БОЛОВСРОЛ- ХҮҮХЭД, ХӨГЖИЛ ЭШХ

 

 

Зохиомж дээд сургууль нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болгон судалгааны их сургууль болох, сургалтын хөтөлбөр, агуулгыг олон улсын жишигт нийцүүлэх, сургалтын орчин, гадаад харилцааг өргөжүүлэх зорилтыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Зохиомж дээд сургууль 1999 онд байгуулагдсан цагаас хойш Боловсролын яам, аймаг нийслэлийн боловсролын газар, их дээд сургуулиуд төрийн болон төрийн бус өмчийн байгууллагууд, урлаг соёлын газруудтай хамтран жил бүр тодорхой сэдвээр эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулж ирсэн уламжлалтай билээ.

Зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурлаас гарсан санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургуулийн гадаад дотоод хамтын ажиллагаа сайжирч, онол практикийн тулгамдсан зарим асуудлыг судалгаа шинжилгээний ажлын үр дүнд тулгуурлан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэрлэх хандлага төлөвшин тодорхой ажлууд хэрэгжиж байна.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд  төрийн болон төрийн бус байгууллага, яам, хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, хүндэт зочид төлөөлөгчид зэрэг 200 гаруй хүн судалгааны бүтээл ирүүлснээс 10 илтгэлийг дараагийн  шатанд шалгаруулан хэлэлцүүлээ.

Үүнээс тэргүүн байрыг 102 сургуулийн багш, ЗДС-ийн магистрант Г.Гүнбаяр   2-р байрыг Сүхбаатар аймгийн МСҮТ-ийн багш,  ЗДС-ийн  магистрант Х.Гэрэлмаа ,  3-р байрыг 39-р  сургуулийн багш, ЗДС-ийн магистрант  Б.Норовцэрэн нар эзэлж Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

 Хурлаар хүүхдийн хүмүүжил төлөвшил, хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, багшийн хөгжлийн чиг хандлага, өнөөгийн байдал, боловсролын  инноваци, багшлах үйл ажиллагааны тулгамдсан асуудал түүнийг шийдвэрлэсэн гадаад дотоодын туршлага зэрэг онол практикийн асуудлыг эрдэмтэн судлаачид илтгэн хэлэлцүүллээ. Эрдэм шинжилгээний хурлын  судалгааны ажлын үр дүнг судалгааны эргэлтэнд оруулах, практик үйл ажиллагаанд нэвтрүүлэх чиглэлээр зөвлөмж гаргаж ирүүлсэн бүх  илтгэлийг эмхтгэн хэвлүүлэх юм.

БАЙРШИЛ: УБ хот, Баянзүрх дүүрэг, Сансар XII хороолол, Их тойруу 57/1

                     Газрын зургаас харах бол энд дарна уу.

УТАС:          7015-5584, 91111187, 99608440, 80101189

ФАКС:          976-70155585

ШУУДАН:    УБ-49 Ш/Х-806

ИМАЙЛ:      enkhjin2007@yahoo.com