ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ-2018

Олон улсын бизнес технологийн Зохиомж дээд сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн нээлт 2018 оны 9-р сарын 3 өдөр ёслол төгөлдөр боллоо. Уг арга хэмжээний хүрээнд шинээр элсэгчид болон анги дэвшин суралцагсдад ахмад багш үнэтэй зөвлөгөө өгч байснаас гадна Зохиомж дээд сургуулийн оюутнууд өөрсдийн мэндчилгээг дэвшүүлсэн байна. Мөн амжилттай суралцаж үеийн олон нөхдөө манлайлсны учир Э.Халиун, Б.Санжмаа нарт сургалтын төлбөрийн хөнгөлөлт болон гарын бэлгийг сургуулийн захиргаа гардуулан өгөв. Зохиомж дээд сургуулийн нийт оюутан багш албан хаагчиддаа хичээлийн шинэ жилийн мэндийг хүргэж сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөж байна.

 

БАЙРШИЛ: УБ хот, Баянзүрх дүүрэг, Сансар XII хороолол, Их тойруу 57/1

                     Газрын зургаас харах бол энд дарна уу.

УТАС:          7015-5584, 91111187, 99608440, 80101189

ФАКС:          976-70155585

ШУУДАН:    УБ-49 Ш/Х-806

ИМАЙЛ:      enkhjin2007@yahoo.com