УРЛАГ СУДАЛЫН ТЭНХМ СУРТАЛЧЛАХ 7 ХОНОГ 2016

Урлаг судлалын тэнхимийг сурталчлах 2016 оны үйл ажиллагаа нь 2016 оны 11-р сарын 1-5 өдрийн хооронд амжилттай болж өндөрлөлөө. Уг арга  хэмжээ нь Зохиомж дээд сургуулийн урлаг судлалын тэнхимийн оюутан багш нарын үйл ажиллагааны онцлогийг бусад тэнхимийн  оюутнуудад таниулан сурталчлах зорилготой билээ. Эдгээр өдрүүдэд урлаг судлалын тэнхимээс олон тооны арга хэмжээний явуулснаас:

11.1          нд Бид чадна /Дуу оруулалтын тэмцээн/

11.2          нд Зураглаачийн техник тоног төхөөрөмжийн үзэсгэлэн

11.3          нд Жүжигчний уран чадварын үзүүлбэр

Зэрэг олон тооны арга хэмжээг амжилттай зохиосон байна.

Сэтгүүлзүйн тэнхим сурталчлах 7 хоног

2016 оны 10-р сарын 24-28 өдрийн хооронд Зохиомж дээд сургуулийн сэтгүүлзүйн тэнхим сурталчлах 7 хоног амжилттай болж өндөрлөлөө. Уг арга хэмжээний хүрээнд сэтгүүлзүйн тэнхимийн багш болон оюутнууд өөрийн үйл ажиллагааны онцлогийг бусад тэнхимийн оюутнуудад таниулан сурталчлахаас олон тооны уралдаан тэмцээн, арга хэмжээг амжилттай зохион байгуулсан байна. Үүнд

10-р сарын 24 нд Бүтээл танилцуулах өдөрлөг

10-р сарын 25 нд Би эфирт /нэвтрүүлэг/, gogo.mn сайтын ерөнхий редактор, ЭЗ-н сэтгүүлчдийн зөвлөлийн дарга Б. Эрдэнэчимэгтэй хийсэн ярилцлага.

10-р сарын 26 нд Их завсарлага /танин мэдэхүйн тэмцээн/

10-р сарын 27 нд Мэргэжил бүхэн сайхан /мэдээ бичлэгийн тэмцээн/

Halloween 2016

Зохиомж дээд сургуулийн гадаад хэлний багш нарын жил бүр уламжлал болгоно зохион байгуулдаг Halloween наадмын арга хэмжээ 2016 оны 10-р сарын 28 өдөр Зохиомж дээд сургууль дээр амжилттай боллоо. Уг арга хэмжээний зорилго нь оюутан залуусыг тухайн улс орны зан заншилтай танилцуулах үүгээрээ дамжуулан гадаад хэлний мэдлэгийн хүрээг нь тэлэх явдал юм. Halloween 2016 наадмын хүрээнд Шилдэг: эрэгтэй эмэгтэй хувцаслалт, гараар хийсэн хулуу, ханын сонин зэрэг уралдаан зарлагдаж шилдгүүдээ тодруулсан байна.

Бизнес удирдлагын тэнхим сурталчлах 7 хоног

Зохиомж дээд сургуулийн бизнес удирдлагын тэнхимийн үйл ажиллагааг сурталчлах үйл ажиллагаа 2016.10.17-21 өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Уг үйл ажиллагаагаар дамжуулан бизнес удирдлагын  тэнхимийн багш оюутнууд бусад тэнхимийн оюутнуудад өөрсдийн үйл ажиллагааг таниулах олон тооны арга хэмжээ зохион байгууллаа. Үүний жишээ нь Маркетингийн өдөрлөг, Алтан хонх, Шилдэг санхүүч, Гадаад худалдаа гаалийн удирдлагын нэгдүгээр ангийн оюутнуудын төрийн далбаанд тангараг өргөх ёслол зэрэг юм.

2016 оны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн

Зохиомж дээд сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016.10.7 өдөр амжилттай болж өндөрлөлөө. Аварга шалгаруулах тэмцээнд нийт 16 баг амжилттай өрсөлдсөн байна. Дараах баг тамирчид шагналт байруудад шалгарсан болно.

Эрэгтэй

Алтан медаль: Телевизийн сэтгүүлч зураглаач-4

Мөнгөн медаль: Гадаад худалдаа гаалийн удирдлага-2

Хүрэл медаль: Жүжигчин найруулагч-1

Шилдэг тамирчин: Телевизийн сэтгүүлч зураглаач-3 /Өсөхжаргал/

Эмэгтэй

Алтан медаль: Гадаад худалдаа гаалийн удирдлага-2

Мөнгөн медаль: Сургуулийн өмнөх боловсролын багш-3

Хүрэл медаль: Гадаад худалдаа гаалийн удирдлага-3

 

Шилдэг тамирчин: Гадаад худалдаа гаалийн удирдлага-2 /Цэндаюуш/

Эко аялал 2016

Зохиомж дээд сургуулийн нийгмийн хариуцлага болон оюутан залуусынхаа хөгжилд чиглэсэн  олон тооны ажил явуулдаг билээ. Түүний нэгэн том жишээ нь жил бүрийн уламжлалт “Эко аялал” юм. Энэ жил уг арга хэмжээ нь 2016.9.17 нд Тэрэлж байгалийн цогцолбор газарт амжилттай болж өнгөрлөө. Уг арга хэмжээний хүрээнд Зохиомж дээд сургуулийн нийт оюутан болон Топ мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчид цэвэрлэгээ хийсний дээр хажуугаар олон тооны хөгжөөнт тоглоомыг амжилттай зохион байгуулж аваргуудаа шалгаруулсан юм.

Жүжигчин Г. Эрхэмбаяр уулзалт хийлээ

Зохиомж дээд сургуулийн төгсөгч, жүжигчин, Мөрөөдлийн театрыг үндэслэгчдийн нэг Г. Эрхэмбаяр нь 2016.9.27 өдөр Зохиомж дээд сургуулийн оюутан залуустай уулзалт ярилцлага хийлээ. Уг уулзалтын хүрээнд Г.Эрхэмбаяр жүжигчнээс уран бүтээлийн холбогдолтой олон асуулт тавигдсанаас гадна оюутан залууст олон тооны зөвлөгөөг авч байлаа.

Багш нарын өдөр 2016

2016.10.05 өдөр Дэлхийн багш нарын 22, Монголын багш нарын 50 дахь өдрийг Зохиомж дээд сургуулийн нийт багш, ажилчид, оюутан залуус амжилттай тэмдэглэлээ. Тус өдөр Зохиомж дээд сургуулийн шилдэг оюутнууд багш нарынхаа оронд хичээл зааж үеийн нөхдөдөө зөвлөгөө, тусламж өгсөн юм. Мөн Зохиомж дээд сургуулийн оюутнууд багш нартаа зориулан урлагийн тоглолтыг толилуулсан юм. Уг арга хэмжээний хүрээнд Ханын сонин болон бүтээлийн уралдаан зарлагдаж шилдэг бүтээлүүдийг шагнасан юм.

2016-2017 оны хичээлийн жилийн нээлт

Зохимж дээд сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилийн нээлтийн арга хэмжээ 9-р сарын 1 нд амжилттай боллоо. Уг арга хэмжээнд зохиомж дээд сургуулийн нийт багш ажилчдаас гадна оюутнууд мөн шинээр байгуулагдсан “ТОП” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчид оролцлоо. Уг баярт үйл явдалд дахин баяр нэмсэн нэгэн явдал болсон нь “РИО-2016” олимпын наадмын хүрэл медальт, Зохиомж дээд сургуулийн төгсөгч Д. Отгондалай оюутан сурагчидтай чөлөөт уулзалт хийсэн явдал юм. Мөн уг арга хэмжээний хүрээнд Д. Отгондалайд магистрын хөтөлбөрт үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгийг гардуулсан юм.

ЭРДМИЙН БАЯР 2016

Зохиомж дээд сургууль 5-р сарын 20 өдөр эрдмийн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Эрдмийн баярын арга хэмжээнд 2016 оны нийт төгсөгчид болон багш, ажилчид, төгсөгчдийн эцэг эх оролцсон юм. 2012-2016 онд Зохиомж дээд сургуульд амжилттай суралцсан 180 төгсөгчид дөө  цаашдын сурлага хөдөлмөрийн нөр их амжилтыг хүсэн ерөөе.