БИДНИЙ ТУХАЙ

БОЛОВСРОЛ СОЁЛ ЭРХЗҮЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Бид шинэ үеийн түүхийг бичилцэж байна. Монгол улсад мэргэжилтэн, нийгэмшсэн иргэн бэлтгэх үйлсэд улс эх орон, ард түмнийхээ түүхийн нэгэн зайг нөхөж гэгээн үйлс бүтээж та бид түүхийн нэгэн хугацааг хамтдаа сурч, мэдэж, хийж бүтээж, амьдралын арвин туршлага хуримтлуулж өнгөрөөлөө. Үргэлжид залуу эрч хүчээр хөгжил дэвшил, ирээдүй рүү тэмүүлж зорьсондоо алхам алхмаар хүрч, урамшин улам улмаар 

Төгөлдөр сайханд тэмүүлж байна. Огт шинэ байгууллагыг бүтээж бий болгоход амаргүй замыг туулсан ч бидэнтэй итгэл сэтгэлээ холбосон та бүхний хөдөлмөр зүтгэлээр гайхам амжилтанд хүрч бахдан ярих ололт амжилт, бахархан дуурайх багш оюутнуудтай дээд боловсролын системд тэргүүлэх байр суурьтай байгууллага болсноороо бахархаж байгаагаа илэрхийлэхэд таатай байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

ШИНЖЛЭХ УХААН БОЛОВСРОЛЫН ХӨГЖИЛД ТЭРГҮҮЛЖ, ОРЧИН ҮЕИЙН ДЭВШИЛТЭТ АРГА ЗҮЙД СУУРИЛСАН БҮТЭЭЛЧ СУРГАЛТААР ЧАДВАРЛАГ, ЁС СУРТАХУУНТАЙ МЭРГЭЖИЛТЭН, СУДЛААЧ БЭЛТГЭНЭ.

БИДНИЙ УРИА

БИД ШИНЭ ҮЕИЙН ТҮҮХИЙГ БИЧНЭ

ҮНЭТ ЗҮЙЛ

МЭДЛЭГ, МЭДЛЭГ БҮТЭЭХҮЙ, НЭЭЛТТЭЙ ТЭГШ ХАРИЛЦАА ХАНДЛАГА, ХҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАТАЙ ИРГЭН, ЭХ ДЭЛХИЙ

АЛСЫН ХАРАА

СУРГАЛТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, БҮТЭЭЛ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ИННОВАЦИД СУУРИЛСАН НЭЭЛТТЭЙ КАМПУС СУРГУУЛЬ БОЛЖ ХӨГЖИНӨ.

БЯМБААГИЙН ЦОГТБАЯР

Боловсрол соёл эрхзүйн дээд сургууль болон Монголын үндэсний кино урлагийн академийг үүсгэн байгуулагч. Монголын үндэсний кино урлагийн академийн тэргүүн агсан, Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Урлаг судлалын ухааны доктор, профессор, Кино найруулагч.