“МИНИЙ НУТАГ” ШҮЛГЭЭС ТӨРСӨН СЭТГЭГДЭЛ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан Зохиомж их сургуулиас оюутнуудын дунд зохион байгуулсан “Миний нутаг” шүлгээс төрсөн сэтгэгдэл сэдэвт эссэ бичлэгийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.
Тус уралдаанаар оюутнууд эх орон, эх нутаг, байгаль дэлхийнхээ үзэсгэлэнт сайхныг өөрийн үзэл бодол, мэдрэмж, уран сэтгэмжээр илэрхийлэн, бичих ур чадвараа сорин өрсөлдлөө.
Уралдааны шилдгүүд:
1-р байр – 526-р бүлгийн оюутан А.Гэрэл
2-р байр – 526-р бүлгийн оюутан Б.Батцоож
3-р байр – 126-р бүлгийн оюутан Мөнхтуул
Уралдаанд идэвх санаачилгатай оролцсон нийт оюутнууддаа талархал илэрхийлж, байр эзэлсэн шилдэг оролцогчдодоо халуун баяр хүргэе!
Эх хэл, эх орон, үндэсний өв соёлоо эрхэмлэн дээдэлж, ном зохиол унших, бичих, сэтгэн бодох чадвараа хөгжүүлэн, эрдэм мэдлэгээрээ үргэлж манлайлахыг хүсэн ерөөе!
