ӨНӨӨДРИЙН ОЮУТАН МАРГААШИЙН ГААЛЬЧИН






Зохиомж дээд сургууль нь уламжлалт Боловсрол шинэчлэл үзэсгэлэнд амжилттай оролцож байна. Уг арга хэмжээний хүрээнд Зохиомж дээд сургууль нь өөрийн сургалтын хөтөлбөрүүд болон сургалтын онцлогийн талаар 9 болон 12-р ангийн сурагчдад танилцууллаа. Мөн хүрэлцэн ирсэн сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгох тухай зөвлөгөө өгсний дээр Зохиомж дээд сургууль зохиогдох ЭЕШ-д бэлдэх үнэ төлбөргүй сургалтын урилга тараасан байна.




Зохиомж дээд
сургуулийн уламжлалт Урлагийн наадам 2017 оны 4-рсарын 05 нд хүүхэлдэйн театрт
амжилттай болж өнгөрлөө. Уг наадамд зохиомж дээд сургуулийн нийт ангиуд
итвэхтэй хамрагдсанаас нийлбэр дүнгээр:
Тэргүүн байр:
Гадаад худалдаа гаалийн удирдлага 3-р анги
Гоцлол дуу – ГХГ 3
курс Б.Энхмэнд
Гоцлол бүжиг –
ОУСО 3 курс Батцэцэг
Ардын урлаг – СӨБ
2 курс Нүрзэдмаа
Хамтлаг бүжиг –
КТВН 3, КТВЗ 3 курс
Найрал дуу – Гааль
гадаад худалдаа 3 курс
Жүжигчилсэн
тоглолт – ОУСО 3, ТВСЗ 3, ТВСН 2 курс
Гэрийн даалгавар –
ТВСЗ 1 курс




Олон улсын бизнес
технологийн Зохиомж дээд сургуулийн нийт багш нар 2017.3.11 өдөр Дидактикийн
онол арга зүйн сургалтад хамрагдлаа. “Уг сургалтын хүрээнд Төрөөс боловсролын
талаар баримтлах бодлого” сэдвээр Боловсролын хүрээлэнгийн ЭША Ж.Энхтүвшин
/Боловсрол судлалын доктор/, “Орчин үеийн дидактикийн тулгамдсан асуудлууд”
сэдвээр профессор С.Батхуяг /Сурган хүмүүжүүлэх ухааны доктор/ нар илтгэж тавьсан
байна.



Үндэсний өв, соёл,
уламжлалаа хадгалан үлдээх, түүнийг сурталчлан таниулах зорилго бүхий “Үндэсний
хувцас-2017” арга хэмжээ 2017.2.3 өдөр Зохиомж дээд сургуульд амжилттай болж
өнгөрлөө. Уг арга хэмжээний хүрээнд төрөл бүрийн уралдаан тэмцээн болсны дээр
үндэсний хувцасны үзүүлэх тоглолтууд болсон байна. Энэ өдөр зохиомж дээд
сургуулийн бүх оюутан, багш, ажилчид үндэсний хувцсаа өмсөж ирсэн байлаа.




Олон улсын бизнес
технологийн Зохиомж дээд сургуулийн “Цасны баяр 2017” арга хэмжээ 2017.1.27 нд
амжилттай болж өнгөрлөө. Уг арга хэмжээ нь жил бүр уламжлал болон зохион
байгуулагддаг бөгөөд оюутан залуусын хүсэн хүлээдэг баярын нэг болсон байна.
Энэ удаагийн Цасны баярын онцлог нь ТОП МСҮТ-н сурагчид уг арга хэмжээнд
оролцсон явдал юм. “Цасны баяр 2017” олон тооны тэмцээн уралдаан явснаас:
Олс таталт эм –
ТОП МСҮТ 1
Олс таталт эр
– Зохиомж ДС Гадаад худалдаа гаалийн
удирдлага 3
Уулын оргил
булаалдах эм – ТОП МСҮТ 1 Отгон-Эрдэнэ
Уулын оргил
булаалдах эм – Зохиомж ДС Гадаад
худалдаа гаалийн удирдлага 3 Соёл-Эрдэнэ




Зохиомж дээд
сургуулийн 2016 оны “Монгол улс 1911-1924” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2016.12.16 нд
амжилттай боллоо. Уг хуралд Зохиомж дээд сургуулийн 10 илтгэгч оролцож
амжилттай өрсөлдсөн байна. Үүнээс:
Шилдэг илтгэгч: Б.
Батцэцэг /Олон улсын сэтгүүлч орчуулагч 3/
Шилдэг судлаач: Т.
Пүрэвдулам /Банкны эдийн засаг, нягтлан болох бүртгэл 4/




Зохиомж дээд
сургуулийн хамт олон 2016 оны 12-р сарын 21 ны өдөр 2016 оноо үдэх 2017 оноо
угтан авах баярын цэнгүүн амжилттай болж өнгөрлөө. Уг арга хэмжээнд олон тооны
шагналын хур бууснаас:
Шилдэг ажилтан: Д.
Наранцэцэг /Сургалтын албаны дарга/
Шилдэг анги:
Татварын хяналт, шалгалт, нягтлан болох бүртгэл IV
Шилдэг оюутан: З. Хүслэн /Телевизийн сэтгүүлч зураглаачийн IV/
Сургуулийн
талархал: Т. Оюунтуяа /Бага ангийн
багшийн IV/
Сургуулийн
талархал: М. Удвалцэцэг /Сургуулийн
өмнөх боловсролын багшийн IV/
МОХ-н Манлайлагч
оюутан медаль: Э. Эрдэнэбаяр /Банкны эдийн засаг нябо IV/
МОХ-н Манлайлагч
оюутан медаль: З. Хүслэн /ТВСэтгүүлч зураглаач IV/
МОХ-н Манлайлагч
оюутан медаль: О. Ундрам /Кино телевизийн зураглаач IV/
МОХ-н Манлайлагч
оюутан медаль: Б. Номинбаяр /Сургуулийн өмнөх боловсролын багш IV/




“Боловсрол судлалын тэнхим сурталчлах 7 хоног” арга хэмжээ 2016.11.7-12 өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Уг арга хэмжээний хүрээнд Боловсрол судлалын тэнхимийн багш, оюутнуудын өөрсдийн мэргэжлийн онцлогийг бусад тэнхимийн оюутнуудад танилцуулах зорилготой гар урлалын бүтээлийн үзэсгэлэн, тайлан тоглолт, танин мэдэхүйн тэмцээн зэрэг арга хэмжээ болж өнгөрсөн байна. Мөн уг долоо хоногийн хүрээнд Зохиомж дээд сургуулийн нар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өнгөрсөн байна. Уг тэмцээнд нийт 11 баг тамирчид оролцсоноос дараах багууд шагналт байранд шалгарсан байна.
Эр
Гадаад худалдаа, гаалийн удирдлага III – Хүрэл
Кино телевизийн зураглаач IV – Мөнгө
Гадаад худалдаа, гаалийн удирдлага IV – Алт
Эм
Гадаад худалдаа, гаалийн удирдлага II – Хүрэл
Багш, бага ангийн боловсрол IV – Мөнгө
Багш, сургуулийн өмнөх боловсрол IV – Алт