ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД

Эрдмийн зөвлөлийн дарга

Д.Энхжин
Хэл шинжлэлийн ухааны доктор

Нарийн бичгийн дарга

Д.Хонгорзул

Хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D), профессор

Эрдмийн зөвлөлийн гишүүд

 

  • О.Батсайхан МУ-ын төрийн соёрхолт, түүхийн ухааны доктор (Sc.D), профессор
  • Ж.Энхтүвшин Урлаг судлалын ухааны доктор (Sc.D), профессор
  • Р.Намжилдагва Боловсрол судлалын ухааны доктор (Sc.D), профессор
  • Ш.Цогтоо МУ-ын гавьяат хуульч, Хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор
  • Ц.Шаравцэрэн Урлаг судлалын ухааны доктор (Ph.D), профессор
  • М.Мөнхжаргал Боловсрол судлалын ухааны доктор (Ph.D), профессор
  • Б.Сүхээ Урлаг судлалын ухааны доктор (Ph.D), профессор
  • Р.Батжаргал Эдийн засгийн ухааны доктор (Ph.D), профессор
  • Д.Баярлах Боловсрол судлалын ухааны доктор (Ph.D), дэд профессор
  • Т.Төмөр-Очир Урлаг судлалын ухааны доктор (Ph.D), профессор
  • Б.Цэнгэллхам Угсаатан судлаач, түүхийн ухааны доктор (Ph.D), дэд профессор
  • Ж.Чимгээ Эдийн засгийн ухааны доктор (Ph.D), дэд профессор
  • Ц.Эрхэмбаяр Статистикч, математикийн ухааны доктор (Ph.D), дэд профессор
  • Р.Содномцэрэн Боловсрол судлалын ухааны доктор (Ph.D), дэд профессор
  • Л.Сосорбарам Боловсролын удирдлагын ухааны доктор (Ph.D), дэд профессор
  • Д.Уранмандах Боловсрол судлалын ухааны доктор (Ph.D), дэд профессор
  • Н.Ганхуяг Хууль зүйн ухааны доктор (Ph.D), дэд профессор
  • А.Санжмятав Боловсролын удирдлагын ухааны доктор (Ph.D)
  • Г.Жигжидсүрэн Урлаг судлалын ухааны доктор (Ph.D)
  • Н.Цогтгэрэл Урлаг судлалын ухааны доктор (Ph.D)
  • М.Тунгалаг Хүрээлэн буй орчин судлалын доктор (Ph.D)
  • Л.Мядаг Боловсрол судлалын ухааны доктор (Ph.D)
  • Л.Эрдэнэ-Оюун Хууль зүйн ухааны магистр
  • С.Нямсүрэн Бизнесийн удирдлагын ухааны магистр
  • Г.Эрдэнэбаатар Магистр, хурандаа, СУЗ-ийн гишүүн
  • М.Мөнхжаргал СУЗ-ийн гишүүн, АҮГА
  • М.Цэрэнжүрмэд Элчин сайд, СУЗ-ийн гишүүн
  • Ц.Энэрэл СУЗ-ийн дарга, магистр (MBA)
  • О.Баттөмөр СУЗ-ийн гишүүн
  • С.Цэрэнчимэд СУЗ-ийн гишүүн
  • С.Алимаа Кашмер холлдинг ХХК
  • Ш.Гүрбазар ТМ, УГЗ
  • С.Болд-Эрдэнэ МУГЖ

2025

9-р сард

  • Хичээлийн жилийн ЭШИ (эрдэм шинжилгээ, инноваци)-ийн төлөвлөгөө батлах

  • Багш, судлаачдын судалгааны сэдэв бүртгэх

  • Судалгааны баг, лабораторийн мэдээлэл шинэчлэх

  • Оюутны ЭШ-ний дугуйлангуудын бүртгэл

10-р сард

  • Судалгааны төслийн санал (дотоод санхүүжилт) хүлээн авах

  • Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих сургалт

  • Оюутны ЭШ-ний ажлын удирдамж танилцуулах

  • Инновац, стартапын суурь сургалт

11-р сард

  • Дотоод судалгааны төслийн шалгаруулалт

  • Судалгааны ёс зүй, плагиатын сургалт

  • Эрдэм шинжилгээний семинар (багш, судлаач)

  • Оюутны ЭШ-ний ажлын явцын хяналт

12-р сард

  • Судалгааны төслийн гэрээ байгуулах

  • Хагас жилийн тайлан гаргах

  • Эрдэм шинжилгээ, инновацийн шилдэг бүтээл шалгаруулах

  • Эрдэм шинжилгээний өгүүлэл эмхэтгэх ажил эхлүүлэх

2026

1-р сард

  • Судалгааны төслийн явцын үнэлгээ

  • Олон улсын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх зөвлөмж, сургалт

  • Инновацийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн зөвлөгөө

2-р сард

  • Оюутны эрдэм шинжилгээний хуралд бэлтгэх

  • Судалгааны үр дүнг патентжуулах сургалт

  • Стартап төслийн менторшип

3-р сард

  • Оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах

  • Багш, судлаачдын эрдэм шинжилгээний хурал

  • Инновац, бүтээлийн үзэсгэлэн

4-р сард

  • Судалгааны төслийн эцсийн шатны хэрэгжилт

  • Эрдэм шинжилгээний өгүүлэл эмхэтгэх, хэвлэлд өгөх

  • Олон улсын хамтын ажиллагааны уулзалт

  • Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах

5-р сард

  • Судалгааны төслийн эцсийн тайлан хүлээн авах

  • Инновац, стартапын шилдэг төсөл шалгаруулах

  • ЭШИ-ийн жилийн тайлан боловсруулах

  • Оюутны Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах

6-р сард

  • Эрдэм шинжилгээ, инновацийн жилийн дүн шинжилгээ

  • Шилдэг багш, судлаач, оюутан шалгаруулах

  • 2026-2027 оны хичээлийн жилийн төлөвлөгөө боловсруулах

Танилцуулга

Зохиомжийн их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэн нь их сургуулийн эрдэм шинжилгээ, инновацийн бодлогыг хэрэгжүүлэх, шинжлэх ухаанч бүтээлч сэтгэлгээ инновацийн уялдааг хангах үндсэн нэгж юм. Тус хүрээлэн нь Боловсрол, урлаг, эрх зүй, бүтээлч үйлдвэрлэл, инновацийн чиглэлээр суурь болон хэрэглээний судалгаа явуулж, судалгааны үр дүнг боловсрол, үйлдвэрлэл, нийгэмд нэвтрүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл

  • Багш, судлаачдын эрдэм шинжилгээний судалгааг дэмжих, зохион байгуулах

  • Оюутны эрдэм шинжилгээ, бүтээлч судалгааг хөгжүүлэх

  • Инновац, стартап, бүтээлийн судалгаа, туршилтыг дэмжих

  • Эрдэм шинжилгээний хурал, семинар, сургалт зохион байгуулах

  • Дотоод, гадаадын их сургууль, судалгааны байгууллагатай хамтын ажиллагаа хөгжүүлэх

  • Судалгааны үр дүнг хэвлэн нийтлэх, патентжуулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх

Эрхэм зорилт

  • Судалгааны чанар, үр нөлөөг тасралтгүй сайжруулах

  • Бүтээлч салбарын онол практикийн уялдааг бэхжүүлэх

  • Оюутан, судлаачдыг олон улсын судалгаанд идэвхтэй оролцуулах

  • Инновац, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих экосистемийг бүрдүүлэх

 

Зорилго

Бүтээлч сэтгэлгээнд суурилсан судалгаа, инновацийг хөгжүүлж, үндэсний болон олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай мэдлэг, бүтээл, инновац бий болгоход оршино. Эрдэм шинжилгээний хүрээлэн нь Зохиомжийн их сургуулийн сургалт, судалгаа, инновацийн нэгдмэл хөгжлийг хангах, бүтээлч салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулахад чиглэн үйл ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлэн ажиллаж байна.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН

Research Institute

Танилцуулга

Зохиомжийн их сургуулийн Инновацийн төв нь бүтээлч санаа, шинэлэг шийдлийг инновац, стартап, бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх, их сургууль, үйлдвэрлэл нийгмийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой үндсэн нэгж юм. Тус төв нь урлаг, технологи, бизнесийн болон эрх зүйн уялдаанд суурилсан инновацийн экосистемийг бүрдүүлж, оюутан, багш, судлаач, гарааны бизнес эрхлэгчдийг бодит үр дүнтэй төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл

  • Инновац, стартап төслийн инкубаци, акселераци

  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний загварчлал, туршилт (prototype)

  • Дизайн сэтгэлгээ, инновацийн арга зүйн сургалт

  • Оюуны өмч, патент, лицензийн зөвлөгөө

  • Инновац, стартапын уралдаан, хакатон, үзэсгэлэн зохион байгуулах

  • Хувийн хэвшил, хөрөнгө оруулагч, байгууллагатай холбон зуучлах

Эрхэм зорилт

  • Оюутан, багш, судлаачдын инновацийн чадавхыг хөгжүүлэх

  • Судалгаа–инновац–бизнесийн уялдааг бэхжүүлэх

  • Бүтээлч үйлдвэрлэл, стартапын соёлыг төлөвшүүлэх

  • Үндэсний болон олон улсын инновацийн сүлжээнд идэвхтэй оролцох

Зорилго

Инновацийн төв нь Зохиомжийн их сургуулийн мэдлэг, бүтээлч нөөцийг бодит үнэ цэн бүхий инновац болгон хөгжүүлэхэд чиглэсэн нээлттэй, хамтын ажиллагаанд суурилсан орчин юм. Инновацийн төв нь Зохиомжийн их сургуулийн мэдлэг, бүтээлч нөөцийг бодит үнэ цэн бүхий инновац болгон хөгжүүлэхэд чиглэсэн нээлттэй, хамтын ажиллагаанд суурилсан орчин юм.

ИННОВАЦИЙН ТӨВ

Innovation center

Layer 1

Сэтгүүл

Зохиомжийн их сургууль нь эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагааг хөгжүүлэх, судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Судалгааны тайлан”, “Эрдэм шинжилгээний бичиг”  хоёр сэтгүүлийг тогтмол эрхлэн гаргадаг. Эдгээр сэтгүүл нь их сургуулийн багш, судлаач, оюутнуудын гүйцэтгэсэн суурь болон хэрэглээний судалгааны ажлын үр дүн, эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээлч судалгааг олон нийтэд хүргэх, академик мэдлэгийн санг баяжуулахад чиглэгддэг. Тус сэтгүүлүүд нь эрдэм шинжилгээний ёс зүй, хянан магадлагааны (peer review) зарчмыг баримтлан хэвлэгдэж, бүтээлч салбарын онол, практикийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж байна.