Зохиомж дээд сургуулийн гадаад хэлний багш нарын жил бүр уламжлал болгоно зохион байгуулдаг Halloween наадмын арга хэмжээ 2016 оны 10-р сарын 28 өдөр Зохиомж дээд сургууль дээр амжилттай боллоо. Уг арга хэмжээний зорилго нь оюутан залуусыг тухайн улс орны зан заншилтай танилцуулах үүгээрээ дамжуулан гадаад хэлний мэдлэгийн хүрээг нь тэлэх явдал юм. Halloween 2016 наадмын хүрээнд Шилдэг: эрэгтэй эмэгтэй хувцаслалт, гараар хийсэн хулуу, ханын сонин зэрэг уралдаан зарлагдаж шилдгүүдээ тодруулсан байна.