ЗИС – ИЙН ЭРДМИЙН БАЯР 2026.05.18 ӨДӨР АМЖИЛТТАЙ БОЛЛОО
Зохиомж их сургуулийн хонхны баяр 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү баярт төгсөх ангийн оюутнууд, багш ажилтнууд, эцэг эхчүүд болон хүндэт зочид өргөнөөр оролцов. Хонхны баярын арга хэмжээ нь оюутан насны дурсамж, нөхөрлөл, хөдөлмөр зүтгэлийг нэгтгэсэн онцгой өдөр болж өнгөрлөө. Төгсөгчид эрдмийн өргөөнөөс амьдралын шинэ замд гарч буй баярт мөчөө хуваалцан догдлол дүүрэн байв. Арга хэмжээний үеэр сургуулийн удирдлагууд төгсөгчдөд баяр хүргэж, цаашдын ажил амьдралд нь өндөр амжилт хүсэн ерөөл өргөсөн юм. Мөн сурлага, урлаг, спорт болон нийгмийн идэвхээрээ манлайлсан шилдэг төгсөгчдөд шагнал гардууллаа.






Төгсөгч оюутнууд багш нартаа талархал илэрхийлж, суралцсан он жилүүдийнхээ дурсамжийг хуваалцав. Урлагийн тоглолт, мэндчилгээ, дурсамжит үзүүлбэрүүд баярын уур амьсгалыг улам бүр хөгжилтэй, сэтгэл хөдөлгөм болгосон юм. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ амжилтаар бахархаж байгаагаа илэрхийллээ. Хонхны баяр нь төгсөгчдийн хувьд шинэ амьдралын эхлэл болсон үнэ цэнтэй өдөр байв. Зохиомж их сургууль төгсөгчдөдөө мэдлэг чадвараа нийгмийн хөгжилд зориулан амжилттай ажиллахыг хүсэн ерөөж байна. Нийт төгсөгчдөдөө цаашдын сурлага, хөдөлмөр, амьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.