ТЭТГЭЛЭГ ХӨНГӨЛӨЛТ ЗЭЭЛ

ЦАХИМ БҮРТГЭЛ

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ

ОУ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ

САНАЛ ХҮСЭЛТ ГОМДОЛ ИЛГЭЭХ

ТЭТГЭЛЭГ ХӨНГӨЛӨЛТ ЗЭЭЛ

АХЫН ХИШИГ ДҮҮД ХӨТӨЛБӨР

Боловсрол Соёл Эрх Зүйн Дээд Сургууль нь оюутан суралцагчдынхаа санхүүгийн байдалд ихээхэн анхаарч сургалтын төлбөрийн уян хатан нөхцөлийг санал болгодог юм. Оюутан та ямар ч үед өөрийн сургалтын төлбөрт санаа зоволгүйгээр доорх дурдсан хөнгөлөлт, тэтгэлэг, зээлд хамрагдах боломжтой.

Оюутны хөгжлийн зээл
Боловсрол Соёл Эрх Зүйн Дээд Сургуульд элсэн суралцагч нь Боловсролын зээлийн сангийн оюутны хөгжлийн зээлд хамрагдах боломжтой юм. Уг зээлийн давуу тал нь хүүгүй, барьцаагүй, хамтран зээлдэгчгүй, эргэн төлөлтийг ирээдүйн орлогод суурилна, сургалтын чанарт тулгуурлах зэрэг давуу талуудаас гадна ямарваа нэгэн банкаар дамжихгүй гэдгээрээ онцлог юм.Манай сургууль нь магадлан итгэмжлэгдсэн бөгөөд оюутан танд  оюутны хөгжлийн зээлд хамрагдахад бүхийл талаар туслах болно.

Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж
Монголын улсын засгийн газраас нэн ядуу, олон хүүхэдтэй гэр бүл, өнчин зэрэг нийгмийн эмзэг давхаргад байгаа оюутан залууст буцалтгүй тусламжийг үзүүлдэг. Манай сургуулийн хамт олон танд энэ хамрагдахад бүхийл талаар туслах болно.

Энхцогт авид сан
Монголын Кино Урлагийн Дээд шагналт Ц.Энхцотг агсны нэрэмжит тэтгэлгээр жил бүр нэг оюутныг Кино, телевизийн зураглаач хөтөлбөрт сургах болно.

Захирлын нэрэмжит тэтгэлэг
Боловсрол Соёл Эрх Зүйн Дээд Сургуулийн оюутан нь 2 улирал дараалан 3,8 болон түүнээс дээш голчтой суралцвал 1-3 жилийн захирлын нэрэмжит тэтгэлгээр үнэ төлбөргүй суралцах боломжтой.

Ахин хишиг дүүд хөтөлбөр
Манай үе үеийн төгсөгчид сургуульдаа дүүгээ суралцуулснаар“Ахын хишиг” болгож дүүд нь сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлнэ. /Хөнгөлөлтийн хэмжээ сургалтын төлбөрийн 20 хувьтай тэнцэнэ. /2017 оноос хойшхи элсэгчдэд хамаарна/

Дээрх дурдсан хөнгөлөлт, тэтгэлэг, зээлийн дэлгэрэнгүй нөхцөлтэй танилцахыг хүсвэл доорх зураг дээр дарна уу.