2015 оны 12-р сарын 5 өдөр “Интер ном” номын их дэлгүүрт Монгол кино каталог 2014, 2015 болон Сэтгэлд мөнхөрсөн Монгол кино номуудын нээлт болоо. Эдгээр номуудыг Монголын үндэсний кино урлагийн академи болон Зохиомж дээд сургууль хамтран  эрхлэн гаргасан байна.

“Монгол кино каталог 2014, 2015” ном нь Монгол улсын уран бүтээлчдийн 2014 болон 2015 онуудад туурвисан бүтээлүүдийн тайлбар, анонс зэргийг багтаасан бөгөөд    “Сэтгэлд мөнхөрсөн Монгол кино” номд Монголын үе үеийн кино уран бүтээлчдийн намтар уран бүтээлийн жагсаалт зэргийг өөртөө агуулжээ. Эдгээр номууд нь энгийн кино сонирхогчоос эхлээд оюутан залуус, эрдэм шинжилгээний ажилчдад үнэтэй лавлагааны материал болсон байна.