Оюутны алба

Зохиомж их сургууль

ОЮУТНЫ АЛБА

Танилцуулга

Манай алба нь оюутан бүрийн амжилттай суралцах, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, нийгмийн идэвхтэй оролцоог хангах чиглэлээр төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулдаг.

Зорилго

Оюутны сурах орчныг дэмжих, суралцах үйл явцыг хөнгөвчлөх
Оюутны эрх, үүрэг, дэмжлэгийг хангах
Оюутны амьдралын чанар, сэтгэл зүйг сайжруулах
Сургуулийн нийгэм, соёлын амьдралд идэвхтэй оролцох боломж олгох

Үндсэн чиглэлүүд

Сургалтын дэмжлэг Сэтгэл зүйн болон зөвлөгөөний үйлчилгээ Нийгмийн үйл ажиллагаа, клубууд Тусламж, дэмжлэг

Хамтын ажиллагаа

Оюутны алба нь багш, захиргаа, эцэг эх, оюутны зөвлөлтэй нягт хамтран ажиллаж, оюутны эрх, соёлыг хамгаалах, тэдний сурах болон амьдрах орчныг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА

STUDENT MANUAL

ОЮУТНЫ ХӨГЖИЛ ХӨТӨЛБӨР

НЭГ. ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ, ХЭРЭГЦЭЭ:

            Монгол улсын засгийн газрын 2016-2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, засгийн газрын 2016 оны 178 дугаар тогтоолоор батлагдсан “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөр, Сургуулийн 2016-2026 оны хөгжлийн стратеги зорилтод оюутан суралцагчдын хөгжих, хөдөлмөрлөх, нийгмийн оролцоо хариуцлагыг нэмэгдүүлэх, төгсөөд ажлын байраар хангагдахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Оюутны хөгжил” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

            Монгол Улс, бүс нутаг цаашлаад дэлхийн хэмжээнд дээд боловсрол болон олон улсын шалгуур, стандарт боловсронгуй болж сургалт судалгааг олон улсын түвшинд хүргэх зорилтууд тавигдаж байгаа энэ үед бид өөрийн чиг хандлагаа өөрчилж, нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгож, хувь хүний хөгжлийн ур чадвараа нэмэгдүүлж, идэвх санаачлагатай, ёс суртахуунтай, итгэл үнэмшил бүхий манлайлагч эерэг оюутан байхыг энэ цаг үе шаардаж байна.

 

ХОЁР. ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРЧМ:

  • Оюутан нь хөтөлбөрийн зорилго алсын харааг ойлгон өөрийн оролцоог тодорхойлон суралцах үйлсэд амжилт гаргах;
  • Оюутны нийгмийн бүхий л хүрээнд эрх тэгш оролцох боломжоор хангаж, нас, хүйс, арьсны өнгө, боловсрол, иргэний харяалал, үндэс угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, бэлгийн чиг хандлага, оюун ухаан бие махбодын чадвараар ялгаварлан гадуурхагдахаас ангид байх нөхцөлийг бүрдүүлж, тэдний эрхийг хүндэтгэн сурах, хөгжил боломжоор хангах;
  • Хөтөлбөрийн хэрэгжилтийг “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Төрөөс хүн амын талаар баримтлах бодлого”, “Залуучуудын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр” , “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”, “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөр, “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль” зэрэг баримт бичгүүдтэй нягт уялдуулах
 

ГУРАВ. ХАМРАХ ХҮРЭЭ:

            БСЭДС-ийн Оюутнууд

         БСЭДС-ийн төгсөгчид

 

ДӨРӨВ. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:

            БСЭДС-ийн оюутныг эх оронч үзэлтэй, нийгмийн хариуцлагатай, харилцааны ёс зүйтэй, эзэмшиж буй мэргэжил нь, академик боловсролыг хүртээмжтэйгээр нэмэгдүүлсэн эерэг өөрчлөлтийг бий болгох замаар амьдрах ухааны чадвартай, мэргэжилдээ эзэн болсон эрүүл чийрэг, ёс суртахуунтай иргэн болгон төлөвшүүлэхэд оршино.

 

ТАВ. ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИХ ХУГАЦАА:

2021-2024 он дуустал 4 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.

 

ЗУРГАА. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ:

6.1. Зорилт-01. “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийг нэгдсэн бодлого төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлж, оюутны зохистой хөдөлмөр эрхлэлт дэмжинэ.

6.2. Зорилт-02. “Эрүүл оюутан” Оюутан суралцагчдад хорт зуршилгүй, эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлж, тэдэнд ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх.

6.3. Зорилт-03. “Оюунлаг оюутан” Оюутан нь үндэсний болон олон улсад өрсөлдөх чадвартай иргэн болгон төлөвшүүлнэ.

6.4. Зорилт-04. “Хариуцлагатай оюутан” Оюутан бүр эх дэлхийгээ хайрлан хамгаалж, хүмүүнлэгийн үйлс болон сайн дурын ажилд идэвх санаачлагатай байх

 

ДОЛОО. ХҮРЭХ ҮР ДҮН:

7.1.1 “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Емарт, CU сүлжээ дэлгүүртэй хамтарч. “Оюутны хөдөлмөрийн бирж”-ийн үйл ажиллагааг тогтмолжуулна.

7.1.2 БСЭДС-ийн оюутны боловсрол, соёл, урлаг, спортын ололт амжилт өссөн байна.

7.1.3 Оюутан суралцагчид хорт зуршилгүй эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлэн, тэдэнд ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсэн байна.

7.1.4 Оюутан суралцагчидыг эх орон үзэл, харилцааны ёс зүй нэмэгдэж, амьдрах ухааны чадвартай, нийгмийн хариуцлагатай иргэн болсон байна.

7.1.5 Оюутан суралцагчид эх дэлхийгээ хайрлан хамгаалах, уламжлалт ёс заншлаа дээдлэх, зөв дадлыг эзэмшсэн байна.

 

НАЙМ. ХӨТӨЛБӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:

8.1 “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд:

8.1.1 “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай хамтран үйл ажиллагааг тогтмолжуулна.

8.1.2 Ажил эрхлэх хүсэлтэй оюутнуудад ажил мэргэжилийн чиг баримжаа олгох сургалтыг зохион байгуулна.

8.1.3 Оюутан суралцагчдаас гарсан шинэ санал санаачлага төсөл хөтөлбөрийг дэмжиж “Стар ап” хөтөлбөрт зуучлах.

8.1.4 Оюутанд “Санхүү, интерпренёржин” сургалтыг зохион байгуулна.

8.2 “Эрүүл оюутан” Оюутан суралцагчидад хорт зуршилгүй, эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлж, тэдэнд ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд:

8.2.1 Оюутан бүрийг хорооны эрүүл мэндийн төвд харъяалалтай болгож, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдуулна.

8.2.2 Оюутан суралцагчидад нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгоно.

8.2.3 Тусгай хэрэгцээт оюутан суралцагчдад ээлтэй орчинг нэмэгдүүлнэ.

8.2.4 Оюутны Спортын их наадам зохион байгуулна.

8.2.5 “Эрүүл төлөв-Good Mood” урлаг соёлын үйл ажиллагааг зохион байгуулна.

8.2.6 Оюутны Урлагийн наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулна.

8.2.7 Эрүүл мэндийн газартай хамтран Бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нэвтрүүлэг, контетудыг хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр сурталчилан, таниулах ажлыг тогтмолжуулна

8.2.8 Оюутан суралцагчдын дунд спортын уралдаан тэмцээнийг жил бүр зохион байгуулна

8.3 “Оюунлаг судлаач оюутан”- Оюутан үндэсний болон олон улсын хэмжээнд чадвартай иргэн болон төлөвшүүлэх зоилтын хүрээнд:

8.3.1 Оюутны дунд “Амьдрах ухааны чадвар олгох сургалт” болон “Гэр бүл төлөвлөлт” “Жендэрийн тухай ойлголтууд”, “Хувь хүний хөгжлийг дэмжсэн сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулна.

8.3.2 Оюутан суралцагчдад хууль эрх зүйн мэдлэг олгох, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг цагдаагийн байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

8.3.3 Манлайлагч оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.

8.3.4 Оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр зохион байгуулах.

8.3.5 Олон улсын хэл соёлыг сурталчлан таниулах ажлын хүрээнд “Гадаад дууг хэн сайн дуулах вэ?” урлаг соёлын үйл ажиллагааг зохион байгуулах.

8.4 “Хариуцлагатай оюутан” оюутан бүр эх дэлхийгээ хайрлан хамгаалж, хүмүүнлэгийн үйлс болон сайн дурын ажилд идэвх санаачлагатай байх зорилтын хүрээнд:

8.4.1 “Минимал соёл аян хэрэгжүүлнэ.

8.4.2 “Хөөсний баяр” цэвэрлэгээг оюутан суралцагчдад дунд жилд 2 удаа зохион байгуулах

8.4.3 “Оюутан цэрэг” төсөл, хөтөлбөрийг холбогдох төрийн байгууллагатай хамтран жил бүр зохион байгуулна.

8.4.4 Сургуулийн гадна дотор орчноо тохижуулна.

8.4.5 Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран жил бүр 12сарын1нд сайн үйлсийн аяныг зохион байгуулна

8.4.6 Оюутан суралцагчдын дунд үндэсний түүх соёлоо түгээн дэлгэрүүлнэ.

8.4.7 Оюутнуудын харилцааан дахь шууд  болон шууд бус ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийн дарамтад өртөж байгаа мэдээллийг илрүүлэх, хяналт тавих нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах

8.4.8 Эх дэлхий хүрээлэн буй орчноо судалж, хайрлаж, хамгаалах дадал олгоно. “Эко аялал” зохион байгуулна.

 

ЁС. ХӨТӨЛБӨРИЙН САНХҮҮЖИЛТ:

9.1 Сургууль ААН байгууллагын хандив.

9.2 Төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн тусламж, хандив.

9.3 Бусад эх үүсвэр

 

АРАВ. ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ:

10.1 Сургуулийн захиргааны тушаалаар ажлын хэсэг байгуулж хөтөлбөрийн гүйцэтгэнэ.

10.2 Оюутны өөрөө удирдах байгууллагатай хамтран хяналт шинжилгээ үнэлгээ жил бүр хийнэ.

10.3 Оюутны хөгжил хөтөлбөрийн хэрэгжилтэд оролцогч талуудын оролцоог ханган үнэлүүлж, сэтгэл ханамжийн судалгааг “Хариуцлагатай оюутан” Оюутан бүр эх дэлхийгээ хайрлан хамгаалж, хүмүүнлэгийн үйлс болон сайн дурын ажилд идэвх санаачлагатай байх.

“Хариуцлагатай оюутан” Оюутан бүр эх дэлхийгээ хайрлан хамгаалж, хүмүүнлэгийн үйлс болон сайн дурын ажилд идэвх санаачлагатай байх.

Зорилго ба ач холбогдол

✔️ Оюутнуудын шинэ санааг гарааны бизнес (startup) болгон хөгжүүлэх
✔️ Бизнес төлөвлөгөө, хэрэглэгч төвтэй санааг бодит бүтээгдэхүүн/үйлчилгээ болгоход дэмжлэг үзүүлэх
✔️ Зах зээлд амжилттай оруулах, инновацийн ур чадвар нэмэгдүүлэх
✔️ Хөрөнгө оруулалт, ментор, сургалт, туршлагаар хангах

Үйл ажиллагаа ба боломжууд

✔️Бизнес санааг илрүүлэх, боломж судлах сургалт
✔️Бизнес төлөвлөгөө боловсруулах дадлага
✔️Зах зээл, санхүү, худалдаа, брэнд менежмент сургалт
✔️Pitch (тогтолцоо танилцуулга) бэлтгэл

Ментор

✔️Бизнес удирдлага, маркетинг, технологи, санхүүгийн мэргэжилтнүүд
✔️Сургагч багш, бизнесийн зөвлөхүүд
✔️Маркетинг зөвлөх үйлчилгээ

ЗОХИОМЖ ИХ СУРГУУЛЬ

START-UP ТӨСЛИЙН ТӨВ

Оюутнуудын дунд шинэ санаа, бизнес санаачлагыг дэмжих, хөгжүүлэх, бодит бизнес болгон төлөвшүүлэх орчин, хөтөлбөр, боловсрол/менторингийн дэмжлэг зэрэг үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх төв байх зорилготой төсөөлөл юм

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Урлагийн Гавьяат Зүтгэлтэн цол тэмдгээр шагнагдлаа.

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Урлагийн Гавьяат Зүтгэлтэн цол тэмдгээр шагнагдлаа

Кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар төрийн дээд цол олголоо.
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор “Монгол кино үйлдвэр”-ийн ерөнхий зураглаач,  багш Бямбаагийн Лхагвадорж шагнагдлаа.

“Монголын уран сайхны киноны хөгжим” номын нээлт

"Монголын уран сайхны киноны хөгжим" номын нээлт

Монголын уран сайхны киноны хөгжим номын нээлт 2025 оны 10-р сарын 27 нд “Интерном” номын их дэлгүүрт амжилттай болж өнгөрлөө. Уг арга хэмжээнд хөгжим судлаачид болон хөжмийн шүммжлэгчид хүрэлцэн ирж уг номын тухай санал бодлоо хуваалцсан юм. 

ЦАХИМ ШАЛГАЛТ

Цахим шалгалт

Цахим шалгалт 2025 оны 6-р сарын 18 өдрийн 9:00-17:00 цагийн хооронд үргэлжилнэ. Шалгалтыг хүссэн үедээ эхлүүлж болно. Тухайн өдрийн 17 цагаас өмнө дуусгана уу. Шалгалтад оролцох бол доор орших холбоос дээр дарна уу.

Эрх зүй хөтөлбөрийн шалгалтад оролцох 

Нягтлан бодох бүртгэл хөтөлбөрийн шалгалтад оролцох 

Бизнесийн удирдлага хөтөлбөрийн шалгалтад оролцох 

Гааль гадаад худалдаа хөтөлбөрийн шалгалтад оролцох

ЭРДМИЙН БАЯР 2025

Боловсрол, соёл, эрхзүйн дээд сургуулийн эрдмийн баяр ёслол төгөлдөр боллоо

Боловсрол, соёл, эрхзүйн дээд сургуулийн 2025 оны эрдмийн баярын ёслолын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээ нь тус сургуулийн төгсөгчдийн олон жилийн хөдөлмөр, мэдлэг, оюуныг дүгнэн баталгаажуулж, тэднийг эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах бэлтгэгдсэн мэргэжилтнүүд болсныг батлах онцгой үйл явдал болдгоороо ач холбогдолтой юм.

Эрдмийн баярын арга хэмжээнд сургуулийн удирдлага, эрдэмтэн багш нар, төгсөгчид болон тэдний гэр бүл, найз нөхөд, зочид төлөөлөгчид өргөнөөр оролцлоо. Сургуулийн захирал ДвЭнхжин нь баярын нээлтийн үг хэлж, төгсөгчдөд хандан баяр хүргэж, цаашдын амьдралд нь амжилт хүслээ. Мөн шилдэг төгсөгчдийг шагнаж урамшуулсан бөгөөд багш, оюутны хамтын зүтгэлийг онцлон тэмдэглэв. Энэ жил тус сургууль нь бакалавр, магистрын  зэрэгтэй олон зуун төгсөгчдөө амжилттай бэлтгэн гаргаж байгаа нь тус сургуулийн сургалтын чанар, хүний нөөцийн чадавх тасралтгүй өсөн нэмэгдэж байгаагийн илэрхийлэл байлаа. Арга хэмжээний үеэр хөгжмийн номер, урлагийн тоглолт, дурсамж сэргээсэн гэрэл зургууд, багш, оюутны мэндчилгээ зэрэг сэтгэл хөдөлгөм мөчүүд өрнөж, төгсөгчдөд зориулсан дурсамжит мөчүүдийг мөнхлөв.

Эрдмийн баяр нь зөвхөн нэгэн үеийн төгсөлтийг тэмдэглэх төдий бус, тус сургуулийн уламжлал, бахархал, боловсролын үнэт зүйлсийг бэхжүүлсэн, ирээдүй рүү тэмүүлэх итгэл найдварын эхлэл болсон арга хэмжээ байлаа.

 

UB EDU EXPO 2025

Боловсрол, соёл, эрхзүйн дээд сургууль “UB Edu Expo 2025” арга хэмжээнд амжилттай оролцлоо

Боловсрол, соёл, эрхзүйн дээд сургууль (БСЭДС) нь 2025 оны 5-р сарын 9-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “UB Edu Expo 2025” боловсролын үзэсгэлэн яармагт амжилттай оролцлоо. Тус арга хэмжээ нь Улаанбаатар хотноо жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд дотоодын болон гадаадын их, дээд сургууль, боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрийг олон нийтэд танилцуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.

БСЭДС нь үзэсгэлэнд өөрийн сургуулийн онцлог, сургалтын хөтөлбөрүүд, давуу тал, элсэлтийн журам болон оюутнуудад олгодог боломжуудыг танилцуулсан мэдээллийн буланг ажиллуулж, зочид төлөөлөгчдийн талархлыг хүлээв. Тус сургуулийн төлөөлөгчид үзэсгэлэнгийн үеэр оролцогчдод зөвлөгөө мэдээлэл өгч, ирээдүйн оюутнуудад зориулсан танилцуулга хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүллээ.

Мөн үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулагдсан хэлэлцүүлэг, нээлттэй уулзалт, сүлжээ үүсгэх арга хэмжээнд идэвхтэй оролцож, боловсролын салбар дахь шинэ хандлага, туршлагын талаар мэдээлэл солилцсон нь сургуулийн үйл ажиллагааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал алхам болсон юм.

“UB Edu Expo 2025” арга хэмжээнд оролцсоноор БСЭДС нь өөрийн брэнд, сургалтын чанар, хүний нөөцийн чадавхаа олон нийтэд таниулж, шинэ элсэгчдийг татах, боловсролын зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр орууллаа

Эрдэм шинжилгээний хурал 2025

“Боловсрол ба хөгжил” сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа

Боловсрол, соёл, эрхзүйн дээд сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хурал энэ жил “Боловсрол ба хөгжил” сэдвийн хүрээнд 2025 оны 5-р сарын 4-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээ нь боловсролын салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, тулгамдаж буй асуудлуудыг судалж, хэлэлцэх өргөн боломжийг судлаач, багш, оюутнууд болон боловсролын бодлого боловсруулахад оролцогчдод олгосон ач холбогдолтой үйл явдал боллоо.

Хуралд нийт 10 илтгэл хэлэлцүүлэгдсэн ба эдгээр нь боловсролын чанар, хүртээмж, цахим сургалтын орчны хөгжил, багшийн хөгжил, хүүхдийн сурлагын гүйцэтгэлд нөлөөлөх хүчин зүйлс, сургалтын шинэ арга зүй, боловсрол дахь тэгш байдал зэрэг олон талт сэдвийг хамарсан юм.

Илтгэлүүдийн дунд дараах асуудлууд онцгой анхаарал татаж байв:

  • Хиймэл оюун боловсрол хэрхэн нөлөөлж буй

  • Багшийн үнэлгээ, мэргэжлийн хөгжил, карьерын дэмжлэгийн бодлого

  • Хөдөө орон нутгийн боловсролын тэгш байдал ба хүртээмжийг нэмэгдүүлэх гарц

  • Дижитал шилжилтийн нөлөө, цахим сургалтын боломж ба сорилтууд

Эрдэм шинжилгээний хуралд тус сургуулийн багш, судлаачид төдийгүй урилгаар оролцсон гадаад, дотоодын боловсрол судлаачид, магистрант, докторант оюутнууд ч идэвхтэй оролцож, санал бодлоо солилцсон нь арга хэмжээний ач холбогдлыг улам нэмэгдүүллээ.

Энэхүү хурал нь зөвхөн судалгааны үр дүнг танилцуулах төдий бус, боловсролын хөгжлийг урагшлуулах хамтын сэтгэлгээ, шинэ санаа, бодлогын түвшний зөвлөмжийг боловсруулах эхлэл тавьсан чухал алхам болсон юм. Арга хэмжээгээр дамжуулан шинэ судалгааны чиглэлүүд тодорхойлогдож, цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллах боломжууд нээгдсэн нь оролцогчдын хувьд ихээхэн урам зориг өгсөн үйл явдал боллоо.

ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

“МИНИЙ УНШСАН ХАМГИЙН ШИЛДЭГ НОМ” ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Зорилго:

Сургуулийн 25 жилийн ойн арга хэмжээнд зориулан  уншигч, идэвхтэн бичигч сурагчдийн идэвхи чармайлтыг дэмжихэд оршино.

 Уриа: “ECL-ZOKHIOMJ-25” жил

Нэг. Хамрах хүрээ

  • Ерөнхий Боловсролын Сургуулийн Төгсөх ангийн сурагчид (12 дугаар анги)

Хоёр. Хугацаа

  • 2024 оны 04 сарын 11-нээс
  • 2024 оны 05 сарын 11-нийг хүртэл сургуулийн байранд болон “Монгол шуудан” Улаанбаатар 13381-0097 (49-р салбар, хайрцаг 15 ) хүлээн авна.

Гурав. Зохион байгуулалт

  • Анги удирдсан багш нар, анги хамт олноо идэвхтэй оролцуулах.
  • Нэг сурагч 1-2 эсээ бичиж ирүүлэх боломжтой.

Дөрөв. Тавигдах шаардлага

  1. Сэдвийн агуулга бүрэн байх
  2. Бүтээлч хандлага, өөрийн байр сууриа үндэслэлтэйгээр илэрхийлэх
  3. Шинэлэг санаа дэвшүүлсэн байх
  4. Хэл найруулга, бичлэгийн ур чадвар сайн байх
  5. Ашигласан материал, дурдагдсан жишээ баримт, тоон мэдээлэл үнэн зөв байх
  6. Тогтоосон хугацаанд ирүүлсэн байх
  7. Үсгийн фонт ариал 12, мөр хоорондын зай 1,5, А4 хэмжээтэй хуудсанд багтсан байх
  8. Үгийн тоо 1000 байх
  9. Эсээ бичлэгийн бүтэц нь бичигчийн товч танилцуулга /хаяг, холбоо барих утасны дугаар, мэйл хаяг/, эхний хэсэг, үндсэн хэсэг, дүгнэлт гэсэн ерөнхий бүтэцтэй байна.

Тав. Шалгаруулах журам: Эсээг дүгнэхэд баримтлах шалгуур үзүүлэлтүүд: 

/0-100 хүртэл онооны системээр дүгнэнэ/. Үүнд:

  • Сэдвийн агуулга бүрэн, үнэн зөв байх (20 оноо);
  • Хэл найруулга, бичлэгийн ур чадвар (20 оноо);
  • Бүтээлч хандлага, өөрийн байр суурь  (20 оноо);
  • Дэвшүүлсэн шинэлэг санаа (20 оноо);
  • Сэдэв, зорилго, агуулга, дүгнэлтийн уялдаа холбоо (20 оноо).

Холбоо барих утасны дугаар: 70155585-4, 99011620.

Эсээг зарласан сэдвийн хүрээнд бичиж, ашигласан эх сурвалжийг тодорхой дурдсан байх бөгөөд шууд хуулбарласан, хугацаа хожимдсон, шаардлага хангаагүй эсээг шалгаруулалтанд  оруулахгүй болно. Шалгаруулалтанд ирүүлсэн шилдэг эсээг хэвлэл мэдээллээр сурталчилж, эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтэлж олон нийтийн хүртээл болгоно.

Зургаа. Шагнал

– Тэргүүн байр: “ECL-ZOKHIOMJ” дээд сургуульд суралцах эрхийн бичиг, сургалтын төлбөрийн 100% хөнгөлөлт,

 – Дэд байр: “ECL-ZOKHIOMJ” дээд сургуульд суралцах эрхийн бичиг, сургалтын төлбөрийн 50% хөнгөлөлт,

 – Гутгаар байр: “ECL-ZOKHIOMJ” дээд сургуульд суралцах эрхийн бичиг, сургалтын төлбөрийн 30% хөнгөлөлт,

Зохион байгуулагч:  Боловсрол  Соёл  Эрх  Зүйн  Дээд  Сургууль

(Урлаг, сэтгүүл зүйн тэнхим)

НОМОО ХАНДИВЛАЯ

ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨРТ ЗОРИУЛАН “НОМОО ХАНДИВЛАЯ”

Зорилго:

Оюуны цаглашгүй их өв болсон үнэт бүтээлийг цуглуулж,  хамгаалахын зэрэгцээ хүүхэд залуучууд болон оюутнуудын танин мэдэх, номыг эрхэмлэн дээдлэх үзлийг төлөвшүүлэх, номын сангийн сан хөмрөгийг сайжруулахад оршино.

Уриа:

  • Ховор, содон номоо хайрлан хамгаалцгаая.

Нэг. Хамрах хүрээ

  • Боловсрол Соёл Эрх зүйн дээд сургуулийн оюутнууд
  • ТОП МСҮТ суралцагчид

Хоёр. Хугацаа

  • 2024 оны 04 сарын 15-ноос
  • 2024 оны 04 сарын 22 хүртэл БСЭДС-ийн номын санд хүлээн авна.

Гурав. Зохион байгуулалт

  • Анги удирдсан багш нар, анги хамт олноо идэвхтэй оролцуулах.
  • Нэг оюутан, сурагч хэдэн ч төрлийн ном хандивлах боломжтой. Тоо хамаарахгүй.
  • Хандивлах номныхоо хуудас бүрэн эсэхийг сайтар шалгах, янзалж зассан байх, аль нэг сургуулийн тамга тэмдэггүй байх.

 Дөрөв. Тавигдах шаардлага

Таны хандивлаж байгаа ном хүүхэд, багачууд болон насанд хүрэгчид уншиж, судлах боломжтой дараах төрлийн номууд байна.

  • Уран зохиолын ном
  • Дэлхийн сонгодог зохиолын ном
  • Шинжлэх ухаан танин мэдэхүйн ном
  • ЕБС-д ашиглагдаж буй сурах бичиг
  • Нэвтэрхий толь
  • Шог хошин зохиолын ном
  • Сургамжит өгүүллэг
  • Зурагт ном
  • Үлгэрийн ном
  • Шүлгийн ном
  • Мэргэжил сонголттой холбоотой гэх мэт хэнч ашиглаж болохуйц

Тав. Шалгаруулалт

  • 2024 оны 04 сарын 23 (дэлхийн номын өдөр)

Тав. Шагнал, урамшуулал

  • 1-р байр Талархлын бичиг, үнэ бүхий зүйл
  • 2-р байр Талархлын бичиг, үнэ бүхий зүйл
  • 3-р байр талархлын бичиг, үнэ бүхий зүйл

Номын цагаан буян хуран дэлгэрэх болтугай.

БСЭДС Дахин магадлан итгэмжлэгдлээ

БСЭДС Дахин магадлан итгэмжлэгдлээ

Боловсрол Соёл Эрхзүйн дээд сургууль нь үйл ажиллагааг өндрөөр үнэлж боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын 2024 оны 2-р сарын 14 -ний өдрийн 01 тоот тогтоолоор 5 жилийн хугацаанд магадлан итгэмжлэгдлээ.