БАГШ НАРЫН МЭДЛЭГ, ЧАДВАРЫГ ДЭМЖИХ СУРГАЛТ
Боловсролын салбарын шинэчлэл, технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, сургалтын үйл ажиллагаанд хиймэл оюун ухааныг үр дүнтэй ашиглах мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдсан “Хиймэл оюун ухааныг ашиглах нь” сургалтад багш нар маань амжилттай хамрагдлаа.
Сургалтын хүрээнд хиймэл оюун ухааны хэрэглээ, боловсролын үйл ажиллагаанд ашиглах боломж, сургалт заах арга зүйг хөгжүүлэх чиглэлээр шинэ мэдлэг, мэдээлэл, практик ур чадвар эзэмшсэн нь багш нарын мэргэжлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр боллоо.
Мэдлэгээ шинэчилж, чадвараа хөгжүүлж, боловсролын ирээдүйг хамтдаа бүтээцгээе!
Сургалтад идэвхтэй хамрагдсан багш нартаа баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.



