ОЮУТНЫ UMONEY КАРТЫН ЗАХИАЛГА

2022-2023 оны хичээлийн шинэ жилийн Оюутны картын захиалга, сунгалтын ажил эхэллээ. Шинээр захиалж буй оюутнууд цахимаар шаардлагатай мэдээллээ оруулан захиалга хийх боломжтой. Энэ жилээс эхлэн өмнө нь авсан, сурч буй оюутнуудын картыг төгсөх анги хүртэлх хугацаагаар сунгах болсныг дуулгахад таатай байна. Мөн картын үнэ, сунгалтын төлбөрийг онлайнаар төлөх боломжтой боллоо. Та бүхэнд сурлагын өндөр амжилт хүсье.

Анх удаа оюутны Umoney карт захиалах гэж байгаа бол доорх холбоос дээр дарж ороод шинэ захиалгын анкетыг эхлээд бөглөөрэй. Ингэхдээ шаардлагатай бичиг, баримтыг заавал хавсаргах шаардлагатайг анхаараарай. Хүсэлт гаргахдаа дараах материалыг бүрдүүлж хавсаргана. Бид хүсэлтийг хүлээж авсны дараа Нийслэлийн холбогдох байгууллагаар баталгаажуулж, олголт бэлэн болсон талаар мэдээлэл хүргүүлэх болно.

  • Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт /хорооноос авна/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар зураг
  • Суралцах эрхийн бичгийн хуулбар зураг /1-р ангийн оюутан ангийн багшаас авна, хоёр, гурав, дөрөвдүгээр  ангийн оюутан 501 тоотоос авна./
  • Онлайнаар төлбөр төлсөн гүйлгээний зураг
 

Зуны амралтаа бүтээмжтэй өнгөрүүлцгээе

Баяр хүргэе! Та зуны зугаатай цаг ирэх хүртэл тасралтгүй хөдөлмөрлөж, суралцаж, ажиллаж энд ирсэн амрах эрхтэй нэгэн. Урт удаан ажлын ачаалал, стресстэй өдрүүд, хүнд сорилуудын дараа толгойгоо амрааж, тархиа сэргээх эрхтэй хүн. Гэхдээ бүх хүрсэн зүйлсээ таг мартаад, амралтаа зүгээр л цаг нөхцөөж өнгөрөөх гэж байгаа юм биш биз? 

АЯЛАЛД ГАРАХ

Амралтаараа шинэ газар нээж, очиж үзээгүй орчиндоо орох шиг бүтээлтэй зүйл гэж үгүй. Аялал бидний нүдийг нээж, өөр ертөнц, өөр өнцөг, өөр өнгийг санал болгодог. Цоо шинэ адал явдал бидэнд бүтэн жилийн турш эрч хүчтэй-бүтээмж дүүрэн ажиллах урам зоригийг өгдөг билээ.

Хамгийн гол нь зөв, үр бүтээмжтэй төлөвлөлт чухал гэдгийг сануулъя. Хаашаа явах, хэрхэн явах, юу хийх гэдгээс эхлээд хэр их мөнгө зарах, хэдий хэр хугацаа зарцуулах зэрэг энгийн зүйлсээс төлөвлөлт эхэлнэ. Аялахаар явах гэж буй газраа судалж, очиж байсан туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авч, интернетээр тарсан сэтгэгдэл, саналуудыг шүүх нь таныг гэрийн даалгавраа амжилттай давахад тань туслах болно.

ӨГЛӨӨ ЭРТ БОСОХ

Амралтын өдрүүдээр жаахан ч гэсэн нойр авах таны чин хүслийг бид ойлгож байна. Зуны халуун өдрүүдээр дээрээс нар шараад бие ч нозоорч орноосоо босох улам л зүдэргээтэй болдог нь сонин биш. Гэхдээ өдрийг аль болох эрт эхлүүлж, хожсон цагаа илүү бүтээмжтэй өнгөрүүлэх нь таны амралтыг илүү урт бас сонирхолтой болгох боломжтой.

Эрт боссон цагтаа өглөөний цайгаа тухтай уухаас эхлээд дасгал хөдөлгөөн хийх, гадуур алхах, өглөөний уулзалт зохион байгуулах гээд юу ч хийж болно. Өглөөний цагаар өөрийгөө хөгжүүлэх дадал нь ихэд ашигтай нөлөөлдөг талаар олон алдартнууд өгүүлдэг. Тиймээс зуныг унтаж биш урагшилж өнгөрүүлэхийн тулд эрт босохыг санал болгож байна.

ШИНЭ ХҮМҮҮСТЭЙ ТАНИЛЦАХ

Ажил, сургууль гэрийн хооронд ихэнх цаг тань үрэгдэж буй үед бүх зүйл нэг хэвийн, нэг хэвэнд цутгасан мэт санагдах нь бий. Ажлаас ажлын хооронд, хичээлээс хичээлийн хооронд цагаа үрж буй, нэг дор зогсчихоод байх шиг санагдах үед шинэ хамт олон, шинэ хүрээлэл дунд орох нь таныг сэргээж, илүү бүтээмжтэй болоход тусладаг.

Тэгвэл зуны амралтаараа өөрийгөө эвдэж, хүрээллээ тэлж, шинэ хүмүүстэй танилцаж, тэдний ертөнцийг нээх хамгийн тохиромжтой цаг. Тэднийг сонсож, дуртай сэдвээрээ ярилцаж, асуудал шийдэж, хамтдаа цагийг үр дүнтэй өнгөрүүлэх нь биднийг олон талаар хөгжүүлэх болно. Сошиал хуудсуудаар хялбархан олдож болох уулзалтууд, эвентүүдээр зочилж, идэвхтэй харилцаа үүсгэхээс энэ бүхэн эхэлнэ. Тиймээс хожмын олон хамтын ажиллагааг эхлүүлэх үндсээ зуны амралтаараа тавиарай.

НОМ УНШИХ

Ном унших бидний ертөнцийг улам тэлж, өөр амьдрал-өөр орчин, өөр дүр-өөр зохиолоор аялах боломжийг олгодог. Чөлөөт цагаараа, ялангуяа зуны амралтаар ном унших шиг кайфтай зүйл бараг үгүй байх. Гадаа халуун нар шарах эсвэл тасралтгүй бороо цутгах үед халуун кофе-цай хажуудаа тавьчихаад дуртай номоо дэлгээд суух шиг жаргал байхгүй.

Уншъя гэж бодоод хойшоо тавьсан эсвэл эхлүүлчихээд дуусгаагүй орхисон номуудаа одоо л барьж авч, ард нь гарах цаг! Яагаад уншсан номоороо тэмдэглэл хөтөлж, хүсвэл тэрийгээ найзуудтайгаа хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүлж болохгүй гэж? Ном бүр нэгийг өгүүлж, өөр олон зүйлсийг сануулдаг, мэдүүлдэг учир таныг илүү сайжрах, нэг алхам урагшлахад тань нэмэр болох л болно. Аа тийм, цагаа дэмий үрэхгүйн тулд унших номоо сонгохдоо заавал цаг гаргаж байгаарай.

ШИНЭ ЗҮЙЛ ТУРШИЖ ҮЗЭХ

Зуны амралтын хэсэгхэн хором таныг удаан бодсон, төлөвлөсөн, санаандаа төсөөлсөн шинэ зүйлсээ туршиж үзэх төгс талбар. Шүхрээр буух, гольф тоглож сурах, шинэ бялуу туршиж үзэх зэрэг “хөгжилтэй” үйлүүдийг яг одоо л хийхгүй бол хэзээ хийнэ гэж? Санаа нийлэх андуудыгаа уруу татаж, хамтдаа туршиж үзвэл мартагдашгүй амралт болохгүй гэж үү?

Үүнээс гадна урт хугацаанд үр дүн нь гарах ажлуудаа ч эхлүүлж болно. Найзуудтайгаа нийлж шинэ төсөл эхлүүлэх, эргэн тойрондоо нөлөөлөл үзүүлэх нийгэм рүү чиглэсэн санаачлага гаргах зэрэг бүгд үүнд багтана. Цаг байгаа учир хангалттай төлөвлөж, хангалттай алдаж, хангалттай шинэ зүйл сурах боломж амралтаар тохиодог юм шүү.

ЦАХИМ ХИЧЭЭЛД СУУХ

Цахим хичээл бол таныг мэргэжлийн болон хувь хүний үүднээсээ өөрийгөө хөгжүүлэх боломж олгох хамгийн тохиромжтой сонголт. Дэлхийн топ сургуулиудын хөтөлбөрөөс сонголтоо хийж, хамгийн шилдэг багш нарын хичээлийг цаг гарган сонсох нь танд олон давуу талыг олгох болно. Дээрээс нь өөрийгөө сорьж, орон орны олон найзуудтай болох ч боломж олгодог.

Яагаад аз жаргалын онолын тухай эсвэл Хятадын түүхийн талаар хичээл үзэж болохгүй гэж? Сонирхлыг тань татах олон хичээл, олон сэдэв ихэнх нь үнэгүй онлайн орчинд байна. Програмын хэл анхаарлыг тань татсаар удаж буй бол, шинэ хэл сурна даа гэж өөрийгөө хуурсаар овоо удсан бол одоо л эхлэх цаг. Сатаарах зүйл багатай амралтын үеэрээ цахим хичээлд цаг гаргаад дадчихвал дараа нь ихэд нэмэртэй гэдгийг хувийн туршлагаасаа зөвлөж байгаа юм шүү.

БАТЛАХ ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Боловсрол соёл эрх зүйн дээд сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн II улирлын эчнээ, хөрвөх, орой, магистрын ангийн батлах шалгалт 5-р сарын 9 өдрөөс moodle.ecl.mn системээр цахим хэлбэрээр авах болно. Шалгалтын хуваарь, зааврыг moodle.ecl.mn системийн хичээл бүрийн үндсэн хуудсаас авна уу. Шалгалт нь тухайн өдрийн 9 цагаас 17 цагийн хооронд авах болно. Оюутан хүссэн үедээ шалгалтад оролцох бөгөөд шалгалтыг эхлүүлсэн бол 30-90 минутын хугацаанд дуусгана. Шалгалтын хугацаа нь тухайн хичээлээс хамаарч өөр өөр байна. Хэдэн цагт шалгалтаа эхлүүлснээс үл хамаарч 17:00 цагт шалгалт автоматаар хаагдана. Түн тухайн өдрийн 17:30 цагт “Батлах шалгалтад энд дарж оролцоно уу” холбоос дээр байршуулах болно.  Өдрийн ангийн оюутнууд нь батлах шалгалтаа танхимаар өгөх болно. 

ЖҮЖИГЧНИЙ МЭРГЭЖЛИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2022-2023 оны хичээлийн жилийн жүжигчний мэргэжлийн элсэлтийн бүртгэл 2022 оны 4-р сарын 25 өдрөөс 5-р сарын 19 өдрийн 17 цагийг хүртэл ecl.mn сайтаар дамжуулах авах болно. Та өөрийн бүртгэлийн мэдээллийг  уг постын доор байрлах “Жүжигчний мэргэжлийн бүртгэл” форумд үлдээнэ үү.  Элсэлтийн бүртгэл дууссаны дараагаар уран чадварын шалгалт дараах гурван үе шаттайгаар явна. 

Нэгдүгээр шат

  • 2022.05.28 өдөр 09-18 цагийн хооронд БСЭЗДС-н 505 тоотод Өөрийн танилцуулга, дуу, шүлэг, Этюд судалбар-г үзүүлнэ. /5 минутаас ихгүй байна/ Орон нутгийн элсэгч development@192.168.1.151 хаягаар видео  илгээнэ.
  • 2022.05.30 өдөр 17 цагт шалгалтын дүнг мэдээлнэ.
  • 2022.05.31 өдөр 10 цагт нэгдүгээр шатад тэнцсэн жүжигчний ангийн мастер багш МУГЖ С.Болд-Эрдэнэ зөвлөгөө өгнө.

Хоёрдугаар шат

  • 2022.06.04 өдөр 09-18 цагийн хооронд БСЭЗДС-н 505 тоотод Темп, Ритм, Монолог /ёг үлгэр/, Бүжиг буюу хөдөлгөөний эвсэл, Өгөгдсөн этюдээр шалгалт өгнө.

Гуравдугаар шат

  • 2022.06.08 өдрийн 12 цагт Элсэлтийн шалгалтад тэнцсэн элсэгчдэд суралцах эрхийн бичиг гардуулна.

Магистрын төгсөлтийн шалгалт

Магистрын төгсөлтийн цахим шалгалт 4-р сарын 16 нд 9-16 цагийн хооронд ecl.mn сайтаар авна. Шалгалт нь 100 оноотой байна. Оюутан эхний 5 хувийн мэдээллийн асуултад үнэн зөвөөр бичиж хариулна. Шалгалтын  асуултад зөв гэж үзэж байгаа нэг хариултыг сонгоно. Бүх асуултад хариулсныхаа дараагаар шалгалтын материалыг илгээсний дараагаар хэдэн оноо авснаа харж болно.  /Бизнесийн удирдлага оноог харах боломжгүй. Сургалтын албанаас танд оноог мэдэгдэх болно./ Та дараах зааврын дагуу шалгалтад орно уу. Анхаар: оюутан зөвхөн нэг удаа шалгалтад оролцох эрхтэй.

  1. Доор байрлах харгалзах “Боловсролын удирдлага”,  “Бизнесийн удирлага” товч дээр дарах
  2. Асуулт бүрт үнэн зөвөөр хариулах.
  3. SUBMIT /ИЛГЭЭХ/ товч дээр дарах.
  4. View score /оноог харах/ товч дээр дарж авсан оноог харна. /Бизнесийн удирдлага оноог харах боломжгүй. Сургалтын албанаас танд оноог мэдэгдэх болно/
  5. Total points хэсгээс авсан оноог харна. /Бизнесийн удирдлага оноог харах боломжгүй. Сургалтын албанаас танд оноог мэдэгдэх болно/

ЭМГЭНЭЛ БЯМБЫН ЦОГТБАЯР

Бидний хайрт багш Кино найруулагч, Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Монголын Үндэсний Кино Урлагийн Академийн тэргүүн, Боловсрол Соёл Эрх Зүйн Дээд Сургуулийг үүсгэн байгуулагч Доктор Профессор Бямбын Цогтбаяр 2022 оны 3-р сарын 22 өдөр насан өөд боллоо. Тэрээр 1961 онд Улаанбаатар хотноо төрж 1980 онд Монгол Кино үйлдвэрээс уран бүтээлийн гараагаараа эхлүүлжээ. 1982 онд Бүх Холбоотны Кино Урлагийн Их Сургуульд элсэн орж амжилттай төгссөн байна. Кино найруулагч Б.Цогтбаяр нь 1991 онд Зохиомж кино компаниа байгуулж өдгөөг хүртэл Дээд хэмжээ, Танихгүй сэтгэл, Босоо ороолон, Хөгшин чоно улсан нь, Их говийн жонон-Хамлет, Жирийн хүн, Дурлалын золиос, Уучил, Хубилай хааны зарлиг, Богд хаан, Луйвар, Харанхуй хад, Монголын сүүлчийн эзэн хаан зэрэг уран сайхны киноны ерөнхий зураглаач болон ерөнхий найруулагчийн хүндэт ажлыг хийжээ. Тэрээр 1999 онд Зохиомж дээд сургуулийг үүсгэн байгуулж олон мянган шавь нарыгаа хөлийг нь дөрөөнд гарыг ганзаганд хүргэсэн ачтан билээ. Олон мянган шавь нарынх нь нэрийн өмнөөс талийгаачийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

БСЭЗДС 3 дахь удаагийн магадлан итгэмжлэлд хамрагдах хүсэлтээ өглөө

2022 оны 1-р сарын 10 өдөр БСЭЗДС БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛД гурав дахь удаагийн магадлан итгэмrэмжлэлд хамрагдах хүсэлтээ өглөө. Магадлан итгэмжлэлд хамрагдсанаар байгууллага /хөтөлбөр/ магадлан итгэмжлэлийн шалгууруудыг хангаж буйг баталгаажуулж өгнө. Иргэд өөрийн боловсрох хэрэгцээнд нийцсэн сургалтын байгууллагаа /хөтөлбөр/ сонгоход тусална. Сургууль  /хөтөлбөр/ өөрөө өөрийгөө таних, өөрийгөө бусадтай жиших, бусад байгууллагатай харилцан итгэлцэх, бие биенийхээ хөтөлбөрийг хүлээн зөвшөөрөхөд туслана. Сургууль  төрөөс санхүүгийн дэмжлэг авах, суралцагчид төрийн хөнгөлөлт, урамшуулал, зээлд хамрагдах эрх эдлэх, төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас зохих шийдвэр дүгнэлт гаргах үндэс болно. Боловсролын байгууллага /хөтөлбөр/ цаашид өөрийгөө сайжруулах, хөгжүүлэх, ингэснээр улсын хэмжээнд нийт дээд боловсролын байгууллагад тавих минимум шаардлагын төвшинг улам дээшлүүлэх бололцоог олгоно. Багш, хамт олныг байгууллагаа үнэлэх, байгууллагын төлөвлөлтөд өргөнөөр татан оролцуулна. Сургуулийн  давуу болон сул талыг  тогтоож  хүн бүр шинэ зүйлд суралцаж дадлагатай болно.

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ гэдэг нь БМИҮЗ-өөс тогтоосон шалгуур, шаардлага /стандарт/-ыг хэрхэн хангаж байгаадаа өөрийн үнэлгээ хийсэн боловсролын байгууллага, хөтөлбөрийн үйл ажиллагааг эрх бүхий хөндлөнгийн этгээд бие даасан, хараат бус үнэлгээ хийж, чанарыг баталгаажуулж, дүгнэлт гаргах үйл ажиллагаа юм.

Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа нь боловсролын байгууллагын магадлан итгэмжлэл, боловсролын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, шинээр нээх сургалтын хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмжлэл гэсэн үндсэн 3 хэлбэрээр явагдана.

Байгууллагын магадлан итгэмжлэл нь тухайн боловсролын байгууллага Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс тогтоосон шалгуур, шаардлага/стандарт/-ыг хангаж буй эсэхэд эрх бүхий хөндлөнгийн этгээд хараат бус үнэлгээ хийж, чанарыг баталгаажуулж, дүгнэлт гаргах үйл ажиллагаа юм.

Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл нь тухайн боловсролын зэрэг олгох сургалтын хөтөлбөр Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс тогтоосон шалгуур, шаардлага/стандарт/-ыг хангаж буй эсэхэд эрх бүхий хөндлөнгийн этгээд хараат бус үнэлгээ хийж, чанарыг баталгаажуулж, дүгнэлт гаргах үйл ажиллагаа юм.

Урьдчилсан магадлан итгэмжлэл нь тухайн боловсролын байгууллагын шинээр нээх сургалтын хөтөлбөр Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс тогтоосон шалгуур, шаардлага/стандарт/-ыг хангаж буй эсэхэд эрх бүхий хөндлөнгийн этгээд хараат бус үнэлгээ хийж, чанарыг баталгаажуулж, дүгнэлт гаргах үйл ажиллагаа юм.

БСЭЗДС ESAN системд нэгдлээ

20220228_113706
20220228_113625

Previous
Next

2022 оны 2-р сарын 28 өдөр Боловсрол соёл эрхзүйн дээд сургууль нь үндэсний цахим сан esan системд нэгдэх гэрээнд гарын үсэг зурлаа. Манай сургууль уг системд гишүүнээр элссэнээр өөрийн болон эрдэмтэн багш нарынхаа оюуны бүтээлийг цахим хэлбэрээр уншигчдад хүргэж санхүүгийн эргэлтэд оруулах, оюутан суралцагчид өөрт хэрэгтэй ном, сурах бичиг, нийтлэл, судалгааны болон эрдмийн ажлуудыг цахим хэлбэрээр унших, сонсох боломжийг олгож байна. 

“ESAN” ГЭЖ ЮУ ВЭ? 

“Степпелинк” компанийн 2014 оноос хөгжүүлж буй “Esan” цахим сан нь одоогоор  3700 гаруй диплом, эрдмийн 70 гаруй ажил, сонины 20 мянга гаруй дугаар, 150 гаруй сэтгүүл бүхий, мэдээллийн сан юм.

  • 26 мянга гаруй контент бүхий цахим сан
  • Хуулбар шалгуур
  • Ухаалаг хайлт
  • Аудио хөрвүүлэг (AI)
  • Хөрвүүлэх технологи (OCR)

ХЯЛБАР ШИЙДЭЛ

Манай улсын томоохон их, дээд сургуулиуд эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн сантай, тодорхой хүрээнд цахимжсан байдаг ч оюутан, судлаачдын хувьд тэр бүрд нэвтэрч, хэрэгтэй мэдээллээ олж авах нь тун ч амаргүй ажил. Ийм ч учраас улсын хэмжээнд хийгдсэн нийт судалгаа шинжилгээний ажлуудыг нэг дороос унших боломж байх нь чухал. Энэ боломжийг “Esan” олгодог. Тус сан судлаач, оюутнуудад зориулсан “Esan Edu”, энгийн хэрэглэгчид зориулсан “Esan” гэсэн хоёр хувилбартай. Энд эрдэм шинжилгээ, дипломын ажлаас гадна тэргүүлэх сонин, сэтгүүлийн архив бий. Бүх төрлийн төхөөрөмжөөс хандан, ухаалаг хайлтын системийн дагуу нарийвчлан хайж хүссэн мэдээллээ олох боломжтой

https://www.youtube.com/watch?v=Ax2-l2977Dg

ОЮУНЫ ӨМЧИЙГ ХАМГААЛАХ

Тус сан мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд дижитал эрхийн менежментийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Adobe DRM, Европын EDRLab-ийн Readium DRM гэсэн хоёр системийг ашигладаг аж. Таних системийн тусламжтайгаар тухайн файлыг эрх бүхий хэрэглэгчид л нээх боломжтой байхаар зохицуулах нь DRM-ийн үүрэг. Зөвшөөрөлгүй хэрэглэгчид нэвтрэхээс сэргийлж шифрлэсэн байх бөгөөд бүтээгдэхүүний эрхийг албан ёсоор авсан хэрэглэгчдэд л идэвхжүүлэх түлхүүр өгөгдөнө. Хэрэглэгчийн эрхийг ганц удаа шалгахаар хязгаарлагдахгүй бөгөөд хэрэглэх явцад нь ч эрх нь хүчинтэй эсэхийг дахин дахин шалгаж байдаг, тогтвортой хяналтын систем юм. Тодорхой сан, системд бүртгэлтэй хэрэглэгчид л нээж чадна, иймдээ ч хяналт чанга байна гэсэн үг. Энэ бол дипломын, судалгааны ажил, оюуны бүтээлийг хулгайлах, зохиогчийн эрхийг зөрчин хэвлэн нийтлэх, дижитал хэлбэрээр олон нийтийн сүлжээнд түгээх зэргээс сэргийлэх арга зам билээ.

ХУУЛБАР ШАЛГУУР

Манай улсын их, дээд сургууль төгсөгчдийн судалгааны ажилд давхардал их байдаг нь нууц биш. Тэгвэл хуулбар шалгуурын систем ашиглан давхардлыг тооцохоор барахгүй өгүүлбэрийн бүтцийг нь танин хуулбарыг илрүүлэн гаргах боломж бий. Олон улсад ийм системийг “plagiarism detection” гэдэг. “Esan”-ийн хуулбар шалгуур нь Шинжлэх ухаан технологийн сан, гадаадын сургалтын платформ, цахим мэдээллийн сан, мэдээ, мэдээллийн вэбсайтуудад хайлт хийн, текст, зураг гэхчлэн давхардсан элементүүдийг гаргаж ирэх юм. Энэ систем өргөн хэрэглээнд нэвтэрснээр төгсөгчдийн судалгаа, сургалтын чанар сайжирч, улмаар оюуны хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийн үнэлэмж нэмэгдэх ач холбогдолтой.

ОЛОН УЛСЫН ЖИШИГТ ХҮРЭХ НЬ

Олон улсын магадлан итгэмжлэгдсэн, томоохон сэтгүүлд нийтлэгдэж, судалгааны бүтээлүүдэд эшлэгдсэн тоогоор олон улсад чадвар, чансаагаа үнэлүүлдэг жишиг бий. Сургуулиудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд нэг санд төвлөрснөөр эшлэлийн тоо, сургуулийн болон багшийн рейтингээр сургалтын чанарыг нь үнэлэх бодит хэмжүүр бий болно гэсэн үг. Цаашлаад монгол эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний өгүүлэл, сэтгүүлүүд олон улсын магадлан итгэмжлэгдсэн мэдээллийн санд багтах, манай судлаачид тэдгээр сан дахь мэдээллийг хөнгөлөлттэйгөөр ашиглах боломж бүрдэх боломжтой аж.

  • Зохих ёсоор эш татаж, бусдын бүтээлийг үнэлж хүндлэх соёл тогтох
  • Судалгаа шинжилгээний ажлаа эдийн засгийн эргэлтэд оруулах
  • Мэдлэгээ баялаг болгох