, үзэл баримтлалын шинжлэх ухааны ололтыг үнэлэх, ашиглах, тайлбарлах, хэрэглэх, Эрх зүйн үзэгдэл, харилцааг задлан шинжлэх, дүгнэлт хийх арга зүйд суралцсан;
  • Хэрэг маргаанд эрх зүйн дүн шинжилгээ хийх, хууль зүйн санал дүгнэлт боловсруулах, шийдвэр гаргах, хууль тайлбарлах, сонгох, хэрэглэх арга зүй эзэмшсэн;
  • Мэргэжлийн хандлага, арга зүй шаардсан эрх зүйн асуудлаар шаардлагатай этгээдэд эрх зүйн туслалцаа, зөвлөгөө үзүүлэх арга, соёл, ёс зүйд суралцсан;
  • Мэргэжлээрээ тасралтгүй суралцаж, хуульч мэргэжлийн арга барил, ур чадвараа цаг үе, мэргэжлийн үйл ажиллагааны шаардлага, хөгжил, шинэчлэлтэд зохицон шинэ мэдлэг, дадал чадвар олж авах, бүтээлчээр бие даан суралцах чадварыг эзэмшсэн;
  • Гадаад хэлийг мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд мэдээлэл олж авах, ашиглах чадварыг эзэмшсэн;
  • Эрх зүйн баримт бичгийн төсөл болон бусад баримт бичгүүдийг шаардлага ханган боловсруулах, боловсруулсан баримт бичгийг үнэлж дүгнэх, боловсронгуй болгох арга ажиллагааг эзэмшсэн;
  • Аливаа мэргэжлийн үйл ажиллагаанд багийн гишүүн, эсвэл удирдагчаар үр бүтээлтэй ажиллах, аливаа асуудлын талаар үндэслэлтэйгээр илтгэх, мэтгэлцэх чадвартай;
  • Хүн төрөлхтний нийтээр хүлээн зөвшөөрсөн үнэт зүйл болох хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх үзэл төлөвшсөн, хүмүүнлэг ёс, хууль дээдлэх зарчим, шударга ёсыг эрхэмлэдэг;
  • Хуульчийн мэргэжлийн ёс зүйг дээдлэн сахидаг
Онцлог, Давуу тал

Давуу тал:

  • Дэлхийд хөрвөх чадвартай 10 мэргэжилд тооцогддог.
  • Олон төрлийн карьерийн сонголттой.
  • Мэргэжлийн Англи хэл болон Хятад хэлний ерөнхий мэдлэг олгоно
  • Чөлөөт сэтгэлгээ, бүтээлч байдлыг хөгжүүлдэг.
  • Олон улсын болон үндэсний түвшинд өрсөлдөх боломжтой.
  • Орчин үеийн мэдээлэл технологийн цахим ур чадварт суралцдаг

Онцлог тал:

  • Практик туршлага, дадлага хийх боломж.
  • Глобал чиг хандлагад нийцсэн хөтөлбөртэй.
  • Оюутнуудын хувь хүний хөгжил, манлайллын ур чадварыг хөгжүүлдэг.
  • Хятад хэлний HSK өгөх боломжтой
Хамтарсан хөтөлбөр
  • БНХАУ-ын Чиндао хотын Багшийн сургуультай хамтарсан хөтөлбөр
  • БНСУ-ын FAR EAST их сургуультай хамтарсан хөтөлбөрт суралцах боломж
Ажлын байр
  • Хуульч мэргэжил /өмгөөлөгч, шүүгч, прокурор/
  • Цагдаа, Хэрэг бүртгэгч
  • Эвлэрүүлэн зуучлагч
  • Төр, захиргааны байгууллагын мэргэжилтэн
  • Нотариатч
  • Арбитрч
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч
  • Гэрээний мэргэжилтэн
  • Хуульчийн зөвлөх
  • Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад багш, эрдэм шинжилгээний ажилтан судлаач

Бизнесийн удирдлага

Удирдлагын сургууль

Элсэгчийн боловсролын түвшин:

Бүрэн дунд /ЭЕШ математик, англи хэл 480≤ /

Суралцах хэлбэр 1: 

Бакалавр /өдөр 4жил/

Суралцах хэлбэр 2: 

Бакалавр /эчнээ 2.5 жил/

Утас: 99056235

Email: managementschool@zum.mn

Хөтөлбөрийн зорилго

Бизнесийн удирдлагын хөтөлбөрөөр орчин үеийн бизнесийн мэдлэг, ур чадвар, ёс зүйг эзэмшсэн, гарааны бизнес эрхлэх чадамжтай, гадаад хэлний мэдлэгтэй, харилцааны өндөр ур чадвартай, удирдах, манлайлах, стратеги төлөвлөх чадвартай, олон улсын түвшинд өрсөлдөхүйц мэргэжилтэнийг бэлтгэнэ.

Хөтөлбөрийн Боловсролын Зорилтууд (PEOs)

Зорилт 1: Бизнесийн онол, практикийн цогц мэдлэг, чадварыг эзэмшихээс гадна бизнес эрхлэлтийн үйл ажиллагааг амжилттай эхлүүлэх, удирдан зохион байгуулах мэдлэгтэй болсон байна.
Зорилт 2: Шинэчлэл, инновацад суурилсан шийдвэр гаргах, орчин үеийн мэдээллийн систем, технологийн мэдлэгээ ашиглан судалгаа шинжилгээний чадвараа хөгжүүлж, аливаа өөрчлөлтөд бие даан суралцах чадамжийг олгосон байна.
Зорилт 3: Бие даан ажиллах, өөрийгөө хөгжүүлэх, бүтээлч сэтгэлгээ, манлайлах ур чадварыг байгууллагын дотоод, гадаад харилцаанд үр дүнтэйгээр хэрэгжүүлэн ажиллах чадварыг эзэмшүүлсэн байна.
Зорилт 4: Олон улсын болон орон нутгийн бизнес, худалдааны орчинд ажиллах, оролцогч талуудын ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллах асуудлыг эерэг байдлаар шийдэж, харилцах чадвартай болсон байна.

Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд (PLOs)
  • Санхүү, маркетинг, хүний нөөц, менежмент зэрэг бизнесийн үндсэн чиглэлээр гүнзгий мэдлэгтэй байх
  • Олон улсын бизнес орчин, глобал эдийн засгийн нөлөө, өөрчлөлтийг ойлгох
  • Тоон болон чанарын судалгаа хийх
  • Цахим хэрэгсэлийг ашиглах
  • Асуудал шийдвэрлэхэд анхаарах, стратеги боловсруулах
  • Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох чадвар
  • Баг удирдах, төслийн менежмент хийх
  • Нөөцийн оновчтой хуваарилалт, төлөвлөлт хийх
  • Үр дүнтэй харилцаа, илтгэл тавих, тайлагнах чадварыг олгох
  • Багаар хамтран ажиллах, манлайлал
  • Шийдвэр гаргахдаа мэргэжлийн болон нийгмийн ёс зүй, хариуцлагыг баримтлах
  • Тогтвортой хөгжлийн зорилгод хувь нэмэр оруулан ажиллах чадварт суралцах
Гүнзгийрүүлэн суралцах чиглэл
  • Дижитал маркетинг
  • Төслийн удирдлага
  • Бизнесийн эрх зүй
Онцлог, Давуу тал

Давуу тал:

  • Хамгийн өргөн хүрээтэй, салбар бүрд ажиллах боломжтой мэргэжил.
  • Олон төрлийн карьерийн сонголттой.
  • Мэргэжлийн Англи хэл болон Хятад хэлний ерөнхий мэдлэг олгоно
  • Чөлөөт сэтгэлгээ, бүтээлч байдлыг хөгжүүлдэг.
  • Олон улсын болон үндэсний түвшинд өрсөлдөх боломжтой.
  • Инновац, гарааны бизнесийн (startup) сургалт багтсан
  • Хятад хэлний HSK түвшний шалгалт өгөх

Онцлог тал:

  • Бизнесийн бодит байдалд суурилсан сургалт.
  • Практик туршлага, дадлага хийх боломж.
  • Глобал чиг хандлагад нийцсэн хөтөлбөртэй.
  • Оюутнуудын хувь хүний хөгжил, манлайллын ур чадварыг хөгжүүлдэг.
  • Хос хөтөлбөр болон оюутан солилцооны боломж
Хамтарсан хөтөлбөр
  • АНУ дахь BAY ATLANTIC их сургуультай хамтран ажиллах санамж бичгийн дагуу Бизнесийн удирдлагын бакалаврын 2+2 болон 3+1 солилцооны хөтөлбөр.
  • БНСУ-ын FAR EAST их сургуультай хамтарсан хөтөлбөр
Ажлын байр
  • Байгууллагын бүх шатны менежер
  • Бизнес, төслийн менежер
  • Судлаач багш
  • Стратеги төлөвлөлтийн мэргэжилтэн
  • Дижитал маркетинг ба стратеги менежмент
  • Өгөгдлийн шинжээч
  • Худалдааны төлөөлөгч
  • Бизнесийн шинжээч

Нягтлан бодох бүртгэл

Удирдлагын сургууль

Элсэгчийн боловсролын түвшин:

Бүрэн дунд /ЭЕШ математик, англи хэл 480≤ /

Суралцах хэлбэр 1: 

Бакалавр /өдөр 4жил/

Суралцах хэлбэр 2: 

Бакалавр /эчнээ 2.5 жил/

Утас: 99056235

Email: managementschool@zum.mn

Хөтөлбөрийн зорилго

Нягтлан бодох бүртгэлийн онол, практик мэдлэгт тулгуурлан төрийн болон бизнесийн бүхий л байгууллагын хөрөнгө, санхүүг удирдан зохион байгуулах, дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах чадвартай, ёс зүйтэй, хариуцлагатай мэргэжилтэн бэлтгэнэ.

Хөтөлбөрийн Боловсролын Зорилтууд (PEOs)

Зорилт 1: Төрийн болон бизнесийн байгууллагын хөрөнгө, санхүүгийн чиглэлээр мэргэшиж, дадлагажсан байна
Зорилт 2: Аливаа өгөгдөлд дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах, тайлагнах, харилцааны болон бичгийн өндөр чадвар эзэмшсэн байна
Зорилт 3: Ёс зүй, хариуцлагатай байдал, мэргэжлийн стандартыг мөрдөж ажиллаж чаддаг болсон байна
Зорилт 4: Багаар болон бие даан ажиллах, аливаа шийдвэр гаргалт нь байгууллагын болон нийгмийн тогтвортой хөгжилд эерэгээр нөлөөлдөг байхуйц чадварыг эзэмшсэн байна

Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд (PLOs)
  • Нягтлан бодох бүртгэлийн үндсэн онол, зарчим, арга зүйг ойлгож хэрэглэх
  • Санхүүгийн болон удирдлагын тайлан боловсруулах
  • Татвар, аудит, өртгийн бүртгэлийн мэдлэгтэй байх
  • Санхүүгийн программ хангамж ашиглан бүртгэл хөтлөх
  • Санхүүгийн дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах
  • Ёс зүйтэй, хариуцлагатай мэргэжлийн үйл ажиллагаа явуулах
  • НББ-ийн боловсролын олон улсын стандартад нийцсэн техник чадамжууд
  • Дижитал болон гадаад хэлний мэдлэг, чадвартай болох
  • Судалгаа, шинжилгээний арга зүйг ашиглан шинэ мэдлэг бүтээх
  • Харилцаа холбооны ур чадвартай, багийн ажилд идэвхтэй оролцох
  • Нийгэм, эдийн засаг, улс төр, бизнесийн эрх зүй, соёлын орчны нөхцөл байдлыг шинжлэх, үнэлэх
Гүнзгийрүүлэн суралцах чиглэл
  • Аудит
  • Татвар
  • Удирдлага
  • Бизнесийн үнэлгээ
Онцлог, Давуу тал

Давуу тал:

  • Олон улсын бүртгэлийн стандарт (IFRS)-ыг судлах боломжтой
  • Практик чадварт төвлөрсөн сургалтын хөтөлбөр
  • Мэргэжлийн багш, судлаачдаар хичээл заалгах
  • Санхүүгийн программ ашиглах, дадлагажуулалт
  • Мэргэжлийн Англи хэл болон Хятад хэлний HSK түвшний шалгалт өгөх

Онцлог тал:

  • Аудит, татварын чиглэлийн гүнзгийрүүлсэн сургалт
  • Нягтлан бодох бүртгэлийн лаборатори, симуляци орчин
  • Оюутан дадлага, судалгаанд суурилсан хөгжлийн хөтөлбөр
  • Мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагаатай
Хамтарсан хөтөлбөр
  • АНУ дахь BAY ATLANTIC их сургуультай хамтран ажиллах санамж бичгийн дагуу Бизнесийн удирдлагын бакалаврын 2+2 болон 3+1 солилцооны хөтөлбөр.
  • БНСУ-ын FAR EAST их сургуультай хамтарсан хөтөлбөр
Ажлын байр
  • Ерөнхий нягтлан бодогч /санхүүч/
  • Санхүүгийн шинжээч
  • Аудитор (дотоод, гадаад)
  • Татварын зөвлөх
  • Бүртгэлийн менежер
  • Бизнесийн зөвлөх
  • Банк, даатгал, төрийн байгууллагад санхүүгийн мэргэжилтэн
  • Гааль, татвар, аудитын байгууллагын ажилтан
  • Судлаач багш
  • Бүртгэл санхүүгийн бусад ажлын байр

Худалдаа

Удирдлагын сургууль

Элсэгчийн боловсролын түвшин:

Бүрэн дунд /ЭЕШ математик, англи хэл 480≤ /

Суралцах хэлбэр 1: 

Бакалавр /өдөр 4жил/

Суралцах хэлбэр 2: 

Бакалавр /эчнээ 2.5 жил/

Утас: 99056235

Email: managementschool@zum.mn

Хөтөлбөрийн зорилго

Худалдаа, үйлчилгээний онол арга зүйн өргөн мэдлэгтэй, орчин үеийн техник технологийн салбарын бүтээгдэхүүн үйлвэрлэлийг үндэсний болон олон улсын хэмжээнд төлөвлөх, зохион байгуулах, манлайлах, хяналт шинжилгээ хийх мэдлэг, чадамжтай, салбартаа өрсөлдөх чадвартай, ёс зүйтэй, шийдвэр гаргах болон судалгаа шинжилгээний чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Хөтөлбөрийн Боловсролын Зорилтууд (PEOs)

Зорилт 1: Худалдаа, бизнес, менежментийн онол, практикийн мэдлэг олгох
Зорилт 2: Худалдаа, бизнесийн орчинд мэдлэгээ хэрэгжүүлэн ажиллах, зах зээлийн судалгаа шинжилгээ хийх, оновчтой шийдвэр гаргаж сурсан мэдлэгээ бүтээлчээр ашиглах чадвар эзэмшүүлэх
Зорилт 3: Орчин үеийн техник, технологийн дэвшилтэт бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ тэдгээрийн арилжаа, тээвэрлэлт, техникийн стандарт, шаардлагуудын талаарх мэдлэгтэй болох
Зорилт 4: Тэргүүлэх салбаруудын бүтээгдэхүүн худалдаа тэдгээрийн гадаад, дотоод зах зээлийн худалдааг төлөвлөх, удирдах, зохион байгуулах чадварыг олгох
Зорилт 5: Цахим худалдааг эрхлэх болон сүүлийн үеийн ололтод технологийн дэвшлийг салбартаа нэвтрүүлэх мэдлэг ур чадварыг эзэмшүүлэх

Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд (PLOs)
  • Худалдаа, маркетинг, эдийн засгийн суурь мэдлэгтэй болох
  • Гадаад, дотоод түншүүдийн харилцааг харилцан ашигтай байлгах, зах зээл болон хэрэглэгчийн судалгаа хийх
  • Бизнесийн мэдээллийг задлан шинжлэх, худалдааны салбарын бодлого боловсруулах
  • Байгууллагын менежмент, удирдлагын оновчтой шийдвэр гаргах чадвар
  • Багаар ажиллах болон харилцааны ур чадвар эзэмшиж шинэ санаачилга, инновацийг хэрэгжүүлэх чадвартай байх
  • Эдийн засаг, санхүүгийн шинжилгээ хийх, тайлан гаргах
  • Цахим болон уламжлалт худалдааны орчинд ажиллах чадвар
  • Олон улсын худалдааны нийлүүлэлт, тээвэр логистикийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулах мэдлэг, чадвар
  • Ёс зүй, нийгмийн хариуцлагатай мэргэжилтэн байх
  • Олон улсын төлбөр тооцоо хийж гүйцэтгэх мэдлэг, чадвар
Гүнзгийрүүлэн суралцах чиглэл
  • Олон улсын худалдаа
  • Гааль
  • Тээврийн логистик
Онцлог, Давуу тал

Давуу тал:

  • Олон улсын хөтөлбөрийн жишигт нийцсэн
  • Цахим худалдаа, маркетингийн практикт суурилсан сургалт
  • Мэргэжлийн дадлага, төгсөлтийн судалгаанд суурилсан хөгжил
  • Мэргэжлийн Англи хэл болон Хятад хэлний HSK түвшний шалгалт өгөх

Онцлог тал:

  • Олон улсын болон үндэсний байгууллагуудтай хамтын ажиллагаа
  • Үйлдвэрлэл, худалдааны компанид танилцах дадлага хийх боломж
  • Инновац, startup бизнесийн мэдлэг олгох сургалттай
  • Хос хөтөлбөр болон оюутан солилцооны боломж
Хамтарсан хөтөлбөр
  • АНУ дахь BAY ATLANTIC их сургуультай хамтран ажиллах санамж бичгийн дагуу Бизнесийн удирдлагын бакалаврын 2+2 болон 3+1 солилцооны хөтөлбөр.
  • БНСУ-ын FAR EAST их сургуультай хамтарсан хөтөлбөр
Ажлын байр
  • Худалдааны менежер
  • Борлуулалт, маркетингийн мэргэжилтэн
  • Худалдааны шинжээч
  • Е-коммерс менежер
  • Импорт, экспортын менежер
  • Бизнес хөгжлийн зөвлөх
  • Төрийн болон хувийн хэвшлийн худалдааны байгууллагад мэргэжилтэн
  • Хангамж, нийлүүлэлт, агуулах, логистикийн менежер
  • Худалдааны эдийн засагч
  • Зах зээлийн судалгаа, шинжилгээний мэргэжилтэн
  • Гадаад харилцааны мэргэжилтэн

Логистик менежмент

Удирдлагын сургууль

Элсэгчийн боловсролын түвшин:

Бүрэн дунд /ЭЕШ математик, англи хэл 480≤ /

Суралцах хэлбэр 1: 

Бакалавр /өдөр 4жил/

Суралцах хэлбэр 2: 

Бакалавр /Эчнээ 2.5 жил/

Утас: 99056235

Email: managementschool@zum.mn

Хөтөлбөрийн зорилго

Логистик менежмент хөтөлбөрийн зорилго нь түүхий эдээс эхлээд эцсийн хэрэглэгчид очих хүртэлх бараа, үйлчилгээ, мэдээлэл, санхүүгийн урсгалыг үр ашигтай, уялдаа холбоотойгоор төлөвлөх, зохион байгуулах, удирдах чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Хөтөлбөрийн Боловсролын Зорилтууд (PEOs)

Зорилт 1: Нийлүүлэлтийн сүлжээ, тээвэр, агуулах, худалдан авалт, түгээлтийн нэгдсэн удирдлагын мэдлэг олгох
Зорилт 2: Логистикийн үйл ажиллагаанд тоон шинжилгээ, төлөвлөлт, оновчлолын арга ашиглах чадвар эзэмшүүлэх

Зорилт 3: Дотоод болон олон улсын логистикийн орчинд шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх ур чадварыг хөгжүүлэх
Зорилт 4: Мэдээллийн систем, дижитал технологид суурилсан орчин үеийн логистикийн менежмент хэрэгжүүлэх чадвар төлөвшүүлэх
Зорилт 5: Ёс зүй, тогтвортой хөгжил, ногоон логистикийн үнэт зүйл, мэргэжлийн хандлагыг төлөвшүүлэх
Зорилт 6: Судалгаа, шинжилгээ хийх, тайлан боловсруулах, бие даан суралцах чадвар эзэмшүүлэх

Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд (PLOs)
  • Нийлүүлэлтийн сүлжээ, тээвэр, агуулах, нөөцийн удирдлага, худалдан авалт, түгээлтийн онол ба практикийн мэдлэгтэй байх
  • Логистикийн үйл ажиллагааны зардлыг бууруулах, хугацааг оновчлох, чанарыг сайжруулах шийдэл боловсруулах
  • Олон улсын болон дотоодын зах зээлийн нөхцөлд стратеги, тактикийн түвшинд шийдвэр гаргах чадвартай байх
  • Мэдээллийн технологи, дижитал логистик, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг логистикийн менежментэд ашиглах
  • Байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжсэн ногоон логистик, нийгмийн хариуцлагатай удирдлагын зарчмыг баримтлах
  • Багаар ажиллах, харилцаа холбоо, хэлэлцээр хийх, манлайллын мэргэжлийн ур чадвартай байх
Гүнзгийрүүлэн суралцах чиглэл
  • Олон улсын худалдаа
  • Гааль
  • Тээврийн логистик
Онцлог, Давуу тал

Давуу тал:

  • Бодит хэрэгцээнд суурилсан – бизнес, үйлдвэрлэл, худалдааны бүх салбарт зайлшгүй шаардлагатай
  • Олон улсын чиг баримжаатай – хил дамнасан худалдаа, экспорт-импорт, тээвэр ложистик хамарна
  • Дижитал чиглэлтэй – ERP, WMS, TMS, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт
  • Салбар дамнасан мэдлэг -менежмент, эдийн засаг, тээвэр мэдээллийн технологи
  • Ажлын байрны эрэлт өндөр -хувийн хэвшил, төрийн байгууллага, олон улсын компаниудад
  • Карьерын өсөлт сайтай – ахлах мэргэжилтэн, менежер, захирал түвшинд дэвших боломжтой

Онцлог тал:

  • Бараа, үйлчилгээний урсгалд төвлөрсөн удирдлага
  • Зардал, хугацаа, чанарыг нэгэн зэрэг оновчлох хандлага
  • Практик дадлага уялдсан сургалт
  • Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт хэрэглээтэй
  • Тогтвортой хөгжил, ногоон логистик, эрсдэлийн удирдлагыг тусгайлан авч үздэг.
Хамтарсан хөтөлбөр
  • АНУ дахь BAY ATLANTIC их сургуультай хамтран ажиллах санамж бичгийн дагуу Бизнесийн удирдлагын бакалаврын 2+2 болон 3+1 солилцооны хөтөлбөр.
  • БНСУ-ын FAR EAST их сургуультай хамтарсан хөтөлбөр
Ажлын байр
  • Логистик менежер
  • Нийлүүлэлтийн сүлжээний менежер
  • Тээвэр, агуулахын зохицуулагч
  • Худалдан авалтын мэргэжилтэн
  • Экспорт-импортын мэргэжилтэн
  • Бараа материалын нөөцийн менежер
  • Тээвэр, логистикийн бодлогын шинжээч
  • Гааль, хил, худалдаатай холбоотой байгууллагын мэргэжилтэн
  • Хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч
  • 3PL / 4PL компанийн мэргэжилтэн
  • Олон улсын худалдаа, логистикийн зөвлөх
  • Бизнесийн процессын шинжээч
  • Судлаач

Төрийн удирдлага Магистр

Удирдлагын сургууль

Элсэгчийн боловсролын түвшин:

Бакалавр/ мэргэжил харгалзахгүй

Суралцах хэлбэр

Цахим, танхим хосолсон болон онлайн анги /1.5-2 жил/

Утас: 99056235

Email: managementschool@zum.mn

Хөтөлбөрийн зорилго

Төрийн удирдлага магистрын хөтөлбөрийн зорилго нь төр, орон нутгийн болон олоннийтийн салбарт бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх чадвартай, ёс зүйтэй, хариуцлагатай, судалгаанд суурилсан мэргэжлийн удирдах ажилтан, бодлогын шинжээч бэлтгэхэд оршино.

Хөтөлбөрийн Боловсролын Зорилтууд (PEOs)

Зорилт 1: Төрийн удирдлага, төрийн онол, бодлого судлалын гүнзгий мэдлэг олгох
Зорилт 2: Төрийн байгууллагын стратеги төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын чадварыг хөгжүүлэх

Зорилт 3: Төрийн санхүү, хүний нөөц, үйлчилгээний үр ашигтай удирдлагын арга зүйд сургах
Зорилт 4: Олон нийтийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх судалгааны чадвар эзэмшүүлэх
Зорилт 5: Ёс зүй, хариуцлага, ил тод байдал, авлигын эсрэг үнэт зүйл, хандлага төлөвшүүлэх
Зорилт 6: Олон улсын жишиг, харьцуулсан судалгаанд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих

Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд (PLOs)
  • Төрийн удирдлага, олон нийтийн бодлогын онол, загвар, чиг хандлага
  • Төрийн байгууллагын эрх зүй, засаглал, институцийн тогтолцоо
  • Төрийн санхүү, төсөв, гүйцэтгэлийн удирдлагын арга зүй
  • Бодлого боловсруулах, дүн шинжилгээ хийх, үнэлэх
  • Судалгааны арга зүй ашиглан шинжилгээ, тайлан, бодлогын баримт бичиг боловсруулах
  • Стратеги төлөвлөлт, төслийн удирдлага, шийдвэр гаргалт
  • Олон талт оролцогчидтой харилцах, хэлэлцээр хийх
  • Ёс зүй, олон нийтийн ашиг сонирхлыг дээдлэх
  • Ил тод, хариуцлагатай, шударга төрийн албаны үнэт зүйлсийг баримтлах
  • Насан туршийн суралцах, судалгаанд суурилсан хөгжлийн хандлага
Онцлог, Давуу тал

Давуу тал:

  • Ёс зүй, олон нийтийн ашиг сонирхлыг дээдлэх
  • Ил тод, хариуцлагатай, шударга төрийн албаны үнэт зүйлсийг баримтлах
  • Насан туршийн суралцах, судалгаанд суурилсан хөгжлийн хандлага

Онцлог тал:

  • Бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх бүрэн мөчлөгт сургалт
  • Улсын болон орон нутгийн удирдлагыг уялдуулсан агуулга
  • Төрийн албаны бодит кейс, практикт суурилсан судалгаа, хэлэлцүүлэг
  • Тогтвортой хөгжил, сайн засаглал, иргэн төвтэй төрийн үйлчилгээ
  • Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааг тусгасан
Ажлын байр
  • Яам, агентлагийн бодлого, төлөвлөлтийн мэргэжилтэн
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан
  • Төрийн албаны ахлах мэргэжилтэн, газрын дарга
  • Олон улсын байгууллагын төслийн менежер, зохицуулагч
  • ТББ, иргэний нийгмийн байгууллагын удирдах ажилтан
  • Хөгжлийн бодлого, засаглалын шинжээч
  • Судлаач, бодлогын шинжээч
  • Их, дээд сургууль, судалгааны байгууллагад багш, судлаач

Бизнесийн удирдлага Магистр

Удирдлагын сургууль

Элсэгчийн боловсролын түвшин:

Бакалавр/ мэргэжил харгалзахгүй

Суралцах хэлбэр

Цахим, танхим хосолсон болон онлайн анги /1.5-2 жил/

Утас: 99056235

Email: managementschool@zum.mn

Хөтөлбөрийн зорилго

Орчин үеийн бизнесийн онол, практикийн мэдлэг, стратегийн сэтгэлгээ, удирдах чадвартай, олон улсын болон үндэсний байгууллагад манлайлан ажиллах менежер, удирдагчдыг бэлтгэнэ.

Хөтөлбөрийн Боловсролын Зорилтууд (PEOs)
  1. Бизнесийн асуудлыг судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн шийдвэрлэх чадвар
  2. Ёс зүйтэй, нийгмийн хариуцлагатай удирдагч болох
  3. Бизнесийн олон улсын болон үндэсний орчинд амжилттай ажиллах
  4. Тасралтгүй хөгжиж, шинийг санаачлах, инновац хэрэгжүүлэх
  5. Багаар ажиллах, удирдах, олон талт харилцааг удирдах чадвар
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд (PLOs)
  • Бизнесийн удирдлагын үндсэн онол, арга зүйг мэдэх
  • Стратегийн төлөвлөлт, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх
  • Санхүү, маркетинг, хүний нөөц, үйл ажиллагааны удирдлагад дүн шинжилгээ хийх
  • Хурдан, оновчтой шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх
  • Дата анализ, бизнесийн судалгаа хийх чадвартай байх
  • Ёс зүй, тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх
  • Багаар ажиллах, манлайлах, үр дүнтэй харилцах чадвартай
  • Дижитал болон инновацын шийдлийг бизнесийн орчинд хэрэглэх
Онцлог, Давуу тал

Давуу тал:

  • Туршлагатай профессор, зочин багш нараас суралцах боломж
  • Бизнесийн бодит кейс дээр суурилсан сургалт
  • Хамгийн сүүлийн үеийн судалгаа, технологи дээр үндэслэсэн хичээл
  • Ажлын хажуугаар суралцах боломжтой уян хатан зохион байгуулалт

Онцлог тал:

  • Олон улсын байгууллага, их сургуультай хамтын ажиллагаа
  • Судалгаа, практик хосолсон төгсөлтийн ажлын систем
  • Салбарын бизнесийн удирдагчидтай хамтарсан семинар, лекц
  • Сүлжээ үүсгэх (networking) боломжтой орчин
  • Инновац, гарааны бизнесийн (startup) сургалт багтсан
Ажлын байр
  • Бизнесийн зөвлөх
  • Төсөл, хөтөлбөрийн удирдагч
  • Маркетингийн менежер
  • Хүний нөөцийн менежер
  • Санхүүгийн шинжээч / менежер
  • Стратегийн төлөвлөлтийн менежер
  • Гүйцэтгэх захирал (CEO), салбарын удирдагч
  • Олон улсын байгууллагын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн

Эрх зүй Магистр

ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ

Элсэгчийн боловсролын түвшин:

Эрх зүйн бакалавр

Суралцах хэлбэр : 

Бакалавр /Өдөр-Бямба/

Утас: 99779277

Email: lawschool@zum.mn

Хөтөлбөрийн танилцуулга

   Манай Зохиомж их сургуулийн “Эрх зүйч” мэргэжлийн хөтөлбөр нь төрөөс боловсролын талаар баримтлах бодлогод тулгуурлан боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн иргэнд “Эрх зүйч” мэргэжил олгоход оршино. 2017 оноос эрх зүйн бакалаврын, 2020 оноос магистрын сургалт явуулах болсон.
   Сургуулийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Эрх зүйн тэнхим 2019 онд байгуулагдаж улмаар 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн Зохиомж их сургуулийн Хууль зүйн сургууль болон өргөжин хөгжиж эрх зүйн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх сургалтыг тасралтгүй явуулж байна. Түүхэн хугацаанд “өдөр”, “орой”, “эчнээ” сургалтын хэлбэрээр Эрх зүйн хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн билээ.
   Эрх зүйн хөтөлбөр нь өнөөгийн залуусын хүсэл тэмүүлэл, зорилгодоо хүрэхэд нь дэм болохуйц орчин үеийн, шинэлэг, энэ цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чадамжийг олгож, шинжлэх ухаанч арга барилд суралцуулж, ажил олгогчдод шаардлагатай байгаа мэдлэг, чадвар, манлайлал, өөрийгөө удирдах ур чадварыг оюутнууддаа олгохыг зорьж туршлага, үр дүнд суурилсан клиник сургалт явуулах түшиц бааз бүхий хууль зүйн их, дээд сургуулиудад жишиг загвар болсон Хууль Зүйн клиник сургалтын төвийн үйл ажиллагаагаар хуульчийн ур чадвар, мэргэшүүлэх сургалт, хөтөлбөрт оюутан бүр хамрагдах боломж бүрдсэн.
   Фемида мэтгэлцээний клуб нь  багш, оюутны санаачлага дээр тулгуурлсан сургалтын нэгжийн чадваржуулах сургалтын хөтөлбөрт хамрагдаж мэтгэлцээний ерөнхий онол, арга зүй, бодлогын болон шүүхийн мэтгэлцээний ур чадварт суралцаж өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой.
   Мөн орчин үеийн дэвшилтэт мэдээлэл технологийн программ ашиглах, хэрэглэх арга зүйд суралцуулж аливаа асуудлыг мэргэжлийн үүднээс оновчтой шийдвэрлэх, гадаад хэлний мэдлэг чадвараа ашиглан кейс судалгаан дээр ажиллах, мэдээлэлд суурилсан дүн шинжилгээ хийх, тайлбарлах, задлан шинжлэх, дүгнэлт хийх арга аргачлалыг олгоно.
   Та Эрх зүйн хөтөлбөрөөр суралцсанаар хөрвөх чадвар бүхий үндэсний болон олон улсын түлшинд өрсөлдөхүйц, орчин үеийн мэдээллийн технологит суралцсан мэргэжилтэн болж төгсөнө.

Хөтөлбөрийн зорилго

Хууль зүйн асуудлаар шинжлэх ухааны судалгаа, дүн шинжилгээ хийх, хуулийг хэрэглэх өндөр чадвартай, эрдэмлэг, мэргэшсэн, хэлний өндөр мэдлэгтэй олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвар бүхий эрх зүйн судлаач нарыг бэлтгэхэд оршино.

Хөтөлбөрийн Боловсролын Зорилтууд (PEOs)

Зорилт 1. /Мэдлэг/: Эрх зүйн шинжлэх ухааны салбарт шинэлэг дэвшилтэт техник технологи, инновацийг нэвтрүүлэх мэдлэг чадвар эзэмшсэн байна.
Зорилт 2. /Хандлага/: Орчин үеийн эрх зүйн соёл, хөгжлийн үүднээс эрх зүйн үзэгдэл харилцаанд хандах, хүний эрх, шударга ёс, тэгш байдлыг хангах, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн хууль ёсыг сахин биелүүлдэг болох хандлага эзэмшсэн байна.
Зорилт 3. /Ур чадвар/: Хуулийг нэг мөр зөв ойлгох, хэрэглэх, хууль зүйн процессын ажиллагаануудыг алдаа дутагдалгүй хийх, хууль тогтоомжийн системчлэл, түүнийг хэрэглэх ба хэрэгжүүлэхтэй холбоотой судалгааны онол арга зүй, мэдээлэл боловсруулалтад ашигладаг орчин үеийн программуудыг судалгаандаа ашиглах ур чадварыг эзэмшсэн байна.
Зорилт 4. /Үнэт зүйл/: Судалгааны ажилд судлаач мэргэжилтний үнэт чанарыг эрхэмлэн, үр дагавар, нийгмийн хариуцлагыг бусдын өмнө хүлээх ёс зүй төлөвшсөн байна.

Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд (PLOs)
  • Эрх зүйн шинжлэх ухааны ололтыг ашиглах, хэрэглэх, харьцуулан судлах, задлан шинжлэх, дүгнэлт хийх арга зүйд суралцсан;
  • Мэргэжлийн үйл ажиллагааны орчин үеийн шаардлага, хөгжил, шинэчлэлтэд бүтээлчээр бие даан суралцах чадварыг эзэмшсэн;
  • Гадаад хэлийг мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд ашиглах чадварыг эзэмшсэн;
  • Мэргэжлийн болон судлаачийн ёс зүйг дээдлэн сахидаг
Онцлог, Давуу тал

Давуу тал:

  • Мэргэжлийн Англи хэл болон Хятад хэлний ахисан түвшины мэдлэг олгоно
  • Олон улсын болон үндэсний түвшинд өрсөлдөх боломжтой.
  • Орчин үеийн судалгааны мэдээлэл технологийн цахим ур чадварт суралцна

Онцлог тал:

  • Глобал чиг хандлагад нийцсэн хөтөлбөртэй.
  • Хувь хүний хөгжил, манлайллын ур чадварыг хөгжүүлдэг.