ЗОХИОМЖ ДЭЭД СУРГУУЛЬ 2019 ОНОО УГТАН АВЛАА

Зохиомж дээд сургуулийн нийт хамт олон 2018.12.18 өдөр 2019 оноо угтан авах өдөрлөг амжилттай боллоо. Уг арга хэмжээний үеэр Зохиомж дээд сургуулийн хамт олон улиран өнгөрч буй 2018 онд ажил хөдөлмөр, сурлага, урлаг спортоор амжилт гаргасан олон тооны багш, ажилчид, оюутан залуусыг шилдгээр өргөмжилсөн юм. Үүнд:

2018 оны шилдэг багш- З. Болорчимэг

2018 оны шилдэг оюутан- Э. Болорхон /Кино телевизийн найруулагч 4/

2018 оны шилдэг ажилтан- Э.Эрдэнэбат

2018 оны шилдэг анги- Сургуулийн өмнөх боловсролын багш 4

2018 ОНЫ АНХНЫ МАГИСТРЫН ТӨГСӨЛТ БОЛЛОО

Магистрын зэрэг олгох сургалтыг Зохиомж дээд сургууль нь амжилттай явуулж ирсэн билээ. Үүний нэгэн том жишээ нь 2018.11.29 өдөр болсон Боловсролын удирдлагын магистрын зэрэг амжилттай хамгаалсан оюутнуудад диплом, ромбо гардуулах ёслолын ажиллагаа юм. Зохиомж дээд сургуулийн нийт хамт олны зүгээр шинээр магистрын зэрэг хамгаалсан оюутнууддаа цаашдын сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөж байна.

ДЭЛХИЙН БАГШ НАРЫН ӨДӨР 2018

Дэлхийн багш нарын өдрийг Зохиомж дээд сургуулийн багш оюутнууд өргөн тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдөр нийт оюутнууд багш нартаа баяр хүргэж баярын урлагийн тоглолт зохион байгуулсан нь байна. Мөн хөгжөөнт тоглоом, азын сугалаа зэрэг арга хэмжээ болж өнгөрлөө.

АКАДЕМИ АВАРДС 2018

Зохиомж дээд сургуулийн дэргэдэх Монголын Үндэсний Кино Урлагийн Академийн дээд шагнал гардуулах ёслол 2018 оны 9-р сарын 26 өдөр Зайсан хилл цогцолборт амжилттай болж өндөрлөлөө. МҮКУА-н шагнал нь тухайн жилд хийгдсэн кино уран бүтээлүүдийн шилдгийг тодруулж уран бүтээлчдэд шагнал гардуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн шилдгээр дараах уран бүтээлүүд шалгарсан байна.

 

ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ

С.Бүжин /Сайн аав/

П.Дэлгэрбаяр /Илд цэцэг/

Б.Ганболд /Хоёр амь/

Б.Тамир /Зүрхний хилэн/

О.Бат-Өлзий Б.Тамир /Байтаг Богд/

Ц.Даваажаргал /Говийн домог/

Г.Энхтөр /Сэтгэл мэднэ/

Б.Чингүүн /Аз жаргал/ нар нэр дэвшиж

“Байтаг богд” киногоороо О.Бат-Өлзий Б.Тамир нар шилдгээр шалгарлаа.

 

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ГОЛ ДҮР

Ц.Төмөрхуяг /Илд цэцэг/

С.Болд-Эрдэнэ /Хоёр амь/

Э.Наранболд /Хүсээгүй үнсэлт/

М.Баярбат /Зүрхний хилэн/

Б.Барслхагва /Зүрхний хилэн/

Б.Барслхагва /Байтаг Богд/

Ж.Алтаншагай /Байтаг Богд/

Э.Одбаяр /Байтаг Богд/

О.Амгаланбаатар /Говийн домог/

Г.Баярхүү /Харанхуй хад/ нар нэр дэвшиж

“Хоёр амь” киногоор жүжигчин С.Болд-Эрдэнэ шилдгээр шалгарлаа.

 

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ГОЛ ДҮР

Т.Өөдөө /Илд цэцэг/

Э.Янжинсүрэн /Хүсээгүй үнсэлт/

Б.Замилан /Говийн домог/

Б.Энхриймаа /Хүсээгүй үнсэлт/

Ц.Мичидмаа /Аз жаргал/ нар нэр дэвшиж

Ц.Мичидмаа шилдгээр шалгарлаа.

 

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР

М.Оюундарь /Хүсээгүй үнсэлт/

Х.Энхдолгор /Хүсээгүй үнсэлт/

Ч.Отгонжаргал /Хүсээгүй үнсэлт/

Г.Буд-Эрдэнэ /Хүсээгүй үнсэлт/

Э.Пүрэвжаргал /Харанхуй хад/

С.Идэрмаа /Зүрхний хилэн/

Ц.Алдармаа /Байтаг Богд/

Ч.Одгэрэл /Говийн домог/ нар нэр дэвшиж

Ц.Алдармаа “Байтаг богд” киногоороо шилдгээр шалгарлаа.

 

ШИЛДЭГ ДУУ

Д.Номин /Чингисийн хүүхдүүд/

Б.Тулгаа  /Өвлийн тууж/

Д.Бэхбат /Love story/

Г.Ариунбаатар /Зүрхний хилэн/

Б.Энхсайхан /Байтаг Богд/

Л.Балхжав /Говийн домог/ нар нэр дэвшиж

“Байтаг богд” киноны “Үеийн үед” дуу шилдгээр тодорлоо.

 

ШИЛДЭГ ХӨГЖИМ

Ш.Өлзийбаяр /Чингисийн хүүхдүүд/

Э.Энхтүшиг /Сайн аав/

Г.Цэрэн /Хоёр амь/

Х.Алтангэрэл /Харанхуй хад/

Л.Балхжав /Говийн домог/

Д.Түвшинсайхан /Зүрхний хилэн/ нар нэр дэвшиж

“Говийн домог” киногоороо Л.Балхжав шилдгээр шалгарлаа.

 

ШИЛДЭГ ОЛОН АНГИТ КИНО

“Адал явдалт аялал” Ж.Буянтөгс

“Хайрын зуслан” Ж.Буянтөгс

“Girls” Б.Чингүүн

“Хазаар цэцэгсийн дуулал” П.Мөнхболд

“Эрт нахиалсан сарнай” Б.Гантулга

“Хавар” Л.Ариунжаргал киногоороо нэр дэвшиж шилдгээр

“Эрт нахиалсан сарнай” кино шалгарлаа.

 

ШИЛДЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ

Д.Ангараг, Ж.Алтанцэцэг /Чингисийн хүүхдүүд/

Event Masters company /Love story/

Б.Батсайхан /Зүрхний хилэн/

С.Сарантуяа /Байтаг Богд/

“Улаанбаатар Телевиз” ХХК  /Говийн домог/ зэрэг байгууллагууд нэр дэвшиж UBS TV шилдгээр шалгарлаа.

 

ШИЛДЭГ ЗУРАГЛААЧ

Д.Ангараг /Чингисийн хүүхдүүд/

Г.Бат-Ирээдүй /Илд цэцэг/

Г.Идэрчулуун /Хоёр амь/

О.Нямдаваа /Харанхуй хад/

Ц.Амартүвшин /Зүрхний хилэн/

Г.Гүенбаатар /Байтаг Богд/

Д.Цэрэнчимэд /Говийн домог/ нар нэр дэвшиж

“Байтаг богд” киноны зураглаач Г.Гүенбаатар шилдгээр шалгарлаа.

 

ШИЛДЭГ ЗОХИОЛ

С.Бүжин /Сайн аав/

Б.Буяндэлгэр /Өвлийн тууж/

П.Дэлгэрбаяр /Илд цэцэг/

Д.Золзаяа /Хоёр амь/

Э.Алдар  Б.Тамир /Зүрхний хилэн/

О.Бат-Өлзий /Байтаг Богд/

О.Эрдэнээ С.Сумьяа /Говийн домог/

Н.Эрдэнэбат /Сэтгэл мэднэ/  нар нэр дэвшиж

“Сэтгэл мэднэ” киногоороо н.Эрдэнэбат шилдгээр тодорлоо.

 

ШИЛДЭГ ЗУРААЧ

О.Нямдаваа /Харанхуй хад/

Н.Болор-Эрдэнэ /Зүрхний хилэн/

Н.Батжаргал /Байтаг Богд/

Т.Нямсүрэн /Говийн домог/ нар нэр дэвшиж шилдгээр Т.Нямсүрэн шалгарлаа.

 

ШИЛДЭГ МОНТАЖ

Т.Мөнх-Эрдэнэ /Байтаг Богд/

“Шура тансаг”продакшин Ш.Тансаг /Говийн домог/

С.Ванчин /Сайн аав/

С.Энхмөрөн /Харанхуй хад/ киногоор нэр дэвшиж

С.Энхмөрөн шилдгээр шалгарлаа.

 

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР

Ц.Батнайрамдал /Чингисийн хүүхдүүд/

О.Цогтсайхан /Хүсээгүй үнсэлт/

Б.Хувьтөгөлдөр /Хүсээгүй үнсэлт/

Б.Тулгабат /Хүсээгүй үнсэлт/

Э.Энхдөлгөөн /Хүсээгүй үнсэлт/

Г.Баярхүү /Харанхуй хад/

Э.Одбаяр /Зүрхний хилэн/

Б.Ганчулуун /Зүрхний хилэн/

Б.Батсайхан /Зүрхний хилэн/

Э.Алдар  /Зүрхний хилэн/

Ж.Алтаншагай /Зүрхний хилэн/

Г.Золбоот /Зүрхний хилэн/

С.Лхагвасүрэн /Говийн домог/

Б.Тамир /Байтаг Богд/

Э.Алдар /Байтаг Богд/

Б.Батсайхан /Байтаг Богд/

Э.Баярмагнай /Байтаг Богд/ нар нэр дэвшиж

“Байтаг богд” киноны жүжигчин Б.Тамир шилдгээр шалгарлаа.

 

ШИЛДЭГ НҮҮР ХУВИРГАГЧ

Ц.Ариунзаяа /Сайн аав/

Э.Оюун-Эрдэнэ /Хоёр амь/

Мөнхтуяа /Харанхуй хад/

Д.Чогжуумүнсэл /Зүрхний хилэн/

Ц.Лхагвацэцэг  /Байтаг Богд/

Г.Ганчимэг /Говийн домог/ нар нэр дэвшиж

“Байтаг богд” киноны уран бүтээлчид шилдгээр шалгарлаа.

 

ШИЛДЭГ ДҮРСНИЙ ЭФФЕКТ

Каталист кино А.Шижир, Г.Нямбаяр /Зүрхний хилэн/

Шура тансаг продакшн нэр дэвшиж

“Зүрхний хилэн” киноны уран бүтээлчид шилдгээр шалгарлаа.

 

ШИЛДЭГ ДУУНЫ НАЙРУУЛАГЧ

Рикардо Мехиа /Чингисийн хүүхдүүд/

О.Нарангэрэл  /Өвлийн тууж/

О.Цэгмид /Зүрхний хилэн/

О.Цэгмид /Байтаг Богд/

Э.Эрдэнэбаяр /Говийн домог/ нар нэр дэвшиж

О.Цэгмид “Байтаг Богд” киногоороо шилдгээр шалгарлаа.

 

ШИЛДЭГ БАРИМТАТ КИНО

“Есүгэн” З.Батбилэг

“Medicine budda” Бенжамин Дэвид Жонс

“Сүмбэр” Г.Баттулга нар нэр дэвшиж

Бенжамин Дэвид Жонс шилдгээр шалгарлаа.

 

ШИЛДЭГ БОГИНО ХЭМЖЭЭНИЙ КИНО

Сүүлийн диважингаас буцагсад Б.Баярсайхан

Эрх чөлөө” Б.Ганболд

Эцэг Ч.Батбаяр

Хөхөө Л.Дашдооров

Карма Б.Чингүүн

Нандин дуудлага Б.Тулгаа

Сав Г.Мөнхжаргал

Түлхүүр Г.Номин

Үр Ч.Ганзориг

Юнаас ч илүү М.Энхдалай

Зам Ц.Дэнсмаа

Зэрэглээ Д.Эрдэнэбулган нар нэр дэвшиж

“Эцэг” киноны найруулагч Ч.Батбаяр шилдгээр шалгарлаа.

ЗДС-Н ТАНИЛЦАХ СПОРТ ӨДӨРЛӨГ-2018

Зохиомж дээд сургуулийн танилцах спорт өдөрлөг 2018 оны 9-р сарын 23 өдөр амжилттай болж өнгөрлөө. Уг арга хэмжээ нь шинээр элсэгчдэд болон ахлах курсийн оюутан залуусыг спортын тусламжтай нэгтгэн нягтруулах болон биеийн тамир эрүүл мэнддээ ахаархад уриалан дуудаг билээ. Энэ жилийн тэмцээнд 

ГАР БӨМБӨГИЙН ТӨРӨЛ:

1. Алтан медаль багш нарын баг /эрэгтэй, эмэгтэй/

2.Мөнгөн медаль КТВН-1,3 курс /эрэгтэй/, ГХГ-4 /эмэгтэй/

3.Хүрэл медаль Эрх зүй-2 /эрэгтэй, ТОР-1 /эмэгтэй/

4.Шилдэг эрэгтэй тамирчин Б.Төртүвшин /КТВН-1/

5.Шилдэг эмэгтэй тамирчин Г.Цэнд-Аюуш /ГХГ-4/

САГСАН БӨМБӨГИЙН ТӨРӨЛ:

1.Алтан медаль ТВСН-4 /эрэгтэй/, Эрх зүй-3 /эмэгтэй/

2.Мөнгөн медаль КТВН-1,3 /эрэгтэй/, Жүжиг-3 /эмэгтэй/

3.Хүрэл медаль Эрх зүй-2 /эрэгтэй, ТОР-2 /эмэгтэй/

4.Шилдэг эрэгтэй тамирчин М.Ууганбаяр

Шилдэг эмэгтэй тамирчин Э.Эрдэнэтуяа

нар тус  тусын байрыг эзэлсэнд баяр хүргэж нийт тамирчиддаа амжилт хүсэж байна.

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ-2018

Олон улсын бизнес технологийн Зохиомж дээд сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн нээлт 2018 оны 9-р сарын 3 өдөр ёслол төгөлдөр боллоо. Уг арга хэмжээний хүрээнд шинээр элсэгчид болон анги дэвшин суралцагсдад ахмад багш үнэтэй зөвлөгөө өгч байснаас гадна Зохиомж дээд сургуулийн оюутнууд өөрсдийн мэндчилгээг дэвшүүлсэн байна. Мөн амжилттай суралцаж үеийн олон нөхдөө манлайлсны учир Э.Халиун, Б.Санжмаа нарт сургалтын төлбөрийн хөнгөлөлт болон гарын бэлгийг сургуулийн захиргаа гардуулан өгөв. Зохиомж дээд сургуулийн нийт оюутан багш албан хаагчиддаа хичээлийн шинэ жилийн мэндийг хүргэж сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөж байна.

БАГШИЙН ХӨГЖИЛ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

Олон улсын бизнес технологийн зохиомж дээд сургуулийн зохион байгуулсан “Багшийн хөгжил” эрдэм шинжилгээний хурал 2018 оны 5-р сарын 6 нд Чингис зочид буудлын хурлын танхимд амжилттай боллоо. Уг эрдэм шинжилгээний хуралд Зохиомж дээд сургуулийн багш оюутнуудын 300 гаруй илтгэл ирснээс шилдэг 9 илтгэлийг олны хүртээл болгон өрсөлдүүлжээ. Үүнээс:

1-р байр: Ч.Бат-Амгалан “Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх зүйн баримт бичигүүд багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд нөлөөлөх нь” сэдвээр

2-р байр: Ц.Урантөгс “Багшийн хөгжил” сэдвээр

3-р байр: С.Болормаа “Сургалтанд цахим сурах бичгийг хэрэглэх нь” сэдвээр

Мөн уг арга хэмжээний хүрээнд Зохиомж дээд сургуулийн магистрантуудад дипломыг гардуулах ёслол болсон юм.

ТӨРИЙН СОЁРХОЛТ ЭРДЭМТЭН О.БАТСАЙХАН ОЮУТАН ЗАЛУУСТАЙ УУЛЗАВ

2018 оны 4-р сарын 4 өдөр Монгол Улсын Төрийн соёрхолт, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан Зохиомж дээд сургууль, ТОП МСҮТ-н сурагч, оюутан залуустай “Монгол улсын тусгаар тогтнол, Богд хаант Монгол улс” сэдвийн хүрээнд чөлөөт ярилцлага өрнүүлсэн байна. Уг арга хэмжээний хүрээнд Монгол улсын тусгаар тогтнолын үнэ цэнэ, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд Богд хааны гүйцэтгэсэн үүргийн талаар шинэ соргог зүйлсийг оюутан залуус мэдэж авсан байна. Зохиомж дээд сургуулийн нийт хамт олны өмнөөс эрдэмтэн О.Батсайхан таны цаашдын эрдмийн үйлсэд амжилт хүсэж байна.

ДЭЭЛТЭЙ МОНГОЛ ӨДӨРЛӨГ

Сар шинийн баярын өдрүүдийг тохиолдуулан Дээлтэй Монгол өдөрлөг 2017 оны 2-р сарын 19 өдөр амжилттай болж өнгөрлөө. Уг арга хэмжээний хүрээнд алга мэлхий өрөх, шагай булаалдах, АХА, сайхан монгол дээлтэй үзэгчийг шалгаруулах зэрэг тэмцээн уралдаанууд амжилттай болж өнгөрлөө.

ШИНЭ ЖИЛ 2017

Олон улсын бизнес технологийн Зохиомж дээд сургууль 2017 оноо үдэх 2018 оноо угтан авах арга хэмжээ 2017 оны 12-р сарын 24 ны өдөх амжилттай боллоо. Уг арга хэмжээний хүрээнд 2017 оны шилдгүүдээ шалгаруулж, шагнан урамшуулсан юм. Мөн олон тооны төрийн болон олон нийтийн байгууллагын нэрэмжит шагналуудаар оюутан, багш, ажилчид шагнуулсан байна.