ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ
ШИНЖЛЭХ УХААН
БА ШИНЭЧЛЭЛ
RESEARCH CONFERENCE
SCIENCE AND
INNOVATION
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ
Шинжлэх ухааны хөгжил нь өнөөгийн нийгмийн шинэчлэлт өөрчлөлтийн хурдыг гүйцэж байна уу? хэмээх асуудалд суралцагчид, судлаачид, олон нийтийн анхаарлыг чиглүүлэх, суурь судалгааг хөхиүлэн дэмжих замаар цаашдын академик сургалт, судалгааг олон улсын түвшинд дөхүүлэхэд энэ хурлын зорилго оршино.
Сонирхогч магистрант, докторант, профессор багш нар, эрдэмтэн судлаачид тус хуралд илтгэл тавьж, эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлж оролцоно. Илтгэгчид сэдвээ 2026 оны 04 сарын 30-ны дотор, zula0525@gmail.com цахим хаягаар ирүүлсэн байна.
-Урлаг, Соёл, Угсаатан судлал
-Боловсрол судлал
-Хүн судлал, Хэл шинжлэл, Сэтгэл судлал
-Бизнес, Менежмент, Гадаад худалдаа судлал
-Хууль эрх зүй
Зохиогч нь нийтлүүлэх өгүүллээ 2026 оны 05 03- ны дотор ирүүлнэ үү. ЖИЧ: Хугацаа хоцорсон, бага хурлын сэдвийн чиглэлд хамааралгүй сэдвээр бичсэн болон Редакцын шаардлага хангаагүй өгүүллийг хэвлэн нийтлэхгүй.
2026 оны 05 сарын 09-ний өдрийн 13:00-16:00 цагт ГАЛЕРЕЙ УЛААНБААТАР-д зохион байгуулагдана.