ЭЛСЭЛТ

ЦАХИМ БҮРТГЭЛ

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ

ОУ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ

САНАЛ ХҮСЭЛТ ГОМДОЛ ИЛГЭЭХ

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ

АХЫН ХИШИГ ДҮҮД ХӨТӨЛБӨР

  • ЭРХ ЗҮЙ
  • ГААЛЬ, ГАДААД ХУДАЛДАА
  • ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГА
  • БАГШ, БАГА АНГИЙН БОЛОВСРОЛ
  • БАГШ, СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ
  • КИНО, ТЕЛЕВИЗИЙН ЗУРАГЛААЧ
  • УРАН САЙХАН ХӨГЖМИЙН НАЙРУУЛАГЧ
  • ГОО ЗАСЛЫН УРЛАГ, ТЕХНОЛОГИ
  • ЭРХ ЗҮЙ МАГИСТР
  • БИЗНЕСИЙН УДИРДЛАГА МАГИСТР
  • БОЛОВСРОЛ СУДЛАЛ МАГИСТР
  • БОЛОВСРОЛЫН УДИРДЛАГА МАГИСТР
  • СЭТГҮҮЛ ЗҮЙ МАГИСТР
  • УРЛАГ СУДЛАЛ МАГИСТР

ЭРХ ЗҮЙ

БИЗНЕС УДИРДЛАГЫН ТЭНХИМ

Тус хөтөлбөрөөр анх 2016 онд элсэлт авч эхэлсэн бөгөөд 2020 онд анхны бакалаврын зэрэг бүхий мэргэжилтнүүд төгсөн гарах шинэ хөтөлбөр юм. Өрсөлдөөнт зах зээлийн нийгэмд ажиллаж хөдөлмөрлөх мэдлэг чадвартай эрх зүйчдийг бэлдэн гаргахаар бид шаргуу хөдөлмөрлөж байна. Уг хөтөлбөрийг амжилттай судалснаар оюутан нь төрийн болон хувийн байгууллагуудад эрх зүйч, хууль ч, өмгөөлөгч, шүүгч, зөвлөх гэх мэт ажил хөдөлмөрийг эрхлэх бүрэн боломжтой юм. 

ЭЕШ: Нийгмийн тухай мэдлэг, Монгол хэл

ГААЛЬ, ГАДААД ХУДАЛДАА

БИЗНЕС УДИРДЛАГЫН ТЭНХИМ

Тус хөтөлбөрөөр анх 2003 онд элсэлт авч 2015-2016 оны хичээлийн жилийн байдлаар нийтдээ 509 оюутанг хөдөлмөрийн зах зээл дээр гаргаад байна. Тус хөтөлбөрт орж байгаа багшлах боловсон хүчний хувьд Монгол улсын Гаалийн итгэмжит зөвлөх Ж.Чимгээ, С.Цэрэнчимэд, Ч.Жаргалсайхан багшаар удирдуулан хөтөлбөрийн сургалтыг төлөвлөгөө болон хичээлүүдийн хөтөлбөрүүдийг боловсруулан гаргаж хичээл сургалтын үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна. Нийт төгсөгчдийн 75-85 хувь нь ажлын байртай болсон судалгаатай байна. Тус хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутнууд Гаалийн Ерөнхий газрын харьяа газар хороод хэлтэсд танилцах, үйлдвэрлэлийн , мэргэшүүлэх дадлагыг хийх гэрээтэй. Тус хөтөлбөр нь анх удаа дотооддоо магадлан итгэмжлэгдэж 2014-2015 оны хичээлийн жилд гэрчилгээгээ хүлээн авсан.Тус хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутны олж авах мэдлэг мэргэжлийн онолын мэдлэгт мэргэжлийн заавал судлах болон мэргэшүүлэх хичээлүүд байх ба ур чадварт харилцааны ур чадварын хичээл , мөн мэргэжлийн ёс зүй, бизнесийн эрх зүйн мэдлэгтэй мэргэжилтэн бэлтгэж байна.

ЭЕШ: Монгол хэл, Нийгмийн тухай мэдлэг, Монголын түү

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГА

ЭРХ ЗҮЙ БИЗНЕСИЙН ТЭНХИМ

coming soon

БАГШ, БАГА АНГИЙН БОЛОВСРОЛ

БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН ТЭНХИМ

Даяаршлын өнөөгийн нийгэмд эх хэлний болон байгалийн ухааны боловсролын агуулгыг мэргэжлийн төвшинд судалж, суралцагчдад онолын болон практик мэдлэгийг шинжлэх ухааны бодит үндэслэлтэй системтэй заах, математик сэтгэлгээ, яриа бичгийн соёл эзэмшүүлж, заах арга, багшлах ур чадварын өндөр мэдлэгтэй боловсон хүчийг бэлтгэн гаргахад оршино.  Монгол хэлний авиа зүй, үг зүй, өгүүлбэр зүй, эх найруулга зүй, үгийн сангийн тогтолцоот мэдлэг, математик, уран зохиол, сэтгэл судлал болон боловсрол судлалын зохих төвшний мэдлэг эзэмшин төгсөнө. Бага ангийн багшийн ангийг бакалаврын зэрэгтэй төгссөнөөр ерөнхий боловсролын сургуульд хичээл заах онолын мэдлэг, заах арга зүй, багшийн ёс зүй эзэмшсэн, анги удирдах арга барил бүхий багшлах боловсон хүчин болж ажиллана. 

ЭЕШ: Монгол хэл 50%, Математик 50%.

БАГШ СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ

БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН ТЭНХИМ

Мэргэжилтэн нь бага насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох зорилгоор сургуулийн өмнөх боловсролын байгууллагад багшаар ажиллана. Дээд боловсролын байгууллагыг зөв зохистой удирдах, сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг зохион байгуулах, багш нарт сургалт арга зүйн мэргэжлийн зөвлөгөөг өгөх онол арга зүйн мэдлэгийг эзэмшсэн байна. Бага насны хүүхдийн анатоми, физиологийн онцлог, бага насны хүүхдийн асаргаа, бие бялдар хөгжүүлэх аргазүйн тогтолцоот мэдлэг, цогц чадамжтай, хэл яриаг хөгжүүлэх арга зүйн ур чадварыг эзэмшсэн байхаас гадна, сурч мэдсэнээ бага насны хүүхдийг сургахад зөв оновчтой хэрэглээг арга барилд суралцсан байна. Мэргэжилтэн нь ерөнхий болон мэргэжлийн суурь боловсролын сайтаар эзэмшсэн мэргэжлийн бэлтгэл сайтай, онолын мэдлэгийг практикт хэрэглэх чадвартай, бага насны хүүхэдтэй ажиллах арга, эв дүй сайтай, заах аргын өндөр ур чадвартай, багшийн ёс зүйг удирдлага болгон ажиллах боловсролын хүчин байвал зохино. 

ЭЕШ: Математик 50%, Монгол хэл 50%.

КИНО, ТЕЛЕВИЗИЙН ЗУРАГЛААЧ

СОЁЛЫН ТЭНХИМ

Сургалтын хөтөлбөрийн дагуу Зураглаачийн уран чадвар, эзэмших ёстой мэдлэгийг цогцоор нь эзэмшиж төгсөлтийн бүтээлийг Богино хэмжээний кино хийж хамгаалдаг. Мөн сүүлийн үеийн программ хангамжуудын дэвшилтэтийн нэг болох  Edius, After effect, Premier, Photoshop зэрэг  программуудыг бүрэн эзэмшиж төгсөнө. Төрийн болон хувийн телевиз, студи, продакшинд ажиллах магистрт сурч төгссөн бол их дээд сургуульд Зураглаачийн уран чадварын багш, судлаач зэрэг ажлыг эрхэлнэ.

КИНО, ТЕЛЕВИЗИЙН НАЙРУУЛАГЧ

СОЁЛЫН ТЭНХИМ

Олон улсын болон өөрийн орны кино телевиз болон театрын арга техникийг эзэмшүүлэх, түүнийг сурталчлах, мэргэжлийн урлагийн байгууллагад найруулагчаар ажиллах, мэргэжлийн урлагийн сургалтын байгууллагуудын уран сайхны бодлогыг тодорхойлоход шаардлагатай мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. Төрийн болон хувийн хэвшлийн телевизүүд, студи, проадкшин, Монголын үндэсний кино урлагийн академи, Театр болон чөлөөт уран бүтээлчээр ажиллах бүрэн боломжтой.

ГОО ЗАСЛЫН УРЛАГ, ТЕХНОЛОГИ

СОЁЛЫН ТЭНХИМ

Coming soon

ЭРХ ЗҮЙ /магистр/

ЭРХ ЗҮЙ БИЗНЕСИЙН ТЭНХИМ

Монголын нийгмийн хөгжил, хэрэгцээ, шаардлагад нийцсэн хуулийн мэргэжилтэн бэлтгэх, тухайн мэргэжилтний хувьд хуулийг бүрэн зөв хэрэглэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх,шударга, энэрэнгүй байх, эрх зүйн харилцааг бүрэн бодитойгоор харж, гүйцэлдүүлж, ажиллах чадвар суулгаж, салбар тус бүрийн хэмжээнд мэргэшсэн, хөрвөх чадвар бүхий хуульчдыг бэлтгэх нь энэхүү хөтөлбөрийг боловсруулах үндэслэл болж байна.

Эрх зүйн чиглэлээр судалгааны онол, арга зүйн мэдлэг эзэмшсэн, хууль зүйн асуудлаар шинжлэх ухааны судалгаа, дүн шинжилгээ хийх, хууль зүйн процессын ажиллагаануудыг бүрэн бодитой алдаа дутагдалгүй хийх, хууль зүйн зөвөлгөө өгөх, хуулийг хэрэглэх, өндөр чадвартай эрдэмлэг, олон талт мэргэшсэн, хэлний өндөр мэдлэгтэй олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвар бүхий хууль зүйн магиструудыг төрүүлэн гаргахыг зорино.

 
 

БИЗНЕСИЙН УДИРДЛАГА /магистр/

ЭРХ ЗҮЙ БИЗНЕСИЙН ТЭНХИМ

БОЛОВСРОЛ СУДЛАЛ /магистр/

БОЛОВСРОЛЫН ТЭНХИМ

БОЛОВСРОЛЫН УДИРДЛАГА /магистр/

БОЛОВСРОЛЫН ТЭНХИМ

СЭТГҮҮЛ ЗҮЙ /магистр/

СОЁЛЫН ТЭНХИМ

УРЛАГ СУДЛАЛ /магистр/

СОЁЛЫН ТЭНХИМ