БИЗНЕС ХӨГЖЛИЙН ӨДӨРЛӨГ 2026

ЗОХИОМЖ ИХ СУРГУУЛИЙН БИЗНЕС ХӨГЖЛИЙН ӨДӨРЛӨГИЙН ШАГНАЛТ БАЙРУУД ТОДОРЛОО Зохиомж их сургуулийн Удирдлагын сургуулиас зохион байгуулсан “Бизнес хөгжлийн өдөрлөг” амжилттай зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн хүрээнд оюутнуудын мэдлэг, сэтгэн бодох чадвар, бүтээлч сэтгэлгээ, мэргэжлийн чиг баримжааг хөгжүүлэх зорилготой олон талт үйл ажиллагаа зохион байгуулсан юм. Тус өдөрлөгийн хүрээнд зохион байгуулагдсан “АХА” тэмцээн болон “Миний мэргэжлийн чиг хандлага” эсээ бичлэгийн уралдааны шагналт байруудыг танилцуулж байна.