Оюутны цахим төлбөрийн картны Оюутны цахим төлбөрийн картны захиалга 2015 оны 9.18-25 өдрийн хооронд явагдана. Оюутан бүр дараах материалыг бүрдүүлэн нийтийн тээврээр үнэгүй зорчих эрх бүхий цахим картыг захиална. Үүнд:

1.      Түр болон үндсэн оршин суугаа хороо, оюутны байрны тодорхойлолт /одоо оршин суугаа хороо болон оюутны байрны захиргаанаас авна/

2.      Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас олгосон томилолтын хуулбар /нарийн бичгээс авч болно/

3.      Өөрийн биеийн байцаалт: Иргэний үнэмлэх болон оюутны үнэмлэхийн хуулбар.

4.      Цахим төлбөрийн картны үнэ болох 3600 төгрөгийг УБСКК-ийн худалдаа хөгжлийн банкны 47501469, төрийн банкны 105700523235 тоот дансанд тушаасан баримт.

5.      Нэг хувь 4*3 хэмжээтэй цээж зураг

Уг материалуудыг бүрдүүлсэн оюутан 9сарын25 өдрийн 20.00 цагаас өмнө 309 тоот өрөөнд өөрийн биеэр ирж Э. Эрдэнэбат багшид материалаа өгөн анкет бөглөнө.