Эхлэл

Бусад мэдээ

Холбоо барих

 

 

 

ЗОХИОМЖ ДЭЭД СУРГУУЛИЙН ТҮҮХЭН ТОВЧООН

  • 1999-2005 он

    1999.05.03-ны өдрийн Монгол Улсын Гэгээрлийн сайдын 97 тоот тушаалаар Хэвлэл мэдээллийн “Зохиомж” дээд сургуулийг үүсгэн байгуулав.

    1999.08.13-ны өдрийн СУЗ-ийн хурлын шийдвэрээр 1999-2000 оны хичээлийн жилээс “Олон улсын сэтгүүлч, орчуулагч”, “Кино, телевизийн зураглаач”, “Театр, киноны жүжигчин” мэргэжлүүдээр дээд боловсрол олгох сургалтын үйл ажиллагаа эрхлэх шийдвэр гарав.

    1999.09.01. Зохиомж дээд сургуулийн үүсгэн байгуулагч Б.Цогтбаяр, тэргүүлэх эрдэмтэн багш, урлаг соёлын зүтгэлтнүүдийг нэгтгэн дээд боловсрол олгох сургалтын үйл ажиллагаагаа нийт 17 багш, 120 оюутантай, түрээсийн байранд эхлүүлж байсан.

    2000.04.27. Багш-Оюутны Эрдэм шинжилгээний онол, практикийн анхны бага хурлыг явуулж жилдээ 2 удаа зохион байгуулахаар шийдвэрлэв.

    2000.09.04. Сэтгүүл зүйн багш, оюутнууд “Зохиомж” сонины анхны дугаарыг хэвлэн гаргав.

    2000.09.01. Мэдээлэл, реклам сурталчилгааны удирдлага мэргэжлээр бакалаврын сургалт эхлэв.

    2000.09.15. Сургуулийн өөрийн барилгын шав тавив.

    2001.03.22. Оюутнуудын дунд анхны яруу найргийн наадмыг зохион байгуулсан бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулж хэвшсэн.

    2001.09.03. Хичээлийн шинэ жилийн нээлт хичээлийн шинэ байрнаа  ёслол төгөлдөр боллоо.

    2001.11.20. Монголын хэвлэлийн хүрээлэнтэй хамтын ажиллагаагаа эхлүүлэв.

    2002.04.12. Монголын Их, дээд сургуулиудын дунд зохион байгуулдаг “Оюутны урлагийн их наадам”-д III байр эзлэв.

    2002.09.01. “Сонгодог болон эстрадын дуулаач” мэргэжлээр элсэлт авч сургалтын үйл ажиллагааг эхлүүлэв.

    2002.10.01. Сургалтын павильон, студи лаборатори аиглалтнд орлоо.

    2002.12.01. ЗДС тэнхимийн зохион байгуулалтанд шилжин “Сэтгүүл зүй”, “Уран чадвар”, “Гадаад хэл-Онол”-ын тэнхимүүд байгуулагдав.

    2002 онд МУ-н Засгийн газар, МОХ-оос “Оюутны жил” болгон зарласан ажлын хүрээнд “Оюутны бүтээлч хөдөлмөрийн 14 хоногийн аян”-д идэвхитэй оролцон “Боловсрол хөгжлийн баталгаа” туг, тэргүүн байр, өргөмжлөл гардан авлаа.

    2002 онд МОХ-оос “Олон улсын оюутны эрх”-ийг тохиолдуулан зохион байгуулагдсан арга хэмжээнүүдэд амжилттай оролцож “Оюутны эрх ашгийг хамгаалагч байгууллага” цол өргөмжлөл хүртэв.

    2002 онд МУ-н Засгинй газраас “Оюутны жил” болгон зарласан ажлын хаалтанд Монголын Их, дээд сургуулиудаас Шилдэгийн шилдэг 6 оюутан шалгаруулсан бөгөөд энэхүү шалгаруулалтад Олон улсын сэтгүүлчийн II курсын оюутан Х.Батсайхан шалгарч батламж цолоо гардан авлаа.

    2003 онд БНСУ-н Данкүк Их сургуультай хамтарсан төсөл хэлэлцүүлэх, оюутан, багш солилцох хамтын ажиллагаагаа эхлүүлэв.

    2003-2004 оны хичээлийн жилээс “Гадаад худалдаа гаалийн удирдлага” мэргэжлээр бакалаврын сургалт явуулж эхлэв.

    2003 онд Дүүргийн Их, дээд сургуулиудаас олон нийтийн үйл ажиллагаагаараа шалгарч БЗД-ийн Засаг даргын өргөмжлөл хүртэв.

    2003 онд Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн Үндэсний Холбооны “Хэрэглэгчийг хаанд өргөмжилсөн хамт олон” цол өргөмжлөлийн эзэн байгууллагаар шалгарав.

    2003 онд МОХ-ны дээд шагнал “Соён гэгээрүүлэгч” одонгоор Сургуулийн захирал Б.Цогтбаяр шагнагдлаа.

    2003 онд МОХ-ны шагнал “Оюутан, залуучуудын төлөө хүндэт өргөмжлөл”-ийг СУЗ-ийн гишүүн Ш.Мөнхжаргал гардан авлаа.

    2003 онд Театр, киноны жүчигчний ангийн багш С.Чинзоригийн найруулж, IV курсын оюутан Г.Эрхэмбаяр, С.Түвшинжаргал нарын тоглосон “Хунгийн дуу” /А.П.Чехов/ жүжиг Мэргэжлийн Жүжигчдийн Улсын Уралдаанд II байр эзлэв.

    2003.05.10. Театр, киноны жүжигчний ангийн төгсөгчдийн “Галзуу хот” драмын жүжгийн нээлт болов.

    2003.05.25 “Олон улсын сэтгүүлч, орчуулагч”, “Кино, телевизийн зураглаач”, “Театр, киноны жүжигчин” мэргэжлээр төгссөн анхны төгсөгчдөд бакалаврын зэрэг, мэргэжлийн диплом, ромбо гардуулав.

    2003. Монгол Улсын Гаалийн Ерөнхий Газартай хамтын ажиллагаагаа эхлүүлж оюутан дадлагажуулах гэрээ байгуулав.

    2004.05.01. Хичээлийн байрны өргөтгөлийн ажил эхлэв.

    2004.05.12. ЗДС байгуулагдсаны 5 жилийн ойн арга хэмжээ УДБЭТеатрт болов.

    2004.11.22. Бизнесийн ухааны тэнхим байгуулагдав.

    2004. Монголын банкуудын холбоотой хамтын ажиллагаагаа эхлүүлэв.

    2004 онд МЗХ, Залуу удирдагч сангаас оны шилдгийн шилдэг оюутнуудыг шалгаруулдаг “Аlma Mater-2004”-д Мэдээлэл, реклам сурталчилгааны удирдлага IV курсын оюутан А.Санжмятав шалгарч “Оны шилдэг оюутан” боллоо.

     

  • 2005-2010 он

    2005.09.01. Монголын анхны “Оюутны электрон гарын авлага”-ыг бүтээв.

    2005-2006 оны хичээлийн жилээс “Банкны эдийн засаг, ня/бү бүртгэл”, “ Татварын хяналт шалгалт, ня/бо бүртгэл” мэргэжлүүдээр бакалаврын сургалтыг явуулж эхлэв.

    2005. Монголын Их, дээд сургуулийн Консерциумуудын гишүүн сургууль боллоо.

    2005. ЗДС-ийн дэргэд Монголын Кино Операторуудын Академийг үүсгэн байгуулав.

    2005. ИДС-ын “Оюутны урлагийн их наадам”-д IV байр эзлэв.

    2005 онд МОХ-ны шагнал “Боловсролд хөрөнгө оруулагч байгууллага” цол, өргөмжлөл хүртэв.

    2005.06.02-ны БМИҮЗ-ийн хуралдаанаар 5 жилийн хугацаатай Магадлан итгэмжлэх Гэрчилгээг гардан авав.

    2006 онд БНСУ-ын Сан Мүн их сургуультай хамтын ажиллагаагаа эхлүүлэв.

    2006 онд БНХАУ-ын Ританы Олон улсын их сургуультай оюутан, багш, ном солилцооны хөтөлбөр эхлүүлэв.

    2006 онд “Зохиомж” кино студийн бүтээл “Уучил” бүрэн хэмжээний уран сайхны кино Тэнгис кино теөтрын танхимд нээлтээ хийлээ.

    2006.04.24. “Парламентийн мэтгэлцээн” клубын “Зохиомж” мэтгэлцээний баг БЗД-ийн аварга багаар шалгарлаа.

    2006. МЗХ, Залуу удирдагч сангаас оны шилдгийн шилдэг оюутнуудыг шалгаруулдаг “Аlma Mater-2006” ёслолын арга хэмжээнд Монголын 23 ИДС, 40 гаруй оюутан нэр дэвшиж шилдэг 8 оюутан шалгаруулсанаас Олон улсын сэтгүүлчийн III курсын оюутан Б.Цэрэнчимэд шалгарлаа.

    2006.07.11. Сургуулийн захирал Б.Цогтбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяраас “Алтан гадас” одон гардан авлаа.

    2006.09.01. www.zokhiomj.mn вэбсайт нээгдэв.

    2006. “TV5” телевизтэй хамтын ажиллагаа эхлүүлэв.

    2007.03.01. “Олон улсын бизнес, технологийн Зохиомж дээд сургууль” гэсэн тодотголтой боллоо.

    2007 онд Багш-оюутны уламжлалт эрдэм шинжилгээний бага хурал “Олон улсын хурал” болж өргөжлөө.

    2007 онд “Зохиомж” кино студийн ээлжит бүтээл “Хубилай хааны зарлиг” уран сайхны кино Тэнгис кино театрт нээлтээ хийлээ.

    2007 онд Гадаад худалдаа гаалийн удирдлага мэргэжлээр анхны төгсөлтийг хийв.

    2008..03.21. МУ-н Ерөнхийлөгчийн нэрэмжит Үндэсний бүтээмжийн шагнал “Алтан цом”, “Батламж”-ийг Төрийн ордонд МУ-н Ерөнхийлөгч Н.Энхбаяраас тус сургуулийн захирал Б.Цогтбаяр гардан авлаа.

    2008 онд ЗДС-ийн дэргэд Монголын Кино Урлагийн Академи байгуулав.

    2008 он. Италийн Ром хотын Телематикийн их сургуультай хамтран ажиллах гэрээнд захирал Б.Цогтбаяр, төлөөлөгч Aldo Colleoni нар гарын үсэг зурлаа.

    2008 онд Дуулаачийн ангийн анхны төгсөлтийг хийв.

    2008 он. Сэтгүүл зүйн тэнхимийн багш Б.Дашзэвэг Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн цол хүртлээ.

    2008 онд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимийн жинхэнэ гишүүн байгууллага болов.

    2009.05.10 онд Банкны эдийн засаг, ня/бо, Татварын хяналт шалгалт ня/бо мэргэжлүүдээр анхны төгсөлтийг хийв.

    2009.05.15. Сургуулийн 10 жилийн ойн ёслолын арга хэмжээ УДБЭТ-т болов.

    2009.11.23. Хичээлийн шинэ байр ашиглалтанд орлоо.

     

  • 2010-2015 он

    2010.02.05. Орчин үеийн интернетийн хэрэглээ шинэ шатанд хүрч сургууиа мэдээллийн систем WiFi төхөөрөмжөөр тоноглов.

    2010.11.07. “Бид чадна” сургуулийн нийт оюутнуудын дунд зарласан богино хэмжээний кино наадам болов.

    2010.11.09. Бизнесийн мэргэжлийн ангиудын дунд зарласан “Шилдэг санхүүч” тэмцээн болов.

    2011.08.25. БНСУ-н Сөүл хотын Олон Улсын соёл урлагийн их сургуультай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

    2011 онд ACBSP-ийн үйл ажиллагааг судлахаар Сургалт эрхэлсэн дэд захирал Д.Энхжин АНУ-д томилолтоор ажиллав.

    2011.12.29. Хувьсгалын 100 жилийн ойд зориулан бүтээсэн “Богд хаан” кино нээлтээ хийв.

    2012.03.05. БУТ-ийн багш М.Уранчимэг Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод 5 хоногийн хугацаатай сургалт-аялалд оролцов.

    2012.05 сард ACBSP-д бизнесийн хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлүүлэх хүсэлт гарган, жилийн нэгдсэн хуралдаанд оролцохоор захирал Б.Цогтбаяр, дэд захирал Д.Энхжин, БУТ-ийн багш П.Оргилмаа нар АНУ-ын Baltimore хотноо зочлов.

    2012.07 сард С.Оюунцэцэг, Ц.Ариунаа, Н.Зундуй нар БНСУын Сөүл хотын Олон Улсын соёл урлагийн их сургуульд туршлага судлахаар явав.

    2012-2013 оны хичээлийн жилд “Уул уурхайн менежмент”, “Бага ангийн багш” мэргэжлүүдээр элсэлт авч эхэллээ.

    2013.06 сард ACBSP-ийн жилийн нэгдсэн хуралдаанд Д.Энхжин, П.Оргилмаа, Ц.Ариунаа, А.Анужин, Ц.Энэрэл нар оролцож ACBSP-ийн нэр дэвшигчийн гэрчилгээ/Candidate/-гээ АНУ-н Salt Lake хотноо гардан авлаа.

    2013-2014 оны хичээлийн жилд “Сургуулийн өмнөх боловсролын багш”, “Төрийн захиргааны менежмент” мэргэжлүүдээр сургалт явуулж эхэллээ.

    2013.09.17. БШУЯ, БМИҮЗ, PAS-аас хамтран зохион байгуулсан Олон улсын магадлан итгэмжлэлийн чанарын баталгаажуулалтын сургалтанд П.Оргилмаа, Ш.Эрдэнэчимэг, Ц.Энхцогт нар сууж сертификат гардаж авав.

    2014.03. Боловсрол судлалын тэнхимйн эрхлэгч Л.Мядаг Вьетнам, Сингапур улсуудаар сургалт-аялалд хамрагдав.

    2014.02.23. Төгсөгчдийн холбоо хуралдан, холбооны тэргүүлэгч гишүүдээ шинэчлэн сонгож, “Төгсөгчдийн холбооны дүрэм”-г батлуулав.

    2014.03.15. Нийт төгсөгчдийн уулзалтыг зохион байгуулав.

    2014.03.15. Нийслэлийн хэмжээнд Уран зохиолын олимпиадыг зохион байгуулав.

     

БАЙРШИЛ: УБ хот, Баянзүрх дүүрэг, Сансар XII хороолол, Их тойруу 57/1

                     Газрын зургаас харах бол энд дарна уу.

УТАС:          7015-5584, 91111187, 99608440, 80101189

ФАКС:          976-70155585

ШУУДАН:    УБ-49 Ш/Х-806

ИМАЙЛ:      enkhjin2007@yahoo.com