Зохиомж их сургууль Гёндун их сургуультай хамтран ажиллана

Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Гёндун их сургууль (Kyungdong University) болон Монголын Зохиомж их сургуулийн төлөөллүүд хоёр сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан солилцоо, сургалтын хөтөлбөрийн уялдаа холбоог сайжруулах чиглэлээр уулзалт зохион байгуулж, санал солилцож байна. Энэхүү хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр оюутнууд Монгол Улсад хоёр жил, БНСУ-д хоёр жил суралцах боломж бүрдүүлэхийн зэрэгцээ олон улсын боловсрол эзэмших, гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Зохиомж их сургууль нь олон улсын боловсролын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, оюутнууддаа чанартай боловсрол эзэмших, олон улсын түвшинд мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байна. Хоёр сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд цаашид хөтөлбөрийн хэрэгжилтийн нөхцөл, зохион байгуулалт болон холбогдох асуудлуудыг нарийвчлан судалж, хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэхээр ажиллаж байна.