Зохиомжийн их сургуулийн Чанарын менежментийн алба нь сургалтын чанарыг тасралтгүй сайжруулах, дотоод чанарын баталгаажуулалтын тогтолцоог төлөвшүүлэх, олон улсын болон үндэсний стандарт, шаардлагад нийцсэн үйл ажиллагааг хангахад чиглэн ажилладаг үндсэн нэгж юм. Тус алба нь их сургуулийн эрхэм зорилго, алсын хараанд тулгуурлан сургалт, судалгаа, үйлчилгээний чанарыг үнэлэх, хянах, сайжруулах үйл явцыг системтэйгээр хэрэгжүүлж, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжин ажилладаг.
Сургалтын хөтөлбөр, сургалтын үйл ажиллагаанд чанарын дотоод баталгаажуулалт хийх
Чанарын үнэлгээ, мониторинг, дүн шинжилгээ зохион байгуулах
Багш, ажилтны гүйцэтгэл, хөгжлийг дэмжих чанарын шалгуур, үзүүлэлт боловсруулах
Оюутны сэтгэл ханамж, суралцах орчны чанарт судалгаа хийх
Итгэмжлэл, магадлан итгэмжлэлтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагааг зохицуулах
Чанарын соёлыг их сургуулийн хэмжээнд төлөвшүүлэх
Чанарт суурилсан хөгжил
Ил тод, хариуцлагатай байдал
Тасралтгүй сайжруулалт
Оролцоонд суурилсан хамтын ажиллагаа
Оюутан төвтэй сургалт
QUALITY ASSURANCE DEPARTMENT