Сургалт

 

Монгол

in English

 

Боловсрол судлалын тэнхим

Боловсрол судлалын тэнхим нь 2012 анх удаа бие даасан тэнхим болж байгуулагдсан. Тус тэнхим нь бага боловсролын багш, сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлээр бакалаврын өдөр, эчнээ, хөрвөх ангийн  сургалтыг зохион явуулж байна. Мөн орон нутагт энэхүү мэргэжлээр сургалт явуулахын зэрэгцээ Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарт эрдэм шинжилгээ, сургалт, боловсролын онол арга зүйн чиглэлээр хичээл заах,  зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа явуулдаг.

 Боловсрол шинжлэх ухааны яам, МУБИС, Ерөнхий боловсролын сургууль, Улаанбаатар хотын болон орон нутгийн цэцэрлэгүүд, аймаг нийслэлийн боловсролын газруудтай хамтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилладаг.

 

 

The Education Studies Department

The Education Studies Department was established in 2012 as an independent department. The Department is organized Baccalaureate degree of elementary education teacher, preschool teacher of full time, extramural, and convertible classes in country side too. Also it conducts in teaching and advising of secondary school and preschool faculty with research, training and teaching methodology. The Education Studies Department provides collaboration with the Ministry of Education and Science, the Education University of Mongolia, Secondary and preschool in Ulaanbaatar and countryside, and other professional organizations.

 

Монгол

in English

 

Бизнес удирдлагын тэнхим

Бизнес удирдлагын тэнхим 2004 онд байгуулагдсан. Тус тэнхим нь Гадаад худалдаа гааль, Санхүү банк, Нийтийн удирдлага, Нягтлан бодох бүртгэл, Менежмент, Бизнесийн удирдлага хөтөлбөрүүдээр сургалт, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг амжилттай явуулж байна. Бизнес удирдлагын тэнхимд Монгол улсын гавьяат эдийн засагч, Монгол улсын гаалийн итгэмжит зөвлөх, доктор профессор, магистр зэрэгтэй багш нар ажилладаг.

Монгол улсад сургалт явуулж байгаа хувийн хэвшлийн сургуулиудаас Гадаад худалдаа гаалийн мэргэжлээр анхны элсэлтийг авч 2014 оны байдлаар Гааль, гадаад худалдааны салбарт 500 орчим мэргэжилтэн бэлтгээд байна.

 

Бизнесийн тэнхимийн эрхэм зорилго

Даяаршлын эринд ажиллаж, амьдрах, өрсөлдөх чадвартай, эдийн засаг, бизнес, санхүүгийн шийдвэр гаргалтын олон талт асуудлаар бодит нөхцөл байдалд нийцүүлэн оновчтой шийдвэрлэдэг онолын өргөн мэдлэг, аналитик шинжилгээний чадвар, дадал эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэх.

 

The Business Management Department

The Business Management Department was established in 2004. The Department has successfully conducted in research work, training for the curriculum such as Foreign Trade Customs, Banking, Public Administration, Accounting, Management, and Business Management. Also in the Business Department employed the faculty with Master and Doctorate, the Mongolian State Honored Economist, the Mongolian customs trusted advisor.

The “Zokhiomj” Institute is the first Private Institute that enrolled students to the Foreign trade and Customs program and over 500 graduates have been working in Customs and Trade sectors of Mongolia.

 

State of Mission

To prepare professionals, who have ability and skills live, work, and compete in Globalized Era, that would resolve optimally the economic, business as well as financial diversity issues in compliance situation.

 

Монгол

in English

 

 

 

Сэтгүүл зүйн тэнхим

Сэтгүүл зүйн тэнхим нь 1999 онд үүсгэн байгуулагдсан анхны тэнхимийн нэг. Олон Улсын Сэтгүүлч Орчуулагч, Телевизийн Сэтгүүлч Зураглаач хөтөлбөрүүдээр өдөр, эчнээ хэлбэрээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Тус тэнхимд Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, доктор профессор, магистр зэрэгтэй багш нар ажилладаг.

 

 

 

 

The Department of Journalism

The Department of Journalism is the one of departments that established in 1999. Department is provided Baccalaureate degree of International Journalist and Interpreter, Television Journalist and Cameraman of day and extramural classes. In the Department of Journalism employed the faculty with Master Doctorate, the Cultural Honored Figure of Mongolia.

 

Монгол

in English

 

Урлагийн тэнхим

Урлагийн тэнхим нь 1999 онд үүсгэн байгуулагдсан анхны тэнхимийн нэг. Зураг авалт, Найруулах урлаг, Жүжиглэх урлаг, Дуулах урлаг зэрэг хөтөлбөрүүдээр өдөр, орой, эчнээ ангиудад сургалт зохион явуулж байна.

Зохиомж дээд сургууль нь Сэтгүүл зүй, Урлаг судлал, Бизнес удирдахуйн чиглэлээр магистрын хөтөлбөр хэрэгжүүлж,  Монголын улсын тэргүүлэх эрдэмтэд, мэргэжлийн өндөр ур чадвартай шилдэг багш нар олон улсын хөгжлийн нийтлэг чиг хандлагад нийцүүлэн  чадварлаг мэргэжилтэн бэлтгэхээр ажиллаж байна.

 

 

 

 

The Department of Art Studies

The Department of Art Studies is the one of departments that established in 1999. Department is provided Baccalaureate degree of DoP, film directing, actor’s and singer’s programs evening and extramural classes.

The “Zokhiomj” Institute implements the Master degree of Journalism, Art studies, and Business management, and are employed Mongolian leading academics, best faculty with  professional skills to arrange qualified specialists in accordance with the general trend of international development.

БАЙРШИЛ: УБ хот, Баянзүрх дүүрэг, Сансар XII хороолол, Их тойруу 57/1

                     Газрын зургаас харах бол энд дарна уу.

УТАС:          7015-5584, 91111187, 99608440, 80101189

ФАКС:          976-70155585

ШУУДАН:    УБ-49 Ш/Х-806

ИМАЙЛ:      enkhjin2007@yahoo.com