ХИЧЭЭЛИЙН  ШИНЭ ЖИЛ 9 САРЫН 1 ЦАХИМААР ЭХЭЛНЭ

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Зохиомж их сургуулийн 2026–2027 оны I улирлын хичээл 2026 оны 9 дугаар сарын 1-ний мягмар гарагт 9:00 цагт цахимаар эхэлнэ. Хичээлийн хуваарийг цахим сургалтын moodle.zokhiomj.mn системээс авна уу. Цахим сургалтын системд хэрхэн нэвтрэх зааврыг доорх видео бичлэгээс үзнэ үү. Цахим сургалтын системд нэвтрэх нэр болон нууц үгийг тухайн оюутны гар утасны дугаар болон цахим шуудангийн хаягаар илгээх болно. Хэрэв та өөрийн нэвтрэх нэр болон нууц үгийг хүлээн аваагүй бол Зохиомж их сургуулийн 70155585 (1) дугаарт залгах, эсвэл esystem@zum.mn цахим шуудангийн хаягаар хандана уу. 2026 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн хичээл хэвийн горимоор буюу танхимаар үргэлжилнэ.

Хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаа цахим хэлбэрээр 9 дүгээр сарын 1-ний өдрийн 12:00 цагт эхэлнэ. Уг арга хэмжээнд ЗИС-ийн ректор, салбар сургуулиудын захирлууд, сургалтын албаны дарга, цахим сургалтын мэргэжилтнүүд оролцож энэ хичээлийн жилийн онцлог, анхаарах зүйлсийг танилцуулахаас гадна, оролцогчдын асуултад хариулт өгөх болно. Нээлтийн ажиллагаанд оролцох холбоосыг цахим сургалтын moodle.zokhiomj.mn системээс авна уу.

Цахим сургалтын системийн хаяг: moodle.zokhiomj.mn

Тусламж авах цахим шуудан: esystem@zum.mn

Тусламж авах утас: 70155585 (1)