УЛС ТУНХАГЛАСНЫ ӨДРИЙГ УГТСАН “МОНГОЛ ХЭЛ, СОЁЛЫН ӨДӨРЛӨГ”

Монгол Улсын тусгаар тогтнол, төрт ёс, үндэсний өв соёлоо эрхэмлэн дээдлэх, эх хэл, түүх, уламжлалт зан заншлаа түгээн дэлгэрүүлэх зорилгоор Улс тунхагласны өдрийг угтсан “Монгол хэл, соёлын өдөрлөг” зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн хүрээнд Монгол хэл, бичиг, үндэсний өв соёл, ёс заншил, түүхэн уламжлалыг сурталчлан таниулах, оролцогчдын мэдлэг, бахархал, эх оронч үзлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаа, уралдаан тэмцээнүүд зохион байгуулагдсан юм.

Тус өдөрлөгийн уралдаан, тэмцээнүүдэд идэвхтэй оролцож, мэдлэг, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн оролцогчдоос 1, 2, 3-р байрын эзэд тодорлоо. Шагналт байранд шалгарсан оролцогчдод халуун баяр хүргэж, нийт оролцогчид, зохион байгуулагчдадаа талархал илэрхийлье. Эх хэл, эх түүх, өв соёлоо хайрлан хамгаалж, өвлүүлэн үлдээх нь бидний хүн бүрийн эрхэм үүрэг билээ. Монгол хэл, соёл, өв уламжлал үеийн үед мөнх оршиг!