OPEN HOUSE 2016

Зохиомж дээд сургуулийн 2016 оны Open house нээлттэй хаалганы өдөрлөг 5-р сарын 7 өдөр амжилттай боллоо. Уг арга хэмжээний хүрээнд нийт оюутны асран халамжлагч нарт сургуулийн үйл ажиллагаатай танилцсанаас гадна шинээр элсэх хүсэлтэй дунд сургуулийн суралцагчдад мэргэжлийн танилцуулга хийж зөвлөгөө өгсөн байна. Мөн Зохиомж дээд сургуулийн дэргэдэх TOP мэргэжил сургалтын төвийн хөтөлбөрүүдийн сурталчилгаа амжилттай боллоо.

Урлагийн наадам 2016

2016.3.18 өдөр Зохиомж дээд сургуулийн 2016 оны “Урлагийн наадам” амжилттай болж өндөрлөлөө. Уг наадмын хүрээнд нийт оюутан, суралцагсдын урлагийн боловсролыг шинэ төвшинд гаргах арга хэмжээ боллоо. Зохиомж дээд сургуулийн  4 тэнхимийн 456465 анги “Урлагийн наадам” -д  оролцож оюун ухаан, авьяас чадвараараа өрсөлдсөнөөс

Бүжиг төрөлд : 1-р байрыг  Телевизийн сэтгүүлч зураглаач 3

                           2-р байрыг Бизнесийн тэнхим 3

                           3-р байрыг Олон улсын сэтгүүлч орчуулагч 3

Гоцлол дуу төрөлд : 1-р байрыг Гадаад худалдаа гаалийн удирдлага 2

                                   2-р байрыг Сургуулийн өмнөх боловсролын багш 1, 2

                                   3-р байрыг Олон улсын сэтгүүлч орчуулагч 3

Жүжигчилсэн тоглолт төрөлд : 1-р байрыг Телевизийн сэтгүүлч зураглаач 3

                                       2-р байрыг Зураглаач 2 , Найруулагч 2

                                        3-р байрыг Олон улсын сэтгүүлч орчуулагч 2,

Найрал дуу төрөлд: 1-р байрыг  Олон улсын сэтгүүлч орчуулагч 2

                                       2-р байрыг  Сургуулийн өмнөх боловсролын багш 3

                                        3-р байрыг Олон улсын сэтгүүлч орчуулагч 3

Багийн нийлбэр дүнгээр: 1-р байрыг Телевизийн сэтгүүлч зураглаач 3,  

                                       Телевизийн сэтгүүлч  зураглаач 1

                                       2-р байрыг Олон улсын сэтгүүлч орчуулагч 3

                                        3-р байрыг Сургуулийн өмнөх боловсролын багш 3

Боловсрол судлалын тэнхимийг сурталчлах 7 хоног /2016/

2016.3.14-17 өдрүүдэд Зохиомж дээд сургуулийн боловсрол судлалын тэнхимийг сурталчлах 7 хоног амжилттай боллоо. Эдгээр өдрүүдэд боловсрол судлалын тэнхимийн үйл ажиллагаа, багш, оюутныг сурталчлах олон тооны арга хэмжээ болсон байна. 3.14 өдөр “Үсэглэлийн хаад” тэмцээн болсон бол 3.17 өдөр ахмад багш боловсролын тэргүүний ажилтан боловсрол судлалын тэнхимийн багш О.Чулуунцэцэг багшийн бүтээлийг сурталчлах өдөрлөг амжилттай боллоо.

Магистрантурын анхдугаар төгсөлт

Зохиомж дээд сургууль магистрын анхдугаар төгсөлтөө хийлээ. Энэ удаа урлаг судлал, бизнес удирдлага, сэтгүүлзүйн чиглэлээр нийт 22 оюутан магистрын цолыг амжилттай хамгаалсан байна. Шинээр магистрын цолыг хүртсэн нийт оюутнууддаа аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ЗОХИОМЖ ДЭЭД СУРГУУЛИЙН ХАМТ ОЛОН 2016 ОНОО УГТАН АВЛАА

Зохиомж дээд сургуулийн 2016 оныг угтан авах, улиран өнгөрч буй 2015 оны дүгнэх хүндэтгэлийн хүлээн авалт 2015 оны 12-р сарын 21 өдөр ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Энэ өдөр Зохиомж дээд сургууль 2015 оны шилдгүүдээ тодруулснаас гадна өвлийн өвгөн аав оны хамгийн азтай оюутнуудад гарын бэлгээ  гардуулж, төрийн болон төрийн бус байгууллагууд өөрсдийн дээд шагналуудаа олон тооны оюутан, багш ажилчдад гардуулсан юм.

Мөн энэ өдөр зохиомж дээд сургуульд магистрын зэргийг амжилттай хамгаалсан оюутнуудад эрдэм мэдлэгийн гэрч болсон ромбыг гардуулах ёслолын ажиллагаа болсон.

 2015 оны шилдэг багшаар: Т. Эрдэнэцэцэг /Сэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгч/

2015 оны шилдэг оюутнаар: Э. Мөнхбилгүүн /Олон улсын сэтгүүлч орчуулагчийн 4-р анги/ 

2015 оны шилдэг ангиар: Сургуулийн өмнөх боловсролын багш /3-р анги/

2015 оны шилдэг ажилтнаар: Э. Эрдэнэбат /Мэдээллийн технологийн алба/

            

БИЗНЕС УДИРДЛАГЫН ТЭХИМИЙГ СУРТАЛЧЛАХ ДОЛОО ХОНОГ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Энэ удаагийн бизнес удирдлагын тэнхимийг сурталчлах долоо хоног 2015.11.16-20 өдрийн хооронд амжилттай болж өндөрлөлөө. Уг арга хэмжээний хүрээнд өдөр бүр бизнес удирдлагын тэнхимийн оюутнуудын мэдлэгийн хүрээг нэмэгдүүлэх болон онолын мэдлэгээ амьдралд хэрэгжүүлэн үзэх арга хэмжээнүүд зохион байгуулагдсан төдийгүй бизнес удирдлагын тэнхимийг бусад тэнхимийн оюутнуудад сурталчлах ажлууд зохиогдсон юм.

11 сарын 17 өдөр  Оюутны эрхийн өдөр

Энэ өдөр Зохиомж дээд сургуулийн оюутнууд багш нарынхаа  болон бусад албадын үүрэгт ажлыг хийсэн юм.

11 сарын 18 өдөр Маркетингийн өдөр

Уг өдөрлөгийн хүрээнд оюутнууд өөрсдийн онолын мэдлэгийг бататгах таатай боломжоор хангагдаж барааг сурталчлах, худалдаалах талаар мэдлэгтэй боллоо.

11 сарын 19 өдөр Шилдэг санхүүч

Энэ өдөр гаалийн ерөнхий газрын улсын ахлах байцаагч Энхбаатар хүрэлцэн ирж оюутан залуустай ярилцлага хийж сонирхсон асуултад хариулт өглөө.

11 сарын 20 өдөр Эрдэм шинжилгээний хурал

Энэ удаагийн хурал “Эдийн засгийн хямралаас гарах нь” сэдвийн хүрээнд болж

Тэргүүн байрыг: Татварын хяналт шалгалт үнэлгээ 4-р ангийн оюутан Э.Хулан

                              Сэдэв:   Экспорт, импортыг нэмэгдүүлэх боломж  /Татах/

2-р байрыг:          Гадаад худалдаа гаалийн удирдлага 2-р ангийн оюутан Э.Оюунчимэг

                               Сэдэв: Инфиляцийн ханш уналт /Татах/

3-р байрыг           Татварын хяналт шалгалт үнэлгээ 4-р ангийн оюутан Б.Бямбажав

                               Сэдэв: Монголын эдийн засгийн өнөөгийн байдлын судалгаа /Татах/

ШИРЭЭ ЗАСАЛТЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Зохиомж дээд сургуулийн 2015 оны ширээ засалтын тэмцээн 11-р сарын 11 өдөр амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээний гол онцлог нь ихэнх багууд өөрсдийн сонгож авсан улс үндэстний уламжлалт хоол ундаагаар өрсөлдөөд зогсолгүй мөн тухайн улс үндэстний хувцсаар жигдэрсэн байв. Орос, Итали, Солонгос, Буриад, Энэтхэг үндэстний идээ ундаагаар ширээгээ чимсэн багууд амжилттай өрсөлдсөнөөс нэг зүгээр байрыг ТВ зураглаач-4, хоёрдугаар байрыг Бизнесийн 3 багийн хат олон Энэтхэг хоолоор, гуравдугаар байрыг ОУ, ТВ зураглаач-2 багийн хамт олон Энэтхэг хоолоор тус тусын  байрыг эзэллээ.

Хэллоуин 2015 баяр аймшигтай боллоо

Зохиомж дээд сургуулиас уламжлал болгон зохино байгуулдаг Хэллоуин  баяр энэ жилийн 10-р сарын 30 өдрийн амжилттай боллоо. Уг арга хэмжээний үеэр шилдэг дүр хувиралт, шилдэг засал чимэглэл зэрэг шагналыг гардуулсны зэрэгцээ хөгжөөнт тэмцээнд амжилттай оролцсон оюутнуудад дурсгалын зүйлсийг бэлэглэсэн юм.

Оюутны үнэмлэх шинэчлэгдлээ

Зохиомж дээд сургууль нь нийт оюутны үнэмлэхийг шинэчлэх ажил эхлээд байна. Уг ажлын хүрээнд оюутны үнэмлэхийг олон улсын жишигт нийцсэн байдлаар хэвлэн тараах юм.  Шинээр хэвлэгдэж буй үнэмлэх нь дараах мэдээллийг өөр дээрээ агуулсан байна. Үүнд:

1.      Хэрэглэгчийн ID дугаар

2.      Хэрэглэгчийн Овог

3.      Хэрэглэгчийн Нэр

4.      Хэрэглэгчийн суралцаж буй мэргэжил

5.      Хэрэглэгчийн харьяалагдах тэнхим

6.      Уг картын дугаар

7.      Хэрэглэгчийн элсэн орсон он

8.      Уг картын хүчинтэй хугацаа

9.      Бар код

10.  Санхүүгийн албаны хэсэг

11.  Хэрэглэгчийн зураг

 

Зэргээс бүрдэнэ. Шинэчилсэн картыг авахын тулд оюутан: ангийн даргад хандан холбогдох мэдээллийг өгснөөр 48 цагийн дараа картаа авна. Нийт ангийн дарга нар өөрийн ангийн оюутнуудын мэдээллийг Э.Эрдэнэбат багшид 10-р сарын 1-15 өдрийн хооронд хүргүүлнэ.

МОНГОЛ КИНО КАТАЛОГ 2014, 2015

2015 оны 12-р сарын 5 өдөр “Интер ном” номын их дэлгүүрт Монгол кино каталог 2014, 2015 болон Сэтгэлд мөнхөрсөн Монгол кино номуудын нээлт болоо. Эдгээр номуудыг Монголын үндэсний кино урлагийн академи болон Зохиомж дээд сургууль хамтран  эрхлэн гаргасан байна.

“Монгол кино каталог 2014, 2015” ном нь Монгол улсын уран бүтээлчдийн 2014 болон 2015 онуудад туурвисан бүтээлүүдийн тайлбар, анонс зэргийг багтаасан бөгөөд    “Сэтгэлд мөнхөрсөн Монгол кино” номд Монголын үе үеийн кино уран бүтээлчдийн намтар уран бүтээлийн жагсаалт зэргийг өөртөө агуулжээ. Эдгээр номууд нь энгийн кино сонирхогчоос эхлээд оюутан залуус, эрдэм шинжилгээний ажилчдад үнэтэй лавлагааны материал болсон байна.