Олон улсын бизнес технологийн зохиомж дээд сургуулийн зохион байгуулсан “Багшийн хөгжил” эрдэм шинжилгээний хурал 2018 оны 5-р сарын 6 нд Чингис зочид буудлын хурлын танхимд амжилттай боллоо. Уг эрдэм шинжилгээний хуралд Зохиомж дээд сургуулийн багш оюутнуудын 300 гаруй илтгэл ирснээс шилдэг 9 илтгэлийг олны хүртээл болгон өрсөлдүүлжээ. Үүнээс:

1-р байр: Ч.Бат-Амгалан “Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх зүйн баримт бичигүүд багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд нөлөөлөх нь” сэдвээр

2-р байр: Ц.Урантөгс “Багшийн хөгжил” сэдвээр

3-р байр: С.Болормаа “Сургалтанд цахим сурах бичгийг хэрэглэх нь” сэдвээр

Мөн уг арга хэмжээний хүрээнд Зохиомж дээд сургуулийн магистрантуудад дипломыг гардуулах ёслол болсон юм.