ЭМГЭНЭЛ ЧУЛУУНЫ БАТЖАРГАЛ /1946-2021/

ЧУЛУУНЫ БАТЖАРГАЛ

/1946-2021/

ЭМГЭНЭЛ

Боловсрол Соёл Эрх зүйн Дээд Сургуулийн удирдах зөвлөлийн гишүүн, Төрийн албаны Зөвлөлийн анхны дарга, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ч.Батжаргал таалал төгссөнд нийт багш, ажилтан, оюутан суралцагчид гүнээ харуусаж байна. Тэрээр 1946 онд Өмнөговь аймагт төрж, ухамсарт бүхий л амьдралаа Монгол улсын гадаад харилцаа, дипломат алба, төрийн албаны хөгжилд зориулсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн байлаа. Монголын гадаад харилцаа, төр нийгмийн салбарт төрийн хүний жинхэнэ төрхийг бүтээн үлдээсэн түүний эх оронч, ажилч хичээнгүй, хүнлэг нөхөрсөг, эгэл даруухан, эрхэмсэг, ухаалаг дүр бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой мэндчилгээ. БСЭЗДС-н захирал Доктор, Профессор Б.Цогтбаяр

    Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе. 

    Шинжлэх ухаан боловсролын хөгжилд тэргүүлэх эрхэм зорилготой манай хамт олон дэлхийг хамарсан цар тахлын үед цаг үеийн хүндхэн сорилтыг туулж, ирээдүйн залуу боловсон хүчнийг бэлтгэхэд цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зарцуулан чармайн ажиллаж байгаад гүн талархаж байна. 

    Шавийн эрдэм багшаас гэж багш та бүхэн сургах үйлээ эрхэм зорилгоо болгож, боловсролын чанартаа ахиц гаргах их итгэл тэмүүллээр хамтдаа хичээн оюутан суралцагчдынхаа итгэлийг улам бүр хүлээн, улс орныхоо боловсролын хөгжилд манлайлна гэдэгт итгэл дүүрэн байна. 

    Нэгэн цаг үеийг хамтдаа туулж, хийж бүтээх эрч хүч, сэтгэл зүрхээрээ хамт байсан та бүхэндээ баярлалаа.

     БОЛОВСРОЛ СОЁЛ ЭРХЗҮЙН ДЭЭД СУРГУУЛИЙНЗАХИРАЛ ДОКТОР ПРОФЕССОР Б.ЦОГТБАЯР

“МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ЭЗЭН ХААН” ТҮҮХЭН УРАН САЙХНЫ КИНО, ИЙНХҮҮ ТҮМЭН ОЛНЫ ХҮРТЭЭЛ БОЛЛОО

  Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Монгол Улсад эрх чөлөөний хөдөлгөөн өрнөсний 100 жилийн ойг 2011оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр ёслон тэмдэглэхээр болж, ойг угтаж Монголын кино урлагийн академи цуврал арга хэмжээ зохион байгуулж байсан түүхэн цаг үе, эх орончдын баатарлаг тэмцэл, 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтын талаар өгүүлэх Богд хаан уран сайхны бүрэн хэмжээний киноны ажил саяхан мэт эхэлж байсан. 

  Харин өнөөдөр буюу 2021.09.09-ны намрын дунд улаагчин тахиа сарын цагаан бич өдөр Монголын сүүлчийн эзэн хаан уран сайхны кино маань Богд хааны ордон музейн гадна талбайд нээлтээ хийлээ. Монгол Улсын Үндэсний Эрх Чөлөөний хувьсгалын 110 жилийн ойн босгон дээр, Монгол Улсын Эзэн Хаан, Олнаа Өргөгдсөн, Наран Гэрэлт, Түмэн Наст, Оройн Чандмань, Очирдара, Наймдугаар Богд Жавзандамба Хутагт, үндэсний эрх чөлөөний төлөөх тэмцэлд алтан амиа үл хайрлан их үйлийг бүтээлцэж, ертөнцөд МОНГОЛ хэмээх тусгаар улсаа тунхагласан эх оронч дээдсийн тухай өгүүлсэн “МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ЭЗЭН ХААН” уран сайхны киног, ийнхүү түмэн олноо толилуулалаа. 

  Киноны гол дүрд Богд хааны дүрийг жүжигчин Чойнболын Болд, эх дагина Дондогдуламын дүрд жүжигчин Б.Батсумъяа нар тоглолоо.

  Монгол улсын үндэсний эрх чөлөөний хувьсгалыг манлайлан удирдсан эх орончдын түүхэн үүргийг тодотгож, Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагтын амьдрал тэмцэл болон Монгол улсын түүхийн талаар үнэн зөвөөр харуулсан дэлгэцийн бүтээл, бүрэн хэмжээний уран сайхны 2 ангит бүтээл албан ёсоор нээлтээ хийж кино дэлгэцээр гарахад бэлэн болжээ.

  Киноны гол уран бүтээлчээр Ерөнхий найруулагч МУ-ын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн, кино найруулагч Бямбаагийн Цогтбаяр, Зохиогч МУСГЗ Төрийн шагналт Дамбын Төрбөт, Хөгжмийн зохиолч МУАЖ, Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт Нацагийн Жанцанноров нар ажиллаж, Монголын Сүүлчийн Эзэн Хаан уран сайхны кинонд зориулан МУТШ, МУСГЗ Д. Төрбатын үг, МУХБ, МУТШ, АЖ. Н. Жанцанноровын ая “ЗАХИАС” дууг МУГЖ, Чингис хаан одонт дуучин Ганбаатарын Ариунбаатар дуулж түмэн олны хүртээл болголоо.

  Монголын үндэсний кино урлагийн академийн санаачилгаар бүтсэн уг киног бүтээхэд “Эвсэг” ХК дэмжин ажиллалаа.

                                    МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КИНО УРЛАГИЙН АКАДЕМИ

ЭЛСЭЛТ 2021

БСЭДС нь 2021-2022 оны хичээлийн жилд Бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэхийн тулд 2019, 2020, 2021 онд элсэлтийн ерөнхий шалгалтыг 410 болон түүнээс дээш оноотойгоор өгсөн байна. Ур чадварын шалгалтыг БСЭДС-н байр дээр авна /хуваарийг танд мэдэгдэх болно/. 

ХӨТӨЛБӨР ЭЕШ БОСГО ОНОО УТАС
Багш, бага ангийн боловсрол
Монгол хэл, Англи хэл, Орос хэл
410
99036396
Багш, сургуулийн өмнөх насны боловсрол
Монгол хэл, Англи хэл, Орос хэл
410
99036396
Багш, Англи хэлний боловсрол
Монгол хэл, Англи хэл, Орос хэл
410
99036396
Багш, математик, мэдээлэл зүйн
Математик, физик
410
99036396
Багш, урлагийн боловсрол /дуу хөгжим/
Ур чадвар
410
99036396
Төрийн удирдлага
Нийгэм судлал, Монгол хэл
410
88209552
Маркетинг
Нийгэм судлал, Монгол хэл
410
88209552
Гааль гадаад худалдаа
Нийгэм судлал, Монгол хэл
410
88209552
Бизнесийн удирдлага
Нийгэм судлал, Монгол хэл
410
88209552
Эрх зүй
Нийгэм судлал, Монгол хэл
410
88209552
ЗУраглаач /кино, телевиз, контент/
Ур чадвар
410
88209552
Найруулагч /Урлаг соёл, хөгжмийн/
Ур чадвар
410
88209552
Сэтгүүлч, цахим, эрэн сурвалжлах
Ур чадвар
410
88209552

Магистрын цахим шалгалт

Магистрын төгсөлтийн цахим шалгалт 6-р сарын 8 нд 9-16 цагийн хооронд ecl.mn сайтаар авна. Шалгалт нь 50 асуулт 100 оноотой байна. Оюутан эхний 5 хувийн мэдээллийн асуултад үнэн зөвөөр бичиж хариулна. Шалгалтын 50 асуултад зөв гэж үзэж байгаа нэг хариултыг сонгоно. Бүх асуултад хариулсныхаа дараагаар шалгалтын материалыг илгээсний дараагаар хэдэн оноо авснаа харж болно. Та дараах зааврын дагуу шалгалтад орно уу. Анхаар: оюутан зөвхөн нэг удаа шалгалтад оролцох эрхтэй.

1. Доор байрлах “Шалгалтад оролцох” товч дээр дарах

2. Асуулт бүрт үнэн зөвөөр хариулах

3. SUBMIT /ИЛГЭЭХ/ товч дээр дарах

4. View score /оноог харах/ товч дээр дарж авсан оноог харна

5. Total points хэсгээс авсан оноог харна.

Батлах шалгалтын хуваарь, заавар

Шалгалтад оролцохын өмнө танд дараах зүйлс заавал байвал зохино. Интернетийн сүлжээнд холбогдсон компьютер, moodle.ecl.mn системд нэвтрэх оюутны эрх. Батлах  шалгалтыг 50-100 асуулт бүхий тестийн тусламжтай авах болно. Шалгалт 9:00 нээгдэж 16:00 цагт хаагдах болно.  Оюутан оноогоо  тухайн шалгалт авсан өдрийн 17 цагт харах боломжтой болно. Шалгалт авахгүй хичээлүүд нь ирц, бие даалт, явцын оноогоор дүгнэгдэнэ. Нэг өдөр олон шалгалт давхацсан бол цаг хугацаагаа тооцож шалгалтуудад оролцоно уу. 

Шалгалтад оролцох заавар 

  • Цахим сургалтын moodle.ecl.mn системд нэвтрэх. Таны нэвтрэх ID: таны email хаяг, нууц үг: таны регистрийн дугаарын зөвхөн тоо. 
  • Өөрийн оролцох шалгалтын хичээл рүү орох
  • ” Шалгалтад оролцох” дарах 
  • Attemp quiz now дарна 
  • Шалгалтын бүх асуултад хариулсны дараагаар “finish attemp” дарна 
  • “Submit all and finish” дарна 
  • Гарч ирэх Confirmation цонхны “Submit all and finish” дарна 

Шалгалтаас авсан оноог харах 

  • Оюутны авсан оноо шалгалт авсан өдрийн 17 цагаас нээгдэнэ 
  • Шалгалт руу дахин орох 
  • Review attempt дарах 
  • Grade хэсгээс нийт авбал зохих 100 онооноос та хэдэн оноог авснаа харж болно 
  • Уг хуудсаас бүх зөв болон буруу хариулсан тестүүдтэйгээ танилцаж болно

Шалгалтын хуваарь

УЛСЫН ШАЛГАЛТ

Шалгалтад оролцохын өмнө танд дараах зүйлс заавал байвал зохино.Интернетийн сүлжээнд холбогдсон компьютер, moodle.ecl.mn системд нэвтрэх оюутны эрх. Улсын шалгалтыг 100 асуулт бүхий тестийн тусламжтай авах болно. Шалгалт 9:00 нээгдэж 16:00 цагт хаагдах болно. Нэг өдөр олон шалгалт давхацсан бол цаг хугацаагаа тооцож шалгалтуудад оролцоно уу.

 

Дараах ангиуд улсын шалгалтад орно.

  • LEGAL17 /Эрх зүйн орой, эчнээ 4 жил 17
  • LAWA17 /ЭРХ ЗҮЙ – ӨДӨР 4 ЖИЛ 17
  • EDP1201 /Сургуулийн өмнөх боловсрол 2.5 /эчнээ/
  • EDP16 /Сургуулийн өмнөх боловсрол 16 /эчнээ/
  • EDT16 /Бага ангийн багш 16 /эчнээ/
  • EDT020 /Бага ангийн багш хөрвөх /эчнээ/
  • EDP120 /Сургуулийн өмнөх боловсрол хөрвөх /эчнээ/

Шалгалтад оролцох заавар

  • Цахим сургалтын moodle.ecl.mn системд нэвтрэх. Таны нэвтрэх ID: таны email хаяг, нууц үг: таны регистрийн дугаарын зөвхөн тоо.
  • “Улсын шалгалт 21” хичээл рүү орох
  • Өөрийн оролцох шалгалтыг олох
  • ” Шалгалтад оролцох” дарах
  • Attemp quiz now дарна
  • Шалгалтын бүх асуултад хариулсны дараагаар “finish attemp” дарна
  • “Submit all nad finish” дарна
  • Гарч ирэх Confirmation цонхны “Submit all and finish” дарна
  • Гарч ирэх ирэх хуудаснаас өөрийн авсан оноотой танилцаж болно.

Улсын шалгалтын хуваарь

MAY 21 ХӨТӨЛБӨР

SMART COURSES FOR CONFLUENCE

“May 21” хөтөлбөрийн хүрээнд дараах чиглэлээр үнэ төлбөргүй online сургалтууд 2021 оны 5-р сард зохиогдоно.  Зөвхөн манай сургуулийн төгсөгчид бүртгүүлнэ үү /Төгсөөгүй бакалавр, магистрын ангид хамаарахгүй/. Сертификат олгоно. Бид таны email хаяг руу хичээлийн хуваарийг илгээх болно.

  • Indesign эх бэлдэх сургалт
  • Davinci эвлүүлгийн программын хэрэглээний сургалт
  • Төрийн албан хаагчийн шалгалтад бэлтгэх сургалт
  • Бага ангийн багшийн урлаг спортын боловсрол олгох сургалт
  • Сургуулийн өмнөх боловсролын арга зүйчийн боловсрол олгох сургалт

Online сургалтын бүртгэл

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ

ХУРЛЫН ЗОРИЛГО
Цахим сургалтын өнөөгийн байдал, боловсронгуй болгох шийдэл, шилдэг арга зүйн талаар хэлэлцэн, харилцан туршлага солилцох, судалгааны ажлыг эмхэтгэн түгээн дэлгэрүүлэхэд оршино. 

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
Боловсрол Соёл Эрхзүйн Дээд Сургууль 

ХАМРАХ ХҮРЭЭ
БСШУСЯ, БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН судлаач эрдэмтэд, БСЭДС-ийн профессорын баг, багш, магистрант, оюутнууд оролцоно. 

ИЛТГЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА
Эрдэм шинжилгээний хурал хоёр үе шаттай явагдах бөгөөд илтгэлийг 2021 оны 4-р сарын 20 ноос 5-р сарын 10 ныг хүртэл БСЭДС-ийн цахим сургалтын moodle.ecl.mn системээр хүлээн авч, шүүгчдийн бүрэлдхүүнтэйгээр эхний шалгаруулалт явагдана. Шалгарсан шилдэг 10 илтгэлийг хоёрдугаар шатанд оруулах бөгөөд 5-р сарын 14-ны өдрийн 14 цагаас цахимаар явагдана. 

ИЛТГЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Илтгэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, ном зүй гэсэн бүтэцтэй байна. 
  • Илтгэлийн эхийг MS Word програм дээр 4-8 нүүрэнд багтаан Times New Roman шрифт, үсгийн фонт 12, мөр хоорондын зай (1-1.5 line), хуудасны 4 талд 1 инч (2,54 см) зай авч бичнэ. 
  • Илтгэлд эх зохиолоос авч хэрэглэсэн зүйлийг ишлэлд авч ард нь зүүлтийг зохих журмын дагуу хийнэ. 
  • Файлын хэмжээ 5MB хэмжээнээс илүүгүй байх 
  • Магистрын ангийн оюутнууд эхний нүүр дээр өөрийн овог, нэр, одоо ажиллаж буй байгууллагын нэр болон аймаг, хот, сумын нэрийг бичнэ. Жишээ нь: Бат овогтой Эрдэнэ, Улаанбаатар, 4-р сургууль, 99111111 
  • Бакалаврын ангийн оюутнууд эхний нүүр дээр өөрийн овог, нэр, утасны дугаарыг бичнэ. Жишээ нь: Бат овогтой Эрдэнэ, 99111111

Илтгэлийн файл илгээх заавар

  • Цахим сургалтын moodle.ecl.mn системд өөрийн эрхээр нэвтрэх
  • Одоо орж буй хичээлүүдээс CONF-2021 индекстэй “Эрдэм шинжилгээний хурал 2021” хичээлийн үндсэн хуудас руу орно.
  • Өөрийн бэлдсэн сэдэв дээр дарна
  • “Add submission” дарна
  • Цэнхэр сум дээр дарна
  • “Choose File” дарна
  • Илгээх файлыг нээнэ
  • “Upload this file” дарна
  • “Save changes” дарна
Эрдэм шинжилгээний хурал 2021 хичээл рүү дахин ороход ногоон Submited бичгээр амжилттай илгээгдсэнийг харуулах болно