АНГИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН УУЛЗАЛТ

 

 

“БОЛОВСРОЛ - ХҮҮХЭД, ХӨГЖИЛ”

 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ

 

Нэг. Эрдэм шинжилгээний хурлын зорилго нь :

Оюутан суралцагчдын багшлахуйн онолын мэдлэг, судалгааны ажлын онол арга зүйн мэдлэгийг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, сургах, суралцахуйн үйл явцыг идэвхижүүлэх, багшийн хөгжил, эрдэм шинжилгээний бүтээлийг дэмжих,  олон нийтийн хүртээл болгоход оршино.

 

Хоёр. Тавигдах илтгэлүүд дараах  дэд чиглэлүүдтэй байж болно.

Багш боловсролын шинэчлэл          - Боловсролын хөгжил

                  - Хүүхэд судлал                   - Хүүхдийн хөгжил, хүмүүжил

                  - Хүүхэд хамгаалал             - Хүүхдийн эрх

 

Гурав. Илтгэлийн бүтцэд тавигдах шаардлага

-  Илтгэл нь оршил, онолын хэсэг, судалгааны хэсэг, дүгнэлт, хавсралт, ном зүй гэсэн хэсгээс бүрдэнэ.

Илтгэлийн хэмжээ 4-7 хуудас байна.

 

Дөрөв. Илтгэлийн эх бичвэрт тавигдах шаардлага

Илтгэлийг А4 хэмжээтэй цаасны босоо форматтай нэг баганад бичсэн байх,

- Илтгэлийн материалын нүүрэнд илтгэгчийн ажлын газрын нэр өөрийн овог нэрийг бичсэн байна.

- Үндсэн бичвэрийн үсгийн фонт “ Times  new roman, үсгийн хэмжээ нь 12 мөр хоорондын зай нь single бичвэрийн хоёр талыг тэгшилсэн байна. Цаасны хэмжээ А4

- Илтгэлд эх зохиолоос авч хэрэглэсэн зүйлийг ишлэлд авч ард нь зүүлтийг зохих журмын дагуу хийнэ.

 

Тав. Хамрах хүрээ

БСШУСЯ, БМДИ-ийн судлаач эрдэмтэд Зохиомж дээд сургуулийн профессорын баг, багш, магистрант, оюутнууд оролцоно.

 

Тав: Илтгэл хүлээж авах хугацаа, болзол

- Эрдэм шинжилгээний  хурал хоёр үе шаттай явагдах бөгөөд илтгэлийг 2019 оны 03-25-ноос 04 сарын 09 –ыг хүртэл Зохиомж дээд сургуулийн хичээлийн  байрны 402 тоотод цаасаар болон электрон хэлбэрээр zokhiomjuni@gmail.com хаягаар хүлээн авч, шүүгчдийн бүрэлдхүүнтэйгээр эхний шалгаруулалт явагдана.

- Шалгарсан шилдэг 10 илтгэлийг  хоёрдугаар шатанд оруулах бөгөөд хурал 2019.04.13 -нд 10 00 цагаас   ЧИНГИС  Зочид буудлын  хурлын танхимд болно.

- Илтгэлийг илтгэхэд зориулан Power Point программд бэлтгэж, электрон хэлбэрээр хурал болох өдөр авчирсан байна.

 Холбоо барих утас: 99036396, 99837252, 88209552

 

БАЙРШИЛ: УБ хот, Баянзүрх дүүрэг, Сансар XII хороолол, Их тойруу 57/1

                     Газрын зургаас харах бол энд дарна уу.

УТАС:          7015-5584, 91111187, 99608440, 80101189

ФАКС:          976-70155585

ШУУДАН:    УБ-49 Ш/Х-806

ИМАЙЛ:      enkhjin2007@yahoo.com