Магистрантурын төгсөлт боллоо

Олон улсын бизнес технологийн Зохиомж дээд сургууль 2019 оны сүүлийн магистрантурын төгсөгчид дипломоо 12-р сарын 30 өдөр гардан авлаа. Манай сургуулийг төгссөн шинэхэн боловсролын удирдлагын магиструуд маань өөрийн эрдэм мэдлэгээ Монгол улсын боловсролын салбарыг шинэ төвшинд гаргахад ашиглана гэдэгт зохиомж дээд сургуулийн нийт хамт олон итгэлтэй байна. Нийт төгсөгчдөдөө баяр хүргэж шинэ оны мэнд дэвшүүлж байна.

Эко аялал 2019

Олон улсын бизнес технологийн Зохиомж дээд сургууль жил бүр уламжлал болгон нийт багш оюутны дунд амьдралын эрүүл хэв маягийг сурталчлах, байгаль орчноо хамгаалах зорилго бүхий Эко аялал арга хэмжээг зохин байгуулдаг билээ. Уг уламжлалын хүрээнд 2019-2020 оны хичээлийн жилийн эко аялал 2019 оны 9-р сарын 13 өдөр амжилттай болж өндөрлөлөө. Эко аялал-2019 арга хэмжээний хүрээнд зохиомж дээд сургуулийн багш оюутнууд байгаль орчныг хог хаягдлаас цэвэрлэхээс гадна спортын олон тооны уралдаан тэмцээнийг зохион байгуулсан байна.

Хичээлийн шинэ жил 2019

Олон улсын бизнес технологийн Зохиомж дээд сургуулийн 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлт 2019 оны 9-р сарын 2 өдөр Зохиомж дээд сургуулийн байранд амжилттай боллоо. Уг арга хэмжээнд сургуулийн нийт багш, ажилчид болон оюутан сурагчид оролцож хичээлийн шинэ жилээ угтан авлаа. Зохимж дээд сургуулийн нийт багш ажилчдын нэрийн өмнөөс оюутан залуусдаа хичээлийн жилдээ сарлагийн өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөж байна.

 

ЭРДМИЙН БАЯР 2019

Олон улсын бизнес технологийн Зохиомж дээд сургуулийн эрдмийн баяр  2019.05.09 өдөр ёслол төгөлдөр боллоо. Зохиомж дээд сургууль болон ТОП МСҮТ нь 2019 онд нийт 120 гаруй оюутан сурагчдыг төгсгөж байна. Уг арга хэмжээний үеэр үеийн олон нөхдөө сурлага, урлаг, спортын амжилтаараа манлайлсан оюутан сурагчдыг Монголын оюутны холбооны манлайлагч оюутан, Монголын сурагчдын холбооны Тэргүүний сурагч медалиар шагнасан байна.

“БОЛОВСРОЛ- ХҮҮХЭД, ХӨГЖИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

Зохиомж дээд сургууль нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болгон судалгааны их сургууль болох, сургалтын хөтөлбөр, агуулгыг олон улсын жишигт нийцүүлэх, сургалтын орчин, гадаад харилцааг өргөжүүлэх зорилтыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Зохиомж дээд сургууль 1999 онд байгуулагдсан цагаас хойш Боловсролын яам, аймаг нийслэлийн боловсролын газар, их дээд сургуулиуд төрийн болон төрийн бус өмчийн байгууллагууд, урлаг соёлын газруудтай хамтран жил бүр тодорхой сэдвээр эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулж ирсэн уламжлалтай билээ.

Зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурлаас гарсан санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургуулийн гадаад дотоод хамтын ажиллагаа сайжирч, онол практикийн тулгамдсан зарим асуудлыг судалгаа шинжилгээний ажлын үр дүнд тулгуурлан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэрлэх хандлага төлөвшин тодорхой ажлууд хэрэгжиж байна.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд  төрийн болон төрийн бус байгууллага, яам, хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, хүндэт зочид төлөөлөгчид зэрэг 200 гаруй хүн судалгааны бүтээл ирүүлснээс 10 илтгэлийг дараагийн  шатанд шалгаруулан хэлэлцүүлээ.

Үүнээс тэргүүн байрыг 102 сургуулийн багш, ЗДС-ийн магистрант Г.Гүнбаяр   2-р байрыг Сүхбаатар аймгийн МСҮТ-ийн багш,  ЗДС-ийн  магистрант Х.Гэрэлмаа ,  3-р байрыг 39-р  сургуулийн багш, ЗДС-ийн магистрант  Б.Норовцэрэн нар эзэлж Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

 Хурлаар хүүхдийн хүмүүжил төлөвшил, хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, багшийн хөгжлийн чиг хандлага, өнөөгийн байдал, боловсролын  инноваци, багшлах үйл ажиллагааны тулгамдсан асуудал түүнийг шийдвэрлэсэн гадаад дотоодын туршлага зэрэг онол практикийн асуудлыг эрдэмтэн судлаачид илтгэн хэлэлцүүллээ. Эрдэм шинжилгээний хурлын  судалгааны ажлын үр дүнг судалгааны эргэлтэнд оруулах, практик үйл ажиллагаанд нэвтрүүлэх чиглэлээр зөвлөмж гаргаж ирүүлсэн бүх  илтгэлийг эмхтгэн хэвлүүлэх юм. 

ОЮУТАН ТӨГСӨГЧДИЙН СПОРТ ӨДӨРЛӨГ

Тус сургууль нь Монгол Улсын Гэгээрлийн сайдын 1999 оны 05-р сарын 03-ны өдрийн 97 тоот тушаалаар үүсгэн байгуулагдсан. Зохиомж дээд сургууль нь 2005 онд анх удаагаа 5 жилээр, 2012 онд 2 дахь удаагаа 2022 он хүртэл магадлан итгэмжлэгдсэн.

Эрх зүй-Бизнес удирдлага, Боловсрол судлал, Сэтгүүл зүй, Уран чадварын 4 тэнхим, 60 гаруй эрдэмтэн багштай сургалт, эрдэм шинжилгээ, уран бүтээлийн хэв шинжтэй дээд боловсрол олгох төсөл амжилттай хэрэгжиж байгаа юм.

“БОЛОВСРОЛ – ХҮҮХЭД, ХӨГЖИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ

Нэг. Эрдэм шинжилгээний хурлын зорилго нь :

Оюутан суралцагчдын багшлахуйн онолын мэдлэг, судалгааны ажлын онол арга зүйн мэдлэгийг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, сургах, суралцахуйн үйл явцыг идэвхижүүлэх, багшийн хөгжил, эрдэм шинжилгээний бүтээлийг дэмжих,  олон нийтийн хүртээл болгоход оршино.

Хоёр. Тавигдах илтгэлүүд дараах  дэд чиглэлүүдтэй байж болно.

Багш боловсролын шинэчлэл          – Боловсролын хөгжил

                  – Хүүхэд судлал                                   – Хүүхдийн хөгжил, хүмүүжил

                  – Хүүхэд хамгаалал                             – Хүүхдийн эрх

 Гурав. Илтгэлийн бүтцэд тавигдах шаардлага

–  Илтгэл нь оршил, онолын хэсэг, судалгааны хэсэг, дүгнэлт, хавсралт, ном зүй гэсэн хэсгээс бүрдэнэ.

Илтгэлийн хэмжээ 4-7 хуудас байна.

 Дөрөв. Илтгэлийн эх бичвэрт тавигдах шаардлага

Илтгэлийг А4 хэмжээтэй цаасны босоо форматтай нэг баганад бичсэн байх,

– Илтгэлийн материалын нүүрэнд илтгэгчийн ажлын газрын нэр өөрийн овог нэрийг бичсэн байна.

– Үндсэн бичвэрийн үсгийн фонт “ Times  new roman, үсгийн хэмжээ нь 12 мөр хоорондын зай нь single бичвэрийн хоёр талыг тэгшилсэн байна. Цаасны хэмжээ А4

– Илтгэлд эх зохиолоос авч хэрэглэсэн зүйлийг ишлэлд авч ард нь зүүлтийг зохих журмын дагуу хийнэ.

Тав. Хамрах хүрээ

БСШУСЯ, БМДИ-ийн судлаач эрдэмтэд Зохиомж дээд сургуулийн профессорын баг, багш, магистрант, оюутнууд оролцоно.

Тав: Илтгэл хүлээж авах хугацаа, болзол

– Эрдэм шинжилгээний  хурал хоёр үе шаттай явагдах бөгөөд илтгэлийг 2019 оны 03-25-ноос 04 сарын 09 –ыг хүртэл Зохиомж дээд сургуулийн хичээлийн  байрны 402 тоотод цаасаар болон электрон хэлбэрээр zokhiomjuni@gmail.com хаягаар хүлээн авч, шүүгчдийн бүрэлдхүүнтэйгээр эхний шалгаруулалт явагдана.

– Шалгарсан шилдэг 10 илтгэлийг  хоёрдугаар шатанд оруулах бөгөөд хурал 2019.04.13 -нд 10 00 цагаас   ЧИНГИС  Зочид буудлын  хурлын танхимд болно.

– Илтгэлийг илтгэхэд зориулан Power Point программд бэлтгэж, электрон хэлбэрээр хурал болох өдөр авчирсан байна.

 Холбоо барих утас: 99036396, 99837252, 88209552

АНГИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН УУЛЗАЛТ

Зохиомж дээд сургуулийн ангийн тэргүүлэгчдийн уулзалт 2019 оны 2-р сарын 23 өдөр амжилттай болоо. Уг арга хэмжээнд үе үеийн төгсөгчдийн төлөөлөл болсон ангийн дарга болон тэргүүлэгчид хүрэлцэн ирж зохиомж дээд сургуулийн 20 жилийн ойг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөртэй танилцаж санал бодлоо хуваалцсан байна.

АЛБАДЫН ТАЙЛАН 2018-2019-I

2019 оны 2-р сарын 21 өдөр зохиомж дээд сургуулийн нийт албад 2018-2019 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд хийсэн ажлын тайлангаа нийт оюутнуудад болон ТОП МСҮТ-н сурагчдад хүргэлээ. Уг арга хэмжээний хүрээнд Сургалтын алба, номын сан, санхүүгийн алба, дотоод хяналтын алба, мэдээллийн технологийн алба, магистрын алба, тэнхимүүд өөрсдийн ажил үүргийн хуваарь, хийсэн ажлаа тайлагнасан байна.

20 ЖИЛИЙН ОЙН ХӨТӨЛБӨР

Эрхэм хүндэт оюутан залуус, төгсөгч, багш, эцэг эх та бүгдэд Олон Улсын Бизнес Технологийн Зохиомж Дээд Сургуулийн 20 жилийн ойн мэндийг хүргэе. 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд олон тооны ажлыг төлөвлөөд байна. Хүнд зочин та доорх дурьдах арга хэмжээнд идэвхтэй оролцоно гэдэгт Зохиомж дээд сургуулийн хамт олон бид эргэлзэхгүй байна.

Спортын тэмцээн

Тэмцээний зорилго

Зохиомж дээд сургууль үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан үе үеийн төгсөгч нарын эргэх холбоог сайжруулах, сургуулиа сурталчлахад оршино.

Тэмцээний удирдлага, зохион байгуулалт

1.      Тэмцээнийг Зохиомж дээд сургуулиас томилогдсон тэмцээн зохион байгуулах комисс удирдан зохион байгуулж явна. Утас:99016432

2.      Спортын тэмцээн олон улсын дүрмийн дагуу явагдана

3.      Тоглолтод оролцох багууд жигд хувцастай, тоглогч бүр хувийн дугаартай байна

4.      Багийн тооноос хамаарч тоглолтын хугацаа, тоглолтын системийн техникийн зөвлөгөөн дээр шийднэ.

5.      Багууд , хүний бүрэлдэхүүнтэй оролцох ба тэмцээний хураамж болох 80000 төгрөгийг мэдүүлгийн хамт техникийн зөвлөгөөн дээр авч ирнэ

Тэмцээний хугацаа болон газар, техникийн зөвлөгөөн

1.      Техникийн зөвлөөн 2019.3.25 нд 17 цагаас Зохиомж дээд сургууль дээр явагдана.

2.      Тэмцээн 2019.2.30,31 өдрүүдэд 10-20 цагийн хооронд явагдана

3.      Тэмцээн МУБИС-н В байр буюу биеийн тамирын дээд сургуулийн спорт заадлуудад болно

Тэмцээний хамрах хүрээ ангилал

Тэмцээн сагсан, бөмбөг гар бөмбөг төрлүүдээр явагдана.

1.      Сагсан бөмбөг эрэгтэй, эмэгтэй ангиллаар явагдана

2.      Гар бөмбөг холимог төрлөөр явагдана. /4эргэтэй 2 эмэгтэй/

Тэмцээний шагнал

1.      Эрэгтэй эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд алт, мөнгө, хүрэл медаль тус бүр өргөмжлөл мөнгөн шагнал.

2.      Гар бөмбөгийн төрөлд алт, мөнгө, хүрэл медаль тусбүр өргөмжлөл, мөнгөн шагнал

3.      Төрөл тусбүрд эрэгтэй эмэгтэй шилдэг тоглогчийг шалгаруулна

 Дараа дараагийн үйл ажиллагааны хөтөлбөрүүд уг хуудсанд тухайн цаг бүрд нэмэгдэх болно.