БҮЖГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 2017

12дугаар сарын 15-нд ОУБТЗДС-ийн 2017-2018 оны хамтлаг болон гоцлол бүжгийн тэмцээн болж өндөрлөлөө. Уг тэмцээнд хамтлаг бүжгийн төрөлд жүжигчин, найруулагчийн ангийн хоер дугаар дамжааны хамт олон, Зохиомж дээд сургуулийн нэгдүгээр дамжааны хамт олон оролцлоо. Гоцлол бүжгийн төрөлд ОУСО-4дүгээр дамжааны оюутан Б.Батцэцэг, жүжигчин, найруулагчийн хоер дугаар дамжааны оюутан Оюунзул, Төмөрхуяг нар оролцож тус тус байр эзэлсэн юм. Тэмцээны шүүгч, багш Мөнгөнтулга оюутануудад хандан цаашид бэлтгэл, сургуулилтаа сайжруулж, илүү олон оюутнуудыг хамрах шаардлагатай байгаагаа илэрхийлсэн юм.

САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 2017

Зохиомж дээд сургуулийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2017 оны 9-р сарын 30 өдөр амжилттай болж өнгөрлөө. Уг тэмцээнд Зохиомж дээд сургууль болон ТОП МСҮТ-н баг тамирчид оролцсон байна.  Нийт баг тамирчдад спортын өндөр амжилт хүсье.

БАГШ НАРЫН ӨДӨР 2017

2017 оны 10-р сарын 5 өдөр дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна. Энэ өдөр Зохиомж дээд сургуулийн болон ТОП МСҮТ-н багш нар мэргэжлийн өдрөө ёслол төгөлдөр өнгөрүүллээ. Уг арга хэмжээний хүрээнд хүндэтгэлийн хурал болон оюутан сурагчдын концерт зэрэг олон арга хэмжээ болж өнгөрлөө.

2017-2018 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА

Олон улсын бизнес технологийн Зохиомж дээд сургуулийн 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаа 2017 оны 9-р сарын 4-ны өдөр ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Уг үйл ажиллагааны хүрээнд шинээр элсэн суралцаж буй болон анги дэвшин суралцаж байгаа оюутнуудад эрдэмтэн багш нар баяр хүргэж үнэтэй зөвлөгөө өгч байлаа. Мөн 2016-2017 оны хичээлийн жилд сурлага, урлаг, спортын өндөр амжилт гаргасан оюутнуудад сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх эрхийг бичгүүдийг гардуулсан байна.

Д. ОТГОНДАЛАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Отгондалай нь Зохиомж дээд сургуулийн төгсөгч бөгөөд төрөлх сургууль дээрээ байнга ирж оюутан залуустай чөлөөт ярилцлага хийдэг уламжлалтай билээ. Энэ удаа Д.Отгондалай нь 9-р сарын 14-ны өдөр Зохиомж дээд сургууль дээр хүрэлцэн ирж уулзалт хийсэн нь шинээр элсэн суралцаж байгаа болон анги дэвшин суралцаж байгаа оюутнуудад их таалагдлаа.

ЭРДМИЙН БАЯР 2017

Олон улсын бизнес технологийн Зохиомж Дээд Сургуулийн 2017 оны төгсөгчдийн мөнгөн хонхны баяр 2017.05.18 өдөр амжилттай болж өндөрлөлөө. Уг арга хэмжээний хүрээнд тэргүүний төгсөгчдөд болон багш нарт Монголын залуучуудын холбоо, Оюутны холбоо, Зохиомж дээд сургуулийн шагналуудыг гардуулсан байна. Зохиомж дээд сургуулийн 2017 оны нийт төгсөгчдөдөө ажил, хөдөлмөрийн амжилт хүсье.

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР 2017

Зохиомж дээд сургуулийн нийт оюутнууд болон тэдгээрийн эцэг эх мөн дунд сургуулийн сурагчдад зохиомж дээд сургуулийн талаар мэдээллийг өгөх зорилготой нээлттэй хаалганы өдөрлөг 2017.05.19 өдөр амжилттай болж өнгөрсөн байна. Энэ өдөр олон тооны эцэг эх болон дунд сургуулийн сурагчид Зохиомж дээд сургуулийн талаар мэдээллийг авч олон тооны арга хэмжээ болж өнгөрлөө.

УРАН ЗОХИОЛ-ӨВ СОЁЛ

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ТӨРИЙН СОЁРХОЛТ, АРДЫН УРАН ЗОХИОЛЧ, СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ЯРУУ НАЙРАГЧ БАВУУГИЙН ЛХАГВАСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ МОНГОЛ ХЭЛ-УРАН ЗОХИОЛЫН нийслэлийн олимпиад 2017.05.08 өдөр Зохиомж дээд сургууль дээр амжилттай болж өнгөрлөө. Уг олимпиадад нийслэлийн дунд сургуулийн 200 гаруй сурагчид оролцжээ. Үүнээс: 1-р байр Н.Номуундарь /14-р сургууль/

1-р байр Г.Баярмаа /60-р сургууль/

2-р байр Б.Цогзолмаа /96-р сургууль/

2-р байр С.Бябадорж /Шавь цогцолбор/

3-р байр Б.Бэлгүтэй /УБ бүрэн дунд/

3-р байр Д.Баасанцэрэн /102-р сургууль/

Тусгай байр Г.Галдан /Монгени/

Тусгай байр Ш.Идэрбат /84-р сургууль/

Тусгай байр Л.Оюу-Эрдэнэ /Монгени/

Тусгай байр Н.Амин-Эрдэнэ /УБ бүрэн дунд/

БИД ЧАДНА 2017

Зохиомж дээд сургуулиас уламжлал болгон зохион байгуулдаг “Бид чадна” богино хэмжээний уран сайхны кино наадам 2017.05.03 өдөр амжилттай болж өнгөрлөө. Уг наадамд зохиомж дээд сургуулийн оюутнууд 19 бүтээлээр өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан байна. Үүнээс: Шилдэг богино хэмжээний кино: Зогс /Т.Төмөрбаатар/

Шилдэг найруулагч: Зөрчил /Б.Амар/

Шилдэг зураглаач: Сохор зурагчин /Түмэннаст/

Шилдэг эрэгтэй жүжигчин:  Гэр бүл /Т.Төмөрбаатар/

Шилдэг эмэгтэй жүжигчин: Сохор зурагчин: /Д.Ягаанцэцэг/

Шилдэг клип: Mister bluesky /Б.Амар/

УДИРДАМЖ

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ТӨРИЙН СОЁРХОЛТ, АРДЫН УРАН ЗОХИОЛЧ, СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ЯРУУ НАЙРАГЧ БАВУУГИЙН ЛХАГВАСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ МОНГОЛ ХЭЛ-УРАНЗОХИОЛЫН ХИЧЭЭЛИЙН НИЙСЛЭЛИЙН ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ

2017.04.25 

ОЛИМПИАДЫН ЗОРИЛГО: 2017 онд ЕБС-ийн 12 дугааар анги төгсөгчдийн Монгол хэл-уранзохиолын хичээлийн хөтөлбөрийн агуулгын түвшин, стандартын хэрэгжилт, мэдлэгийн түвшинд үнэлэлт өгч, Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэлд тандалт хийж, нийслэлийн аваргыг тодруулах, сургуулиа сурталчлахад оршино.

ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАГЧ-ИВЭЭН ТЭТГЭГЧ: МУБИС-ын Боловсрол судлалын төв, Нийслэлийн Боловсролын газар, Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэс, ОУ-ын бизнес, технологийн “Зохиомж” дээд сургууль.

ОЛИМПИАДЫН ХУГАЦАА: 2017 оны 04 дүгээр сарын 27-наас 05 дугаар сарын 07-ны өдрүүдэд “ЗОХИОМЖ” дээд сургууль дээр бүртгэж, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тус сургууль дээр 09 цагаас явагдана.

ОЛИМПИАДЫН ДААЛГАВРЫН ХҮРЭЭ: Олимпиад ЕБС-ийн Монголхэл-уранзохиолын хичээлийн хөтөлбөрийн агуулга, ЭЕШ-ын даалгаврын агуулгын түвшинд байна.

ОЛИМПИАДЫН БАЙР, ШАГНАЛ:

1-р байр -2. Зохион байгуулагч байгууллагуудын хамтарсан “ӨРГӨМЖЛӨЛ”, “ЗОХИОМЖ” дээд сургууль 100 хувийн тэтгэлгээр суралцах эрхийн бичиг.

2-р байр -2. Зохион байгуулагч байгууллагуудын хамтарсан  “ӨРГӨМЖЛӨЛ”, “ЗОХИОМЖ” дээд сургууль 50 хувийн тэтгэлгээр суралцах эрхийн бичиг.

3-р байр -2. Зохион байгуулагч байгууллагуудын хамтарсан  “ӨРГӨМЖЛӨЛ”, “ЗОХИОМЖ” дээд сургууль 25 хувийн тэтгэлгээр суралцах эрхийн бичиг.

Шагналт байр -4 Зохион байгуулагч байгууллагуудын хамтарсан  “ӨРГӨМЖЛӨЛ”, “ЗОХИОМЖ” дээд сургууль элсэн суралцах суралцах эрхийн бичиг.

ЖИЧ: Бүх шагналтнуудад МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ТӨРИЙН СОЁРХОЛТ, АРДЫН УРАН ЗОХИОЛЧ, СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ЯРУУ НАЙРАГЧ БАВУУГИЙН ЛХАГВАСҮРЭНГИЙН гарын бэлэг-” БҮТЭЭЛИЙН ДЭЭЖ-ээс бэлэглэнэ.

 Олимпиад хураамжгүй болно. 2017 онд ЕБС-ийн 12-р анги төгсөгчдийг урьж байна.

АМЖИЛТ ХҮСЬЕ

ОЛИМПИАДЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

 ХАЯГ: Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг. Сансар 12-р хороолол. 2-р хороо. “3охиомж” дээд сургуулийн хичээлийн байр.

УТАС: 70155585, 99182142, 90036396, 88162294